Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгч Д.Март,

өсвөр насны шүүгдэгч А.*******ийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч С.*******ийн хууль ёсны төлөөлөгч С.*******,

өсвөр насны шүүгдэгч А.*******ийн хууль ёсны төлөөлөгч А.*******,

өсвөр насны шүүгдэгч А.*******, шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

овогт *******гийн *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000740061 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. ******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, ах, дүү нарын хамтаар ******* тоотод оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар гэм буруутай тооцож, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт эмчлүүлэх арга хэмжээ авагдсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 07 ны өдрийн 203 захирамжаар  эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгосон, хэрэг хариуцах чадваргүй, регистрийн дугаартай,

2. овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, тай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамтаар тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч С.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ буюу 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт байрлах ийн цонхоор нэвтэрч шүүгээн дээр байсан Б.ын Самсунг Жи-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 336,000 төгрөгийн хохирол учруулсан,

сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн ны нутаг дэвсгэрт байрлах ны зогсоол дээр байрлуулсан улсын дугаартай Ланд Круйзер 80 маркийн машинаас Д.ийн өмчлөлийн ТОЗ-8 маркийн 1 ширхэг буу, хар өнгийн дайзтай 12 ширхэг сумыг өсвөр насны яллагдагч А.*******тэй бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,322,000 төгрөгийн хохирол учруулсан,

сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн тоотод оршин суух иргэн Т.гийн орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 505,200 төгрөгийн хохирол учруулсан,

сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Нийслэлийн тоотод байрлах “” хүнсний  дэлгүүрт нэвтэрч эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 263,700 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны яллагдагч О. нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн ны нутаг дэвсгэрт байрлах ны зогсоол дээр байрлуулсан улсын дугаартай Ланд Круйзер 80 маркийн машинаас Д.ийн өмчлөлийн ТОЗ-8 маркийн 1 ширхэг буу, хар өнгийн дайзтай 12 ширхэг сумыг яллагдагч С.*******тай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,322,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ийн өгсөн: “Шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээж байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.*******ийн өгсөн: “Шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээж байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэх,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.*******ийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: "...халдвартын эмнэлэгийн хажуугаар гараад явж байхдаа цонхнуудыг нь хартал нэг цонх онгорхой байхаар нь очоод цонхоор нь хартал шүүгээн дээр утас байхаар нь гутлаа тайлж тавиад цонхоор ороод шүүгээн дээр байсан утсыг нь аваад цонхоор буцаж гараад.

...маргааш нь Налайх хүнсний дэлгүүрт ороод худалдагч охинд нь “150,000 төгрөгөөр зарна” гэхэд “80,000 төгрөгөөр авна” гэхээр нь зөвшөөрөөд дэлгүүрээс нь мөнгөөрөө ундаа, шоколод аваад хариулт мөнгөө авч гараад цагдаад баригдсан.

... Би 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байхаа он сар өдрийг нь сайн санахгүй байна. уурхайчдын нэг айлаас 2 шил архи хулгайлсан нэг архийг нь уугаад нөгөө архийг нь архи уудаг хүнд өгчихсөн миний орсон айл нь улаан өнгийн муудцан тоосгон байшин байсан. Хаалгыг нь эвдлээд орсон.

...Хэзээ гэдгийг нь санахгүй байна. нд явж байгаад дугуй засварын арын хашаатай айлын төмөр хашааны завсраар нь ороод улаан байшингийн хаалгыг нь эвдэж ороод 2 шил архи хулгайлсан.

            ...Бадралаар шөнө явж байхад дэлгүүр байхаар нь хашааг нь даваад үүдний хэсгийн жижиг цонхийг нь түлхсэн чинь онгойчихсон тэгээд дэлгүүр дотор ороод ундаа нилээд хэдэн тамхи, алпен голд шоколод зэргийг аваад онгойлгосон
цонхоороо гарсан.

...хэзээ гэдгээ санахгүй байна. Гадаа харанхуй болчихсон байсан гэрлүүгээ явж байтал Бадралын гудмын үзүүрт байдаг хүнсний дэлгүүрийн гэрэл унтраастай байхаар нь хашааг нь давж ороод арын цонхийг нь түлхэхэд онгойхоор нь дотогшоо ороод ороод дэлгүүрийн лангуун дээрээс нь хайрцагтай тамхинууд шоколад ундаанууд аваад буцаад цонхоороо гарсан" гэх мэдүүлэг,

/1хх-ийн 69, 83, 240, 2хх-ийн 52,143 дугаар тал/

Мөрдөн байцаалтад өсвөр насны шүүгдэгч А.*******ийн яллагдагчаар өгсөн: "... ах тэр машины цонхийг гараараа таттал онгойхгүй байж байгаад нэг хүчтэй татсан чинь онгойсон тэгээд би цонхоор нь ороод зорчигч талын хаалгыг нь нээгээд бид хоёр хоёулаа ороод ах ар талыг нь ухаж байгаад гэртэй хөгжим шиг юм авсан тэгээд машинаас буугаад явсан тэгээд зүс мэдэх таксины жолооч ахын машинд ороод үзэхэд буу байсан. Тэгээд ярьж байгаад тэр хүнд буугаа өгсөн" гэх мэдүүлэг,

/1хх-ийн 117 дугаар тал/

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.ын өгсөн: "2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр миний бие 5 настай хүү ын хамт халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Ингээд 00 цагийн үед унтахаар утсаа орны хажуу талын түмбүүчикэн дээр цэнэглээд унтсан юм. Тэгээд шөнө 05 цагийн үед сэрэхэд миний утас алга болсон байсан.

...Алдсан самсунг жи-7 маркийн гар утас, гадуурх улаан өнгийн кейс, сим картууд бүгдийг бүрэн бүтэн хүлээн авсан.

...алдсан зүйлсээ олж авсан болохоор гомдол, саналгүй.шүүх хуралдаанд суух шаардлага байхгүй" гэх мэдүүлэг,

/1хх-ийн 50-53 дугаар тал/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ц.ын өгсөн: "2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад гэх  залуу орж ирээд Самсунг жи-7 маркийн гар утас үзүүлээд “энийг зарна” гэхээр нь аваад үзэхэд утас нь унтарсан байсан аваад асаахад эмэгтэй хүүхдийн зураг дэлгэцэн дээр нь байсан. “хаанаас олж авсан бэ” гэхэд “өчигдөр клабын гадаа хүмүүс зодолдоод утсаа унагаачихаад яваад өгсөн тэгээд олж авсан юм” гэхээр нь “хэдээр зарах юм бэ” гэхэд “80000 төгрөгөөр зарна гэсэн” тэгэхээр нь 80,000 төгрөгөөр нь утсыг нь авсан"

...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй би 63,300 төгрөг болон манай дэлгүүрээс худалдан авсан жүүс, нобор, шоколад зэргийг буцаан авсан. 6,900 төгрөг дутуу байгаа гэхдээ түүнийг нэхэмлэхгүй." гэх мэдүүлэг,

/1хх-ийн 54-56, 59-60 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Д.ийн өгсөн: “Би өөрийн авто машинаас хулгайд алдсан Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн гол төмрийн 86N3841, замагны 855 дугаартай, мөрлөгч хэсэг нь хар хүрэн өнгийн модтой, мөрлөгч модны урд хэсэгт нэг үзүүрийг нь нөгөө үзүүрийг нь төгсгөл хэсэгт бөхлөж тогтоосон хар өнгийн реминэн оосортой, мөрлөгч модны урд хэсэгт төмөр металиар хийж хар өнгийн будгаар будсан хөл хийсэн, мөрлөгч модны дээд хэсэгт хар өнгийн дурантай буу ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, хар өнгийн савхин дайзтай ар хэсэгтээ Ү гэсэн бичиглэлтэй ТОЗ-8 маркийн бууны сум 12 ширхэг зэрэг эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээж авсан гэдгээ хэлж ярьмаар байна.

...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Хулгайд алдсан эд зүйлсээ биет байдлаар нь буцаан авсан тул цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлгүй байна. Шүүх хуралд өөрийн биеэр оролцож сууж чадахгүй гэж л хэлэх гэсэн юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 99 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад хохирогч Т.гийн өгсөн: "2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би гэрээсээ 13 цагийн үед гараад гэрийнхээ хажуу талын “” гэх буудалд ороод цай уугаад буцаж гэрлүүгээ орох гэтэл манай байшингийн цоож эвдэрсэн байсан тэгэхээр нь гэрлүүгээ ороод үзтэл миний жижиг гар цүнх түүн дотор байсан иргэний үнэмлэх, хаан банкны карт, автобусны карт алдагдсан. Мөн 2 ширхэг алтан бөгж, 2 ширхэг 0.75 литрийн архи алдагдсан " гэх мэдүүлэг,

/1хх-ийн 234 дугаар тал/

          Мөрдөн байцаалтад Хохирогч Ц.ийн өгсөн: "Би тоотод 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Би урд шөнө дэлгүүрээ орой 22 цаг 40 минутын үед хаагаад маргааш өглөө нь 10 цагийн үед дэлгүүр дээрээ очиход ...дэлгүүрийн арын цонх онгорхой баруун талын амралтын өрөөнд байсан 9 пачик тамхи байхгүй тэгээд дэлгүүрийн бараагаа бүртгэж үзэхэд лангуун доор байсан шоколод чихэр, ундаа мөнгөн хайрцагнаас 40,000 төгрөг, 4 шил архи, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлс алдагдсан байсан" гэх мэдүүлэг, 

          /1хх-ийн 68 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн өгсөн "...ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, хар өнгийн дайзтай сум 12 ширхэгийг *******, ******* 2 надад үлдээгээд “хоол идмээр байна писси тоглож хонох гэсэн юм эдгээрийг түр аваад мөнгө зээлээч” гэж гуйсан ...танд маргааш мөнгийг чинь олж өгөөд энэ бууг аваад эзэнд нь өгчих юм байгаан та санаа зоволтгүй гэсэн" гэх мэдүүлэг,

/1хх-ийн 100 дугаар тал/

          Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр, мөн өдрийн 05 дугаар, мөн өдрийн 06 дугаар Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоолууд,/1хх-ийн 84, 222, 2хх-ийн 54 дүгээр тал/         

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд хавсралтын хамтаар, /1хх-ийн 05-07, 89-91, 2хх-ийн 61-64/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 347 дугаар:

  1. “С.******* нь “Оюуны хүндэвтэр хомсдол” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна.
  2. С.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.
  3. С.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.
  4. С.*******ид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 206-211 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №02/1110 дүгээр дүгнэлт, /1хх-ийн  119-124 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №08/031 дүгээр дүгнэлт, /1хх-ийн  69-70 дугаар тал/

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №НА-62 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, /2хх-ийн 76-77 дугаар тал/

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №Б32-293 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх-ийн115-116 дугаар тал/

            2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн НА-18-29 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, /2хх-ийн146-147 дугаар тал/

2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №НА-18-53 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх-ийн 65-66 дугаар тал/

 

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, /1хх-ийн 12, 14, 94-95 дугаар тал/

 

Хувийн байдал тодорхойлсон баримтууд, /1хх-130, 134, 155-169/

 

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /1хх-245-246, 2хх-128, 133 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1хх-ийн 129, 134 дүгээр тал/

 

Нас тоолсон тэмдэглэл, /1хх-ийн 170 дугаар тал/

 

С.*******ийн эмчлүүлэгчийн карт, /1хх-ийн 22-26 дугаар тал/

 

Хүний их эмч Л.ы тодорхойлолтын хуулбар, /1хх-ийн 159 дүгээр тал/,

 

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, /хх-ийн 160 дугаар тал/,

 

  Дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, эцэг, эхийн хамтын ажиллагааны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн тоотод оршин суух иргэн Т.гийн орон байранд нэвтэрч 2 шил архи, 2 ширхэг алтан бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 505,200 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Нийслэлийн тоотод байрлах “” хүнсний  дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи, ундаа зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 263,700 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ны нутаг дэвсгэрт байрлах ийн цонхоор нэвтэрч шүүгээн дээр байсан Б.ын Самсунг Жи-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 336,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өсвөр насны яллагдагч А.*******тэй бүлэглэн Нийслэлийн ны нутаг дэвсгэрт байрлах ны зогсоол дээр байрлуулсан улсын дугаартай Ланд Круйзер 80 маркийн машинаас Д.ийн өмчлөлийн ТОЗ-8 маркийн 1 ширхэг буу, хар өнгийн дайзтай 12 ширхэг сумыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,322,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Өсвөр насны шүүгдэгч О. нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр С.*******тай бүлэглэн Нийслэлийн ны нутаг дэвсгэрт байрлах ны зогсоол дээр байрлуулсан улсын дугаартай Ланд Круйзер 80 маркийн машинаас Д.ийн өмчлөлийн ТОЗ-8 маркийн 1 ширхэг буу, хар өнгийн дайзтай 12 ширхэг сумыг яллагдагч С.*******тай бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,322,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

   шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан шүүгдэгч С.*******ийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “Гутлаа тайлж тавиад цонхоор ороод шүүгээн дээр байсан утсыг нь аваад цонхоор буцаж гараад. ... уурхайчдын нэг айлаас 2 шил архи хулгайлсан. ...дэлгүүр дотор ороод  ундаа нилээд хэдэн тамхи, алпен голд шоколод зэргийг аваад онгойлгосон цонхоороо гарсан. “ гэх,

хохирогч Б.ын “2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр миний бие 5 настай хүү ын хамт халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Ингээд 00 цагийн үед унтахаар утсаа орны хажуу талын түмбүүчикэн дээр цэнэглээд унтсан юм. Тэгээд шөнө 05 цагийн үед сэрэхэд миний утас алга болсон байсан. ...алдсан зүйлсээ олж авсан болохоор гомдол саналгүй.” гэх,

хохирогч Д.ийн “Би өөрийн авто машинаас хулгайд алдсан Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн гол төмрийн 86N3841, замагны 855 дугаартай. ...ТОЗ-8 маркийн бууны сум 12 ширхэг зэрэг эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээж авсан гэдгээ хэлж ярьмаар байна.” гэх,

хохирогч Т.гийн “манай байшингийн цоож эвдэрсэн байсан тэгэхээр нь гэрлүүгээ ороод үзтэл миний жижиг гар цүнх түүн дотор байсан иргэний үнэмлэх, хаан банкны карт, автобусны карт алдагдсан. Мөн 2 ширхэг алтан бөгж, 2 ширхэг 0.75 литрийн архи алдагдсан.” гэх,

хохирогч Ц.ийн “дэлгүүрийн арын цонх онгорхой баруун талын амралтын өрөөнд байсан 9 пачик тамхи байхгүй тэгээд дэлгүүрийн бараагаа бүртгэж үзэхэд лангуун доор байсан шоколод чихэр, ундаа мөнгөн хайрцагнаас 40,000 төгрөг, 4 шил архи, цүнхтэй хувцас зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх,

гэрч Л.гийн “...ТОЗ-8 маркийн буу 1 ширхэг, хар өнгийн дайзтай сум 12 ширхэгийг *******, ******* 2 надад үлдээгээд “хоол идмээр байна писси тоглож хонох гэсэн юм эдгээрийг түр аваад мөнгө зээлээч” гэж гуйсан” гэх мэдүүлгээд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд хавсралтын хамтаар/1хх-ийн 05-07, 89-91, 2хх-ийн 61-64/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 347 дугаартай дүгнэлт, Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн  69-70,119-124/, Хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх-ийн 65-66,115-116, 2хх-ийн 76-77,146-147/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /1хх-245-246, 2хх-128, 133/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, А.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Улсын яллагчаас: “Өсвөр насны шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай,

шүүгдэгч С.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.*******ийн хувьд хэрэг хариуцах чадваргүй гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлд зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналтай байна” гэх,

Өсвөр насны шүүгдэгч А.*******ийн өмгөөлөгч Г.Наранбаатараас: “Өсвөр насны шүүгдэгч А.*******ийн гэм буруугийн асуудал дээр хэлэх зүйл байхгүй.гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар барагдуулсан. Шүүгдэгч нь одоо бусдад төлөх төлбөр байхгүй. шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан албадлагын арга хэмжээг хэрэглэхээр зохицуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд өсвөр насны шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломж байдаг. Энэ албадлагын арга хэмжээг хэрэглэхийн хажуугаар мөн үүрэг хүлээлгэж болдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг Баянгол дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд даалгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж энэ албадлагын арга хэмжээнд Дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв хяналт тавихыг даалгаж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” гэх,

Шүүгдэгч С.*******ийн өмгөөлөгч Д.Мартаас: “Шүүгдэгч С.******* нь хэрэг хариуцах чадваргүй үедээ тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон сая шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруутай гэдэг нь тогтоогдож байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Т.д 505200, “” хүнсний дэлгүүрийн захирал нарт 263700 төгрөгийн хохирол учирсныг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.******* төлнө гэдгээ илэрхийлсэн. Бусад хохирогч нар гомдол саналгүй, хохирол төлбөр байхгүй гэдгээ хавтаст хэрэгт мэдүүлсэн байна. Иймд С.*******ийг сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл хэрэг хариуцах чадваргүй байхдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахаар сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт хэвтэж эмчлүүлэх албадлагын чанартай арга хэмжээ авах нь зүйтэй байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан А.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, С.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

                                         

Иймд шүүгдэгч С.*******ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан мөн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,

Өсвөр насны шүүгдэгч А.*******ийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, С.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дүгээр зүйлийн 3-т зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, өсвөр насны шүүгдэгч А.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

III. Бусад асуудлаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.*******ид 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, А.******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Харин хохирогч Т. нь 505,200 төгрөг, Ц. нь 263,700 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд нийт 768,900 төгрөгний хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3 дэх хэсэгт зааснаар С.*******ийн хууль ёсны төлөөлөгч С.*******аас гаргуулж олгох нь үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Өсвөр насны шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон мөн хуулийн ерөхний ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.*******эд мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар  А.*******эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг ******* дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт, хэрэг хариуцах чадваргүй С.*******ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний  төвд хүргэхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.3 дэх хэсэгт зааснаар С.*******ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол  768,900 /долоон зуун жаран найман мянга есөн зуун мянга/ төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч С.*******аас гаргуулж хохирогч Т.д 505,200 төгрөг, Ц.эд 263,700 төгрөгийг тус тус олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, А.******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******ид урьд авсан цагдан хорих, А.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ