Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 300

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

           Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Тайжынхан овгийн Хэнмэдэхэвийн Туулын хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Туул, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Туул шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул намайг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

          Х.Туул “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.Туул нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 403 тоот архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1983 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 тоот болон 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5 тоот тушаалуудын хуулбар, 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Диплом”, гэрч Я.Намсрай, Ц.Нансалдаваа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Тайжынхан овгийн Хэнмэдэхэвийн Туулыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.МӨНХТУЯА