Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 296

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр баг Агуйт гэх газар оршин суух, Даваагийнхан овгийн Мийлүүрийн Долгорын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч М.Долгор, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Долгор шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдлийн тэжээлийн цехэд 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилчинаар, тус нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тахиачинаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч М.Долгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруулзам” нэгдлийн тэжээлийн цехэд 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилчинаар, 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд тахиачинаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Долгор “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

М.Долгор нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдлийн тэжээлийн цехэд 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилчинаар, тус нэгдэлд 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тахиачнаар тус тусажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 332 тоот лавлагаа, 1983 он, 1992 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч Д.Цэндээхүү, Ё.Гүндэгмаа, Х.Оюун нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарДаваагийнхан овгийн Мийлүүрийн Долгорыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдлийн тэжээлийн цехэд 1983 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилчинаар, 1985 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус нэгдэлд тахиачинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА