Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 287

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгчА.Үүрийнтуяа би

 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг 1-9 тоотод оршин суух, Халзан овгийн Балжиннямын Саруулын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар баг 1-9 тоотод оршин суух, Товрон овгийн Батмөнхийн Сосорт холбогдох

“Гэрлэлт цуцлуулaх”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:           

Нэхэмжлэгч Б.Саруул болон хариуцагч Б.Сосор нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Б.Сосор, Б.Сосор нар нь гэр бүлээ салгахгүй, үр хүүхдээ хамт өсгөн хүмүүжүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Саруул нь Б.Сосорт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулaх” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Зохигчидын эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлдзаасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаарБ.Саруулын нэхэмжлэлтэй Б.Сосорт холбогдох “Гэрлэлт цуцлуулaх” тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Сосороос 35100 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА