Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 220

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журамаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.От холбогдох эрүүгийн 1807002680228 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Б.О.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.О нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр архи ууж согтуурсан үедээ *******ны нутаг дэвсгэрт байрлах “Тэрэлж шугуй” гэх газарт Э.Сын баруун гарын шуу, шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оын өгсөн: “Тэрэлжийн амралтанд 2 өдөр амрахаар найзуудтайгаа цуг явсан. Орой 19 цагийн үед Тэрэлжийн “” гэх амралтын газарт очицгоон нэг гэр авсан. Би нэг их уудаггүй болохоор 2-3 лааз пиво, нэг хундага архи уугаад нилээн согтчихсон байсан. Машины зогсоол дээр хэдэн танихгүй залуучуудтай маргалдаж байгаад нэг залуугынх нь гарыг шилээр зүсчихсэн.

...Шүүх хуралдаанд оролцохгүй. Би Б.Отай хохирлоо ярилцаж тохироод шийдсэн байгаа тул одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Сын өгсөн “...Өнөөдөр өдөр би эхнэр, хүүхэд, найз нарынхаа хамтаар салхинд гарч амрахаар Тэрэлжид амралтын газар ирсэн. Тухайн үед 17 цаг болж байсан. Тэгээд найз нар гэр бүлтэйгээ хоол унд хийж идчихээд дараа нь 2 том савтай Нийслэл пиво хувааж уусан. Дахиад нэг сав пиво задлаад уух гэж байтал амралтын гэрийн гадаа хүмүүс маргалдаад хашгиралдаад байхаар нь би найз нартайгаа хамт гараад харсан чинь 10-д залуучууд хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд хажуугаар нэг залуу  өнгөрөхөөр нь “хүүхэд унтаж байна чимээгүй бай” гэсэн чинь хажуу талаас манай найзууд “чимээгүй бай ” гээд намайг хорьж байтал хажуу талаас нэг залуу орж ирээд миний баруун гарын шууг зүссэн. Тэгээд манай найзууд гэр рүү оруулаад миний гарыг боогоод түргэн дуудсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-26 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ты өгсөн “...нэг халзан толгойтой, далан дээрээ шивээстэй залуу манай найз Э.Сын гарыг зүсчихсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27-28 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Хын өгсөн “...нэг залуу баруун талаас гүйж ирээд шууд Э.Сын гарыг зүсчихээд цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 29 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өийн өгсөн “...нэг залуу гэр тойроод нөгөө залуугийн араас гүйж байсан юм шиг байгаа юм шууд Э.Сын гарыг архины шилний хагархайгаар зүсчихсээд цаашаа зугтаад явчихсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30-31 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №08шэ/258 дугаар:

  1. “Э.Сын биед баруун шуунд гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 52 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 87 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 80 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар Шүүгдэгч Б.О нь 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр архи ууж согтуурсан үедээ *******ны нутаг дэвсгэрт байрлах “Тэрэлж шугуй” гэх газарт Э.Сын баруун гарын шуу, шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.Оын үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...Машины зогсоол дээр хэдэн танихгүй залуучуудтай маргалдаж байгаад нэг залуугынх нь гарыг шилээр зүсчихсэн...” гэх  болон хохирогч гэрч нарын мэдүүлгүүд, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №08шэ/258 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгний мөнгөн торгууль оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан ба Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч “тайлбар байхгүй”  гэжээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч мөрдөн байцаалтад “...одоо надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.От мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар  Б.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй,  Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ