| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0042/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 46
С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Цолмонгэрэл Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г******* Иргэний нэхэмжлэгч С.З******* Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар Г.М*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-нд С******* аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн менежмент мэргэжилтэй, ам бүл * эхнэр хүүхдүүдийн хамт С******* аймгийн С******* сумын Салхит * дугаар багийн *-р хэсэг *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт Г******* М******* РД: /*********/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.М******* нь согтуурсан үедээ С.З*******ын эзэмшлийн **** СБА улсын дугаартай Тоёота Марк Х маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ** оны ** дүгээр сарын **-ний шөнө 03 цаг 30 минутын орчим С******* аймгийн С******* сумын * дүгээр баг ****** зочид буудлын хажуугийн төв замын дэргэдэх бетон хавтанг мөргөж зам тээврийн осол гарган Н.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.М******* нь согтуурсан үедээ С.З*******ын эзэмшлийн **** СБА улсын дугаартай Тоёота Марк Х маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ** оны ** дүгээр сарын **-ний шөнө 03 цаг 30 минутын орчим С******* аймгийн С******* сумын * дүгээр баг **** зочид буудлын хажуугийн төв замын дэргэдэх бетон хавтанг мөргөж зам тээврийн осол гарган Н.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.М******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Г.М*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг, Хохирогч Н.Н **** оны ** дүгээр сарын **-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би *** оны 09 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө намайг гэртээ амарч байхад манай найз болох С.З******* утсаар над руу 00 цаг өнгөрч байхад яриад ойр зуурын зүйл ярьж байгаад түүнийг хаана байгааг нь асуухад Хилийн цэргийн ангийн тэр хавьд явж байна гэж хэлж байсан бөгөөд тэгэхээр нь манай гадаа хүрээд ирээч гэсэн. Ингээд С.З*******тай уулзахад тэр нэлээд согтуу байдалтай байсан бөгөөд би гэрт нь хүргэж өгөх санаатай байсан. Тухайн үедээ С.З******* машин тэрэггүй явган явсан юм. Тэгэхэд С.З******* надаас чамд ганц пивоны мөнгө байна уу гэхээр нь байна гээд бид хоёр Цүнхэг гэдэг дэлгүүрээс том савтой пиво аваад манай байрны гадаа байдаг саравчинд уугаад сууж байсан. Тэгэхэд С.З******* Г.М******* нар хоорондоо утсаар ярьж байгаад Г.М******* бид хоёр дээр хүрч ирсэн. Г.М******* анх ирэхдээ согтуу эсэх нь мэдэгдэхгүй, тийм их согтуу байдалтай харагдаагүй. Гэхдээ архи уусан нь мэдэгдэж байсан. Ингээд нөгөө пивоо гурвуулаа хуваажуусан юм. Хоорондоо ойр зуурын юм ярьж байгаад юунаас болсныг мэдэхгүй нэг мэдэхэд машин дээр очихоор болсон байсан. Тэгээд явган алхаад С.З*******ын гэрийн гадаа байсан С.З*******ын *** СБА дугаартай Токота Марк X маркийн машин дээр ирсэн. Г.М******* жолоочийн суудал дээр суугаад С.З******* хажуугийнх нь суудал дээр би арын суудал дээр суусан. Тэндээс Г.М******* машиныг бариад хөдлөөд цэнхэр таван давхар байрны дундуур гараад төв зам руугаа ороод чигээрээ явж байгаад Д буудал, караоке байдаг газрын орчим ирээд гэнэт бордюр даваад замын хажууд тавьсан байсан том бетоны голоор яваад орчихсон. Маш хүчтэй мөргөлт болсон бөгөөд тухайн үед би ухаан алдсан байсан бөгөөд цагдаа нар ирэхэд нь сэргэсэн. Ингээд цагдаа нар намайг дагуулаад Аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очоод цусны шинжилгээ өгсөн. Согтолтын хэмжээг тогтооно гэж байх шиг байсан. Ингээд тэндээсээ Цагдаагийн газарт ирсэн бөгөөд Цагдаагийн газарт очиход биеийн байцаалт шалгаад ойр дотны хүмүүсийн гар утасны дугаарыг авч байсан. Тэгээд манай хүргэн ах ирж намайг Цагдаагийн газраас авч явсан. Тэр өдрийнхөө өдөр нь эмнэлэгээр явж байгаад Дархан хотын Саран элит гэдэг эмнэлэгт очиж томографикийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариугаа авчихаад С******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж Мэс заслын тасагт 10 хоног хэвтэж эмчлүүлээд дахиж Дархан хотын Саран элит эмнэлэгт дээрээ очиж дахиж томографикийн зураг авахуулсан. Тэгээд 4-5 хоног гэрээрээ эм тариа хийлгэж, эмчээсээ зөвлөгөө авч байгаад Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлгийн урд талд байдаг нэг хувийн эмнэлэгт томографикийн шинжилгээ хийлгэсэн. Тэгээд эргэж С******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Батжавхланд үзүүлэхэд цус хуралт цөмрөлттэй байсан нь цус хуралт нь шимэгдсэн байна гэсэн. Цөмөрсөн хэсэг нь цус шимэгдсэнтэйгээ хамт алга болсон байсан бөгөөд зурган дээрээс нь харахад хугарал нь хэвээрээ үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар тал/ Иргэний нэхэмжлэгч С.З*******ын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр манай 1 дүгээр сургуулийн 80 жилийн ой болж манай сургуулийн ангийн хүүхдүүд уулзсан юм. Тэр уулзалтан дээр С******* суманд байдаг манай ангийнхан уулзалдсан. Би тэр орой ажпаа тарчихаад гэртээ байж байхад манай ангийнхан дуудаад байсан болохоор нь гараад ангийнхаа хүүхдүүдийн хамт ангийн багштайгаа уулзах гэсэн боловч багш нар хүлээн авалтанд оролцож байгаа учраас маргааш нь багштайгаа уулзахаар болоод цугласан ангийн хүүхдүүд нийлж хэдэн шил архи уусан. Г.М******* мөн хамт байсан. Бид хоёр нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Миний хувьд нэлээд согтсон байсан бөгөөд Төмөр замд архи ууж байгаад гарсан. Тэгээд салж яваад эргээд нийлсэн юм. Би тухайн үеийнхээ асуудлыг яг тодорхой санахгүй байгаа бөгөөд сүүлд шар байрны гадаа Н.Нтэй уулзсан том савтай пиво уугаад сууж байснаас санаж байна. Тухайн үед Н.Н, Г.М******* бид гурав хамт байсан бөгөөд миний машины түлхүүр надад байсан. Тэгээд Г.М******* миний машиныг жолоодоод явсан юм. Тухайн үед хаашаа явах гэж байснаа санахгүй байгаа. Бодвол архи уух гэж л явсан байх. Г.М*******, жолоон дээр суугаад би хажуугийнх нь урд талын суудал дээр сууж, Н.Н хойд талын суудал дээр сууж явсан бөгөөд машин хөдлөх гэж байхад манай эхнэр тагтан дээрээс намайг дуудаад хаачих гээд байгаа юм бэ гэхээр нь би байж бай, ойрхон яваад ирье гэж хэлээд бид нар хөдөлсөн. Машиныг Г.М******* жолоодоод хөдөлсөн бөгөөд нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Миний хувьд азаар ямар нэгэн гэмтэл бэртэлгүй өнгөрсөн. Хойд талын суудал дээр сууж явсан Н.Н л гэмтсэн байсан. Хашлага даваад бетон мөргөсөн байсан бөгөөд би гэрийнхээ гаднаас машинд суугаад нам унтсан байсан. Яг ямар асуудал болсон талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа. Миний хувьд энэ машиныг 2018 оны 06 дугаар сард 7.950.000 /долоон сая есөн зуун тавин мянга/-н төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тодорхой хугацаанд унасан учраас би буруутай этгээдээс 7.500.000 /долоон сая таван зуун мянган төгрөгийг аваад эвдэрсэн машинаа өгөөд салчихмаар байна. Үнэлгээний байгууллагаас миний машины эвдрэлийг 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга/-н төгрөгөөр үнэлсэн байгаа боловч би энэ байдлаар хохиролоо нөхөн төлүүлэх саналтай байгаа юм. Иргэний нэхэмжлэгч С.З*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Тухайн өдөр миний машиныг Г.М******* жолоодож явсан юм. .....Одоо Г.М*******аас эвдэрсэн машинаа үнэлгээгээр тогтоогдсон хохирлын хамтаар нэхэмжилж байна...” гэх тайлбар Гэрч З.Энхмандахын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.М******* нь С******* аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар жил гаран ажиллаж байсан. Г.М******* нь хүнтэй харьцахдаа эвсэг, шударга, шулуухан, хүнд тусархаг, ажилдаа сайн, урлаг спортын авъяастай, ажилдаа бусдыгаа хошуучлан ажилладаг байсан мундаг залуу байгаа юм. Хамт олондоо нийтэч, хүн юм гуйхад үгүй гэж хэлж чаддагүй тийм л цайлган сэтгэлтэй. Архи согтуууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, баяр ёслолын үеэр л хамт олонтоогоо ууж байсан байх бид нартай өөр бусад байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ямар нэгэн асуудал, хэрүүл маргаан, зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Г.М*******ыг ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг талаар сайн мэдэхгүй, нийтэч эвсэг болохоор олон найз нөхөдтэй байдаг байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/ Гэрч Б.М 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г.М*******тай С******* аймаг дахь цагдаагийн газарт ажилд орсон цагаас эхлэн найзалж ирсэн. Г.М******* бид хоёр тус цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг нэг тушаалаар хамт орж байсан. Г.М******* нь олонд нийтэч, хүнтэй эвсэг, шулуун шударга зантай, ажил албандаа сэтгэлтэй ханддаг, урлаг спортын авъяастай, хамт олондоо нэр хүндтэй, ажилдаа бусдыгаа хошуучлан ажилладаг, сар болгоны ажлын үзүүлэлтээр бусдыгаа манлайлдаг, ажилдаа маш сайн, архи согтууруулах ундааны зүйлийг баяр ёслолын үеэр л хамт олонтоогоо хэрэглэдэг ба өөрөө өөрийгөө мэдэж өөртөө тааруулж хэрэглэдэг. Бусдаар ажлынхантай болон гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж асуудал гаргаж, хэрүүл маргаанд холбогдож байгаагүй. Эхнэр 2 хүүхдийнхаа хамт амьдардаг. Эхнэр нь С******* сумын нэгдсэн эмнэлэгт ажилладаг, хүүхдийнх нь том нь С******* сумын 4 дүгээр бага сургуульд суралцдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/ Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 68 дугаартай: “...1. “Зам тээврийн осол”- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал: Иймд зам тээврийн осол мөн байна гэж дүгнэлтийг гаргав. 2.Жолооч С.З******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу туунчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодоис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.Жолооч Г.М******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а. Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн. мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байна. 4.Жолооч Г.М******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а. Согтууруулах ундаа. мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргасан байна. 5.Дээрх асуултаар хариулсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 384 тоот: “...1.Н.Н биед духны зүүн хэсэгт хатуу хальсан доорх цус харвалт, тархи доргилт, зүүн чамархай ясны 2 хугарал, зүүн ухархайн ханын дээд хэсгийн хугарал, дагзны зүүн хэсэгт хэсэгчилсэн цус харвалт, зүүн нүдний салстад цус харвалт, зовхинд цус хуралт, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 болон 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1191 дугаартай: “...1.Н.Нд зүүн талын духны хөндийн өмнөд хойд хана, зүүн нүдний ухархайн дотор дээд хэсгийг хамарсан шугаман хугарал, хугарлын харалдаа духны эдэд хатуу хальс дээрх цусан хураа, зүүн нүдний салстад цус харвалт, зовхинд цус хуралт, шилбэнд зулгаралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Шинжээчийн 384 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 384 дугаартай: “...1.Н.Н биед духны зүүн хэсэгт хатуу хальсан доорх цус харвалт, тархи доргилт, зүүн чамархай ясны 2 хугарал, зүүн ухархайн ханын дээд хэсгийн хугарал, дагзны зүүн хэсэгт хэсэгчилсэн цус харвалт, зүүн нүдний салстад цус харвалт, зовхинд цус хуралт, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 болон 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 383 дугаартай: “...1.С.З*******ын биед эрүүнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 382 дугаартай: “...1.Г.М*******ын биед духанд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 71 дүгээр тал/ Ашид Билгүүн ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 290 дугаартай дүгнэлт /хх-ийн 87 дугаар тал/ 1 Буфер /урд/ Их 480.000 Солих 2 Буферын дотор төмөр памперс /урд/ Их 130,000 Солих 3 Гэрэл /баруун урд/ Их 280,000 Солих 4 Гэрэл /зүүн урд/ Их 280,000 Солих 5 Илүүдлийн сав Их 80,000 Солих 6 Капут Их 450,000 Солих 7 Крыло /баруун урд/ Их 150,000| Солих 8 Нүүр сетка Их 130,000 Солих 9 Ослын дэр /жолооч/ Их 80.000 Солих 10 Ослын дэр /зорчигч/ Их 280,00(^ Солих 11 Ослын дэр /өвдөгний/ Их 50,000 Солих 12 Радиатор /ком/ Их 350,000 Солих 13 Салхины шил /урд/ Их 150,000 Солих 14 Улсын дугаар Их 10,000 Солих 15 Улсын дугаарын хүрээ Их 10,000 Солих 16 Усны сав Их 80,000 Солих 17 Хаалга /зүүн урд/ Их 250,000 Солих 18 Хаалга /зүүн хойд/ Их 230,000 Солих 19 Шил арчигч 1ш Их 15,000 Солих 20 Буферийн тогтоогч зам /урд/ Их 120,000 Солих 21 Урд карказ Их 60,000 Засах 22 Лонжром /баруун урд/ Дунд 100,000 Засах 23 Лонжром /зүүн урд/ Дунд 100,000 Засах Шууд зардлын дүн: 3,865,000 450гр будаг, тус-мат, лак Өнгө гаргах 90,000 Материалын үнэ Будах зардал 265,000 Ажлын хөлс Эд анги солих 0 Ажлын хөлс Тэнхлэг шалгуулах 0 Ажлын хөлс Шууд бус зардлын дүн: 355,000 Нийт дүн: 4,220,000 Г.М*******ын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 95-99 дүгээр тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хх/-ийн 100 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Г.М******* нь согтуурсан үедээ С.З*******ын эзэмшлийн ****** СБА улсын дугаартай Тоёота Марк Х маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 2018 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03 цаг 30 минутын орчим С******* аймгийн С******* сумын * дүгээр баг Д зочид буудлын хажуугийн төв замын дэргэдэх бетон хавтанг мөргөж зам тээврийн осол гарган Н.Н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан зүйлчлэлтэй тохирсон байна. Шүүгдэгч Г.М*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Шүүгдэгч Г.М*******ын гэмт үйлдлийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Н.Н биед духны зүүн хэсэгт хатуу хальсан доорх цус харвалт, тархи доргилт, зүүн чамархай ясны 2 хугарал, зүүн ухархайн ханын дээд хэсгийн хугарал, дагзны зүүн хэсэгт хэсэгчилсэн цус харвалт, зүүн нүдний салстад цус харвалт, зовхинд цус хуралт, шилбэнд зулгаралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Нд шүүгдэгч Г.М*******ын зүгээс эмчилгээний зардалд 660.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдав. Хохирогч Н.Н нь цаашид эмчлэгдэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Харин иргэний нэхэмжлэгч С.З*******ын өмчлөлийн СБА дугаартай Тоёота марк-Х маркийн машинд шинжээчийн дүгнэлтээр 4.220.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдсон, уг машиныг Г.М******* жолоодож явсны улмаас уг хохирол үүссэн, шүүгдэгч Г.М******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байгаа тул гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулан олгуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс эвдэрсэн машинаа авах талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ярьж нэхэмжилж байгаа боловч энэ нь засварын газарт байгаа болох нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар нотлогдож байх ба машиныг өгөхгүй байгаа эсэх нь нотлогдоогүй байна. Иймд шүүгдэгч уг машиныг иргэний нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй ба хэрвээ энэ үүргээ биелүүлэхгүй эсхүл хэн нэгэн этгээд уг машиныг хууль бусаар өмчлөлдөө байлгасан нөхцөлд түүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурьдав. “...Харин иргэний нэхэмжлэгч жолоодох эрхээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдэд шилжүүлэн өгсөн. Иймд иргэний нэхэмжлэгч биш, иргэний хариуцагч байх ёстой” гэж шүүгдэгчийн өмгөөлөгч маргаж байгаа боловч энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч С.З*******ыг гэм буруутайд тооцуулахаар Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй байх тул шүүх түүнийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Г.М******* гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг төлсөн боловч иргэний нэхэмжлэгч С.З*******ын нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч энэ бодит байдлаар нотлогдоогүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон жолоодох эрхийг хасах, хорих ялын хэмжээ хүрээнд жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 06 сарын хорих ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан байна. Гэвч шүүгдэгч Г.М******* нь “...иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг нөхөн төлнө, ажил төрөлд орсны дараа төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг өгч байгааг хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг ойлголт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилж буй мөнгөн хөрөнгийн хэмжээтэй хөрөнгийг өөрийн дансанд байршуулсан, эсхүл тийм хэмжээний хөрөнгө мөнгөтэй болохоо нотлох баримтуудаар баримтжуулан шүүхэд ирүүлсэн байхыг ойлгох юм. Шүүгдэгч Г.М*******т оногдуулсан хорих ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.М*******ын 871476 дугаар бүхий жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч С.З*******ын **** СБА улсын дугаартай 01922584 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт Г******* М*******ыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.М*******аас 4.220.000 төгрөг гаргуулан хохирогч С******* аймгийн С******* сумын 2 дугаар баг 27 дугаар байр 24 тоотод оршин суух Хүннү овогт С*******ын З*******т /***********/ олгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Г******* М*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч 06 сарын хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Г.М*******т оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Ялтан энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.М*******ын 871476 дугаар бүхий жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Иргэний нэхэмжлэгч С.З*******ын ******* СБА улсын дугаартай ************ тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгосугай .
7.Ялтан Г.М*******т урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ