| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0035/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/35 |
| Огноо | 2019-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Бөд холбогдох эрүүгийн 1907000160019 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, *******, *******, *******ийн хамтаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Б.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Б нь 2019 оны 0 сарын 02-ны шөнө согтуугаар Налайх дүүргийн хороо “М” клаб бааранд А.Дийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2019 оны 0 сарын 02-ны өдөр миний бие архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Дийн нүүрэн тус газар буюу шүд рүү нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 34-36 дугаар тал/
Хохирогч А.Дийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 0 сарын 02-ны өдөр манай найз Бын төрсөн өдөр нь болоод найз нарыхаа хамт баяр тэмдэглэх гэж Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед ороод дуу дуулж архи, пиво ууж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байх үед уг газраас гараад урд талд байрлах “М” бааранд ороод пиво уугаад жаахан бүжиг хийж байгаад танихгүй эмэгтэй хүнийг санамсаргүй мөрөөрөө шүргэж өнгөрсөн. Энэ үед нөхөр болох улаан өнгийн цамцтай залуу “чи манай эхнэрийг яагаад байна” гэж хэлээд эргэж харах үед уг залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон юм. Ингээд манай эхнэр болон хамт байсан найз нар босож ирээд салгаж цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн болно.
...Би шүүх хуралд оролцохгүй, Надад эмчилгээний зардал гэж Б.Б 1 сая төгрөг бэлэн өгсөн учир одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12-14 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 0 сарын 04-ний өдрийн №08шэ/52 дугаар:
/хх-ийн 23 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 37 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн хуулбар,
/хх-ийн 43 дугаар тал/,
Налайх дүүрийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 44 дүгээр тал/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 45 дугаар тал/,
Төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
/хх-ийн 47-48 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 0 сарын 02-ны шөнө согтуугаар Налайх дүүргийн хороо “М” клаб бааранд А.Дийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.Бийн өгсөн “...2019 оны 0 сарын 02-ны өдөр миний бие архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Дийн нүүрэн тус газар буюу шүд рүү нь гараараа нэг удаа цохиж гэмтэл учруулсан...” гэх,
хохирогч А.Дийн “...Энэ үед нөхөр болох улаан өнгийн цамцтай залуу “чи манай эхнэрийг яагаад байна” гэж хэлээд эргэж харах үед уг залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон юм...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 0 сарын 04-ний өдрийн №08шэ/52 дугаар дүгнэлт /хх-23/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн мөнгөн торгууль оногдуулах саналтай байна” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч мөрдөн байцаалтад “...Надад эмчилгээний зардал гэж Б.Б 1 сая төгрөг бэлэн өгсөн учир одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Б.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ