Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00300/И |
Дугаар | 415 |
Огноо | 2016-08-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 415
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа би Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Цолмонд холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 2.431.246 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийг 2016 оны 06-р сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Жаргалант 1-р багт оршин суух Далайжаргалын Цолмон нь 2012 оны 09-р сарын 26-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Хүнсний бусад бүтээгдэхүүн” төсөл хэрэгжүүлэхээр 2.000.000 төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан. Иргэн Д.Цолмон нь зээлээ гэрээнд заасны дагуу зээлийн төлөлт, түүний хүүг хугацаа хэтрүүлэн, зээлийн гэрээний 2.5 дахь заалтыг зөрчиж, удаа дараа зээл төлөх шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 1.283.500 төгрөг, зээлийн хүү 108.246 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 1.039.500 төгрөг, нийт 2.431.246 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг
Нөгөө талаас хариуцагч Зүүнбүрэн сумын Жаргалант 1-р баг 4-р хэсэг 34 тоотод амьдран суугч Далайжаргалын Цолмон
1.МЖ-86082006 регистрийн дугаартай Далайжаргал овогтой Цолмон Сум хөгжүүлэх сангийн зээл 1.283.500 төгрөг, хүү 108.246 төгрөг, нийт 1.283.500 төгрөгөнд бодогдсон алданги 1.039.500 төгрөгийг хүчингүй болгох эвлэрлийн гэрээ байгуулав.
2.Далайжаргал овогтой Цолмон нь үндсэн зээл 1.283.500 төгрөг, хүү 108.246 төгрөг нийт 1.391.746 төгрөгийг зээл төлөх графикийн дагуу 2016 оны 12-р сарын 31-ний дотор төлж дуусгах, төлж дуусаагүй тохиолдолд гэрээн заасны дагуу алданги тооцох болно.
Д.Цолмонгийн Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх график:
2016 оны 07-р сарын 30-ны өдөр -231.958 төгрөг
2016 оны 08-р сарын 31-ний өдөр -231.958 төгрөг
2016 оны 09-р сарын 30-ны өдөр -231.958 төгрөг
2016 оны 10-р сарын 31-ний өдөр -231.958 төгрөг
2016 оны 11-р сарын 30-ны өдөр -231.958 төгрөг
2016 оны 12-р сарын 30-ны өдөр -231.958 төгрөг нийт 1.391.748 төгрөг.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг
Хариуцагч Д.Цолмон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Д.Цолмон холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 2.431.246 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хугацаа хэтэрсэн алданги 1.039.500 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 1.391.746 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Б.Цолмон нь уг мөнгийг 6 сарын дотор буюу 2016 оны 07-р сараас эхлэн сар бүрийн 30-ны өдөр 231.958 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар, уг графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу алданги тооцохоор болж талууд эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 1.391.746 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 37.218 төгрөгний тал хувь 18.609 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Цолмонд холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 2.431.246 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид нь 1.391.746 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 1.391.746 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 37.218 төгрөгний тал хувь 18.609 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА