Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00302/И |
Дугаар | 302 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 302
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 17-2 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, Жанлав овгийн Цэдэвдоржийн Цэндсүрэнгийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Цэндсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 3 дугаар дунд сургуульд 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл математикийн багшаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг дээрхи хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Цэндсүрэн “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ц.Цэндсүрэн нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 жилийн 2 дугаар сургуульд 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 3 дугаар дунд сургуульд 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл математикийн багшаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 36 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын II-н 10 жилийн сургуулийн захирлын 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тушаал, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн захирлын 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 63 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар дунд сургуулийн захирлын 1994 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 1 тоот болон 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6 тоот, 1993 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургуулийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 56 тоот болон Өвөрхангай аймгийн Математик гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын “Мэргэд” лаборатори сургуулийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 137 тоот архивын лавлагаа, гэрч Э.Батаа, Д.Оюун нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Жанлав овгийн Цэдэвдоржийн Цэндсүрэнг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар дунд сургуульд 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл, 3 дугаар дунд сургуульд 1991 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл математикийн багшаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА