Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 290

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаадаргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багторшин суух Цоодой овогт Доржийн Пүрэвсүрэнгийн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажилласан жил маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.  

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Пүрэвсүрэн нь Өвөрхангай Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажиллаж байсан хугацаа нь тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд Д.Пүрэвсүрэнг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Пүрэвсүрэн нь Өвөрхангай Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар,  Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1646, 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 809 дугаартай архивын лавлагаанууд, гэрч мэдэх Т.Бадамдорж, Т.Батсүрэн, Т.Сэрчинсэнгүд нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 133-р зүйлийн 133.1.1-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                   

                                          ТОГТООХ нь:

  1. Монгол улсын иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Цоодой овогт Доржийн Пүрэвсүрэнг Өвөрхангай Төгрөг сумын “Ялалт” нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тусажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай. 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                                                               

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА