Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 293

 

Зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг Дархан импорт энд Экспорт ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Буурлууд овогт Баатарын Энхтуяагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Зүчи зочид буудалд оршин суух Норжмаагийн Одончимэгээс “10954432 төгрөг гаргуулах”-ыг хүссэннэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 09-ний өдөр хүлээн авч

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан импорт энд Экспорт ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд гаргасаннэхэмжлэлдээ: Дархан импорт энд Экспорт ХХКомпани нь Дархан-Уул аймгийн төвд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгуулага. Байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж бүтээгдэхүүн борлуулах менежментээрээ аймгуудад захилга авч, зарим газар нь найдвартай гэж үзэж байгаа хүмүүсээрээ борлуулалт хийлгэж бараагаа ачуулж явуулаад борлуулалт хийдэг ажлынхаа дагуу  2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймаг руу 43-н төрлийн 365 хайрцаг хүнсний бүтээгдэхүүн буюу чихэр, печень, набор гэх мэт төрлийн 10954432 төгрөгний үнэ бүхий барааг Н.Одончимэгт Улаанбаатар хотоор дамжуулан ачуулж явуулсан. Энэ үед цагаан сарын худалдаа наймааны үе эхэлсэн тул цагаан сар хүртэл борлуулалт сайн байгаа гэж үзээд цагаан сар болтол нэг ч төгрөгний тооцоо хийгээгүй. Завгүй борлуулалт хийж байгаа гэж ойлгож байсан. Гэтэл барааны тооцоо хийхгүй утсаар ярихаар нөхрийн бие муу байгаа бараагаа зарсан тэгж байгаад тооцоо хийнэ гэсэн зүйл ярьсаар өдийг хүрлээ. Иймд Н.Одончимэгээс 10954432 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Дархан импорт энд Экспорт ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд гаргасантайлбартаа: Н.Одончимэгээс 10954432 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага10954432 төгрөгнөөс 1639900 төгрөгийг авахгүй байхаар, 9314532 төгрөгнөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 4657266 төгрөгийг, үлдэгдэл 4657266 төгрөгийг  2016 оны 12 дугаар сардаа багтаанавахаар эвлэрч тохирсон гэжээ.

Хариуцагч Н.Одончимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 10954432төгрөгнөөс 1639900 төгрөгийг төлөхгүй байхаар, 9314532 төгрөгнөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 4657266 төгрөгийг, үлдэгдэл 4657266 төгрөгийг  2016 оны 12 дугаар сардаа багтаан төлөхөөр эвлэрч тохирсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дархан импорт энд Экспорт ХХКомпаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа ньН.Одончимэгээс “10954432 төгрөг гаргуулах"-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Н.Одончимэгээс 9314532 төгрөг гаргуулахаар эвлэрч тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

          Хуульд зааснаар хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 50%-иар чөлөөлөх үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75, 123 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч  нь хариуцагч Н.Одончимэгээс 9314532 төгрөг авахаар зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190221 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Одончимэгээс 95110.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын / Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 95110.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дархан импорт энд Экспорт ХХКомпанид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ЭНХМАА