Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 288

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 08 дугаар баг  26-17 тоотод оршин суух Хаалт овогт Чанаравын Бямбын “Б.Баатарцогттой хамтын амьдралтай байсныг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагч Ч.Бямба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ч.Бямба нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Боржигон овогт Бандийн Баатарцогттой 2003 оноос 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан.  Охины маань эцэг Б.Баатарцогт 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар таалал төгссөн. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэлэг авах гэтэл Б.Баатарцогттойхамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Б.Баатарцогттой хамтын амьдралтай байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Бямба нь Боржигон овогт Бандийн Баатарцогттой хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Ц.Жамъяандагва, Л.Түмэнжаргал, О.Батсуурь нарын мэдүүлэг,Өвөрхангай аймгийн архивын тасгын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                  

                                           ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Иргэний Хэрэг  Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135-р зүйлийн 135.2.14-д зааснаар Хаалт овогт Чанаравын Бямбыг Боржигон овогт Бандийн Баатарцогттой хамтын амьдралтай байсан болохыг сэргээн тогтоосугай. 
  2. Монгол Улсын Иргэний Хэрэг  Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагчЧ.Бямба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ЭНХМАА