Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 297

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч  Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: “БЭРСКАПИТАЛ” ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, Өлзийт 12-193 тоотод оршин суух,  Бадрахын Хэнмэдэхэд  холбогдох

“1702845  гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Бэрскапитал” ХХК-ны гүйцэтгэх захирал С.Отгонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Хэнмэдэх нь тус байгууллагатай 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр СЗ-129 тоот “зээлийн гэрээ” байгуулан 3.000.000 төгрөгийг 6%-ийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлсэн байдаг. Тухайн зээлийн барьцаанд 78-37 ӨВР улсын дугаартай Toyota mark /Аралын дугаар №GX1156000880/ автомашиныг тавьж зээлийн гэрээ байгуулсан. Б.Хэнмэдэхийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд хугацаа дууссанаас хойш ямарч төлөлт хийгээгүй бөгөөд зээлдэгч төлбөрөө бүрэн барагдуулаагүй байсан учир тухайн барьцаа хөрөнгийг хурааж авч 2300000 төгрөгөөр зарж үүнээс зогсоолын төлбөрт 100000 төгрөг суутаж үндсэн зээлнээс 2200000  төгрөг хассан. Компаний зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардан, утсаар ярих болон ирж уулзахыг удаа дараа шаардсан боловч одоо хүртэл зээлээ төлөхгүй компанийг хохироосоор байна. Иймд Б.Хэнмэдэхээс үндсэн зээлийн үлдэгдэл 1327800 төгрөг, хүү 365.145 төгрөг, нотариатийн зардал 9900 төгрөг нийт 1702845 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Бэрскапитал” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба болон хариуцагч Б.Хэнмэдэх нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “Бэрскапитал” ХХК нь Б.Хэнмэдэхэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан үүнээс 722845 төгрөгийг төлөхгүй байхаар үлдэгдэл 980000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрэлийн гэрээ байгуулав. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

    “Бэрскапитал” ХХК нь “хариуцагч Б.Хэнмэдэхэд холбогдуулан 1702845 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Бэрскапитал” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа 722845 төгрөгнөөс татгалзаж 980000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Хэнмэдэх зөвшөөрч зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Бэрскапитал” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба, хариуцагч Б.Хэнмэдэх нар 980000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хэнмэдэхээс 21100 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 21100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Бэрскапитал” ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА