Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
Хэргийн индекс | 145/2015/0289/И |
Дугаар | 289 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 289
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Баянгол сумын 4 дүгээр багт оршин суух Үнгэлдэг овогт Ишдоржийн Оюунчимэгийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
И.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй бичилт хийгдээгүйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа маань тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Оюунчимэг нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй бичилт хийгдээгүйн улмаас улсад ажиллаж байсан хугацаа нь тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд И.Оюунчимэгийг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч И.Оюунчимэг нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1977 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 290, 2016 оны 03 дугаар 24-ний 153 дугаартай лавлагаанууд, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1977 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай тушаалын хуулбар, гэрч М.Адилбиш, Д.Адилбиш нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ЭНХМАА