Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00283/И |
Дугаар | 283 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 283
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар баг Цахиурт гэх газар оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Гачин овгийн Банзрагчийн Уранчимэгийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Уранчимэг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эмийн санд шил угаагчаар, 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын 8 жилийн дотуур байранд туслах тогоочоор, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгт тогоочоор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн Эмгэд бригадын 2 дугаар хэсэгт үхэрчинээр тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж байсан хүмүүсийн хариуцлагагүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эмийн санд шил угаагчаар, 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын 8 жилийн дотуур байранд туслах тогоочоор, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгт тогоочоор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн Эмгэд бригадын 2 дугаар хэсэгт үхэрчинээр тус тус байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Уранчимэг нь “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Б.Уранчимэг нь 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эмийн санд шил угаагчаар, 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын 8 жилийн дотуур байранд туслах тогоочоор, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгт тогоочоор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн Эмгэд бригадын 2 дугаар хэсэгт үхэрчинээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 372 тоот, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 391 тоот лавлагаанууд, 1984 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Г.Төмөрхүү, П.Буянхишиг, Б.Цэвээн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Гачин овгийн Банзрагчийн Уранчимэгийг 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эмийн санд шил угаагчаар, 1983 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын 8 жилийн дотуур байранд туслах тогоочоор, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгт тогоочоор, 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Зүүнбаян-Улаан сумын Цацрал нэгдлийн Эмгэд бригадын 2 дугаар хэсэгт үхэрчинээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА