Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 06

 

Я.Баттогтох, Б.Түвшинтөгс, И.Дармаа, 
Г.Сайнхүү, Ж.Батболд нарт  холбогдох
 хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох,   шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Дэжидмааг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргагч нарын өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Монгол улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Дэрстэй багийн засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт оршин суудаг, ДН70042215 регистрийн дугаартай, Савар овгийн Янжиндуламын Баттогтох,
Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 26-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дэрстэй багийн иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай, амбүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймаг Цээл сумын Дэрстэй багт оршин суудаг, ДН76022635  регистрийн дугаартай Урианхай овгийн Бадарчын Түвшинтөгс,
Монгол улсын иргэн, 1963 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, төслийн ажилтан, ам бүл 4, эхнэр  2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт оршин суудаг, ДН63101615  регистрийн дугаартай, Харнууд овгийн Гүрсэдийн Сайнхүү,
Монгол улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, амбүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт оршин суудаг, ДН71032915 регистрийн дугаартай Бэсүд овгийн Ишжамцын Дармаа,
Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын төвд Шивээгийн 3-26 тоотод оршин суудаг, ДН77030836  регистрийн дугаартай Жотоновгийн Жадамбын Батболд нар нь “Багт хэрэгжүүлэх ажлууд” нэртэй сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа хийх ажлын жагсаалт гаргаж сонгогчдод тараасан зөрчилд холбогджээ.
Анхан шатны шүүх: Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч   Д.Отгонбаяраас Цагдаагийн байгууллагад гаргасан Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлоос Цээл сумын ардчилсан намын штабын дарга Х.Лхагва-Очирт холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.15 дахь хэсэгт зааснаар Я.Баттогтох,   Г.Сайнхүү,  Ж.Батболд,   Б.Түвшинтөгс,   И.Дармаа нарт тус бүрийг нь 4032000 /дөрвөн сая гучин хоёр мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.

Зөрчилд холбогдогч нарын өмгөөлөгч М.Энхзаяадавж заалдах гомдол, тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.Я.Баттогтох,   Г.Сайнхүү,  Ж.Батболд,   Б.Түвшинтөгс,   И.Дармаа нарыг анхан шатны шүүх сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Сонгох сонгогдох эрхээ хэргэжүүлсний төлөө торгуулсан нь хувь хүний хувьд хүнд тусч байна. Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүлийн 67.3 дахь хэсэгт заасан мөрийн хөтөлбөр биш гэж үзсэн атлаа Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.15 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөрийн хөтөлбөр нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны 150 дугаартай Аудитын дүгнэлтээр холбогдох хуульд тогтоомжид нийцсэн байна гэж гарсан байгаа. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 22-нд 2017, 2018 оны төсвийн төсөөлөл ирүүлэгүй учраас дүгнэлт гаргах боломжгүй гэсэн нөхцөл байдлууд зөрчилдөөд байхад сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч нар багт хийх ажлын жагсаалт гэдэг зүйл мөрийн хөтөлбөртэй утга агуулгаараа уялдаж байгаа.
Сонгууль нь 2016 оны 10 дугаар сарын 16-нд явагдсан. Өнөөдрийн байдлаар 3 сар 20 гаруй хонож байна.  Захиргааны хариуцлагын 5 дугаар зүллийн 1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа гэж үзэж байна. Захиргааны хариуцлагад татах хугацаа, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа гэдгийг анхаарч үзнэ үү. 
Мөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 11 дүгээр зүлйин 4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан .Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа  дууссан байгаа.
Иймддахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож, гомдол гаргачийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
Зөрчилд хобогдогч Я.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Багт хэрэгжүүлэх ажил гэсэн энэ зүйлийг яаж ямар үндэслэлээр бичсэн юм бэ гэдэг дээр тайлбарлая. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг айлуудаар танилцуулаад явахад та нарын наад мөрийн хөтөлбөр хэзээ хэрэгжих юм бэ, санхүү хөрөнгийн эх үүсвэр нь тавигдаагүй байна  гэх мэт асуудлыг тавьсан. Тэгэхээр нь энэ мөрийн хөтөлбөрөөсөө дэрстэй багт холбоотой зүйлүүдийг түүгээд хугацаа, санхүүг нь тодруулаад аудитын дүгнэлтийг нь харж байгаад үйлдэх болсон юм.  
Хуулиа харж байгаад “70.5.15-д заасан “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг...” энд тусгахгүй. Тус хуулийн3.1.10.“эд мөнгөөр татах” гэж мөнгө, эд хөрөнгө өгөх, аливаа ажил үйлчилгээг төлбөргүй үзүүлэх зэргээр бусдын хүсэл зоригийн илэрхийлэлд нөлөөлөхийг; 3.1.11.“сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулах” гэж мөнгө, эд хөрөнгө өгөх, амлах, дамжуулах, зуучлах, аливаа ажил, үйлчилгээг төлбөргүй үзүүлэх зэрэг бүх төрлийн арга, хэлбэрээр сонгогчийн санал өгөх эрхийг өөрийн сонирхолд нийцүүлж, тодорхой нэр дэвшигчид санал өгүүлэх зорилгоор явуулж байгаа ажиллагааг хэлнэ гэж заасан байгаа ийм зүйл байхгүй байгаа гэж бид үүнийг бичсэн юм.
Зөрчилд хобогдогч Г.Сайнхүү, И.Дармаа, Ж.Батболд нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нарын сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд хуулийн дагуу явагдсан.  Торгууль оногдуулсан шийтгэвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар шийтгэвэр нь “хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэвэр нь Захиргааны хариуцлагийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д  Зөрчлийг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан дараах нөхцөл байдлы гтогтооно. Үүнд
-17 дугаар зүйлийн 1.2-д хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхийг тогтоох шаардлагатай гэж заасан, зөрчилд холбогдогч нарын өмгөөлөгч М.Энхзаяа зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн маргажээ. 
Анхан шатны шүүх Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт Ардчилсан намаас нэр дэвшигч Я.Баттогтох, Г.Сайнхүү, Б.Түвшинтөгс, И.Дармаа, Ж.Батболд нарньсонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн боловч уг зөрчил хэзээ хаана үйлдснийг дүгнэж тогтоогоогүй байна.
Захиргааны зөрчил үйлдсэн хугацааг шүүхийн шийтгэвэрт зааснаар зөрчилд холбогдогчид оногдуулсан торгуулийн арга хэмжээний хувь хэмжээ тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэн тогтоогдсон нь илэрхийлэгдэх байжээ.
Захиргааны зөрчилд холбогдогч иргэний эрхэдхалдахдаа хуульд заасан үндэслэлийн дагуу зөрчлийн талаар тогтоогдвол зохих нөхцөл байдлыг нэг бүрчилэн нотлох баримтад үндэслэн тогтоох хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй тул  анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Говь-Алтай аймаг дахь сумд ундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 01 дүгээрсарын16-ны өдрийн 01 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Давж заалдахшатны шүүхийнмагадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ЭНХТӨР
                            ШҮҮГЧИД                           Б.НАМХАЙДОРЖ
                                                                    Ш.БАТТОГТОХ