Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

иргэдийн төлөөлөгч Ш.Сэрбат,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч М.М ,

шүүгдэгч Ц.У , түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.У ад холбогдох эрүүгийн 1806 00530 1084 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.У , /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.У  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Д.Баярсайханы Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 167-11 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч алтан нуухтай, шүрэн толгойтой, халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 2.530.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Отгоны Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 53-1 тоот гэрт 10 настай дүүг нь хууран нэвтэрч 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Отгонжаргалын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 403-76 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч Самсунг а-5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 384.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ж.Энхжаргалын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 13б-5 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч монетон хос бөгж, молор эрдэнийн чулуутай ээмэг, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сард иргэн Б.Алтанцэцэгийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42б-18 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч бөгж, ээмэг зэрэг үнэт эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 10.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Цэрэндэжидийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66с-152 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 971.100 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн П.Алтанцэцэгийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35-19 тоот гэрт 9 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж, гинж зэрэг үнэт эдлэлүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.014.800 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн П.Энхцэцэгийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 9-180 тоот гэрт 9 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, аяга, бөгж зэргүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 670.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Нямдаваагийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр-2 цогцолборын 102 дугаар байрны 37 тоот гэрт бага насны 2 хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж, зүүлт зэрэг үнэт эдлэлүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.379.700 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Найдангийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66д байрны 33 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч 4 ширхэг мөнгөн аягыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Н.Сармандахын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 44-81 тоот гэрт 10 нас, 5 настай хүүхдүүдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 886.100 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Ууганцэцэгийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 64-46 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч бэлэн 340.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Алтансүхийн Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 14 дүгээр баг Парк таун хотхоны 214-75 тоот гэрт 8 настай хүүхдийг нь хууран нэвтэрч бэлэн 300.000 төгрөг, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Алтаннарын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо,12б-158 тоот гэрт 11 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж, кулон зэрэг үнэт эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.877.400 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Батгэрэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 46б-1501 тоот гэрт 11 настай хүүхдийг нь хууран нэвтэрч 1 ширхэг алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.М ын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40-90 тоот гэрт бага насны хүүхдийг нь хууран нэвтэрч 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Ганцэцэгийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын 603-11 тоот гэрт 8 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.187.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Уянгын Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20-174 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.649.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х.Азжаргалын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 502-108 тоот гэрт бага насны дүүг нь хууран нэвтэрч ээмэг, гинж зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.Нямбаярын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111-59 тоот гэрт бага насны хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, гинж  зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сард иргэн Б.Баяраагийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1-54 тоот гэрт 8 настай хүүхдийг нь хууран нэвтэрч 2 ширхэг бөгжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван төгрөгийн 2.200.000 хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хотхоны 904 дүгээр байрны орчим иргэн С.Ууганбаярын “Хаан банк”-ны картыг 7 настай У.Баярбаясгалан, 4 настай н.Ирмүүн нараас илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500.000 төгрөг уншуулж хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.У  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хүлээн зөвшөөрөхгүй үйлдэл байхгүй гэв.

Хохирогч М.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Тухайн үед манай хүүхэд гадаа тоглож байхад, хуурч гэрт орж ирсэн байсан. Орой ажлаасаа ирэхэд эхнэр маань хүүхдээс аавын чинь энэ дээр байсан мөнгөн аяга хаана байна гэсэн. Манай хүүхэд ангийнхаа 3 хүүхэдтэй хамт орж ирсэн гэсэн. Тэгээд би камерын бичлэг шүүлгэхэд энэ охины зургийг гаргаж ирсэн. Хохирлоо барагдуулчихвал өөр хүсэх зүйл алга. Шинжээчийн дүгнэлтээр гаргасан 250.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

Хохирогч Д.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 17 цаг өнгөрч байхад эхнэр бид хоёр гэртээ ирэхэд манай гэрийн бараг бүх өрөөнд шавхайтай гутлын мөр гарсан байхаар нь хүү Б.Нэмэхбаяраас юу болсон талаар асуухад, орон сууцны байцаагч гэж нэг эгч өдөр манай гэрт ирээд бүх өрөөний паар шалгаж байгаад гарч явсан гэж хэлсэн. Мөн тэр эгч ханын стенкэн дээр байсан үнэт эдлэлийн савыг онгойлгож үзээд танай гэрт ийм сав өөр байгаа юу гэж асууж байсан гэдгийг хэлсэн. Тэгэхээр нь би эд зүйлээ шалгаж үзэхэд миний эзэмшлийн халтар манан хөөрөг алга болсон байсан. Хохирлын мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 21-24 дүгээр хуудас/,

Гэрч Л.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг Ундраа төвийн 2 давхар, 25 тоот лангуун дээрээ байж байтал 13 цагийн үед цэнхэр өнгийн үслэг захтай куртиктэй 30 орчим насны эмэгтэй хөөрөг авах уу гээд би уг хөөргийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Би уг хөөргийг худалдаж авахдаа шалгахад хөөрөгний их бие нь ёроолдоо хөндлөн цуурсан, ёроолын буландаа сэтэрсэн байсан. Хөөрөгний толгой нь хорхойтой цуурсан байсан. Уг хөөргийг одоогоос 7 орчим хоногийн өмнө настайвтар эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд 250.000 төгрөгөөр худалдан аваад явсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 25-27 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 2.530.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 32-33 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹631 дүгнэлтэд “Ц.У  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1-р хх 37-39 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Отгоны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагаас өмнө 25-26 орчим насны эмэгтэй хүн хаалга цохиод, танайхаас ус алдаад байна, паарыг чинь үзье гэж хэлээд орсон байсан. Тухайн үед манай гэрт 10 настай Азжаргал, 3 болон 4 настай хүүхдийг харж байсан. Уг хүн нь гарахдаа манай гэрээс дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг жижиг мөнгөн аягыг аваад явсан байсан. Улмаар Азжаргалаас лавлаж асуухад уг эмэгтэй орж ирээд паар үзэж байхдаа эгч чинь үнэт эдлэлүүдээ хаана хадгалдаг вэ гээд шкавнуудыг ухаад байсан гэж хэлсэн. Гэхдээ эд зүйлс авч гарахыг нь бол хараагүй. Зөөврийн компьютер авч явах гээд байхаар нь болохгүй гэж хэлээд өгч явуулаагүй гэсэн. Хулгайд алдсан эд зүйлсээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 121-123 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 380.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 127-128 дугаар хуудас/,

Хохирогч Б.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед бага хүү Мөнхбатыг сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарч, том хүү Анандыг гэрт ганцааранг нь үлдээсэн. Тэгтэл 15 цагийн үед манай хүү Ананд над руу залгаад миний гар утас алга болчихлоо, би камер шүүлгэх гээд явж байна гэж хэлсэн. Ирээд болсон асуудлыг тодруулахад Анандын найз Цэнддоржийг манай гэрт орж ирэх үед 25 орчим насны үл таних эмэгтэй дагаж орж ирээд бал цаас асуухаар нь Ананд байхгүй гэж хэлтэл гараад явсан байсан. Камер шүүз үзэхэд манай гэрээс бал цаас асуусан 25 орчим насны жирэмсэн, нэг гар нь татанхай, үл таних эмэгтэй лифтэнд суухдаа цүнхнээсээ манай хүүгийн гар утсыг гаргаж ирээд, унтраагаад буцаагаад цүнхэндээ хийж байсан. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 142-145 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Анандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн үед гэртээ байж байтал манай хамт сурдаг Цэнддорж манай үүдийг тогшсон. Хаалгаа нээж өгтөл Цэнддоржийн цаад талд үл таних 30 орчим насны жирэмсэн, баруун гар нь жижигхэн эмэгтэй зогсож байгаад манай гэрт орж ирээд “эгчийн дүү танихгүй хүнд хаалгаа битгий тайлаарай, эгчдээ цаас бал байвал өгөөч” гэж хэлэхээр нь би байхгүй гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд удалгүй 5 минутын дараа би хувцсаа өмсөөд үүдний тавиур дээр байсан утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 147-148 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 384.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх 153-154 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 166 дугаар хуудас/,

Хохирогч Ж.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа өглөө 9 цаг гээд гарч явсан бөгөөд хүү Даваажаргал гэртээ ганцаараа үлдсэн. Би орой 20 цагийн үед гэртээ ирээд хоол ундаа хийж байгаад ээмэг бөгжөө үзэх гээд сервантныхаа шүүгээг татаад ээмэг бөгж байдаг саваа үзэхэд эмх цэгцгүй болсон байдалтай байхаар нь эд зүйлээ бүртгэж үзэхэд хуримын хоёр монетон бөгж, молор эрдэний шигтгээтэй цагаан алтан ээмэг бөгжний хослол алга болсон байсан. Би хүүхдээсээ юу болсон талаар асуухад өдөр хичээлээ тараад явж байхад нь танай гэрээс ус алдаад байна гэж хэлээд нэг эмэгтэй хүн орж ирээд сервант онгойлгоод эд зүйл үзээд байсан гэж байсан. Молор эрдэний цайвар цэнхэр шигтгээтэй бөгж, ээмэгний хослолыг хүлээн авсан тул одоо хуримын хос монетон бөгжийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 175-178 дугаар хуудас/,

Мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Галтбаатарын илтгэх хуудас /1-р хх 173 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх 174 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Даваажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр найз Төрболдын хамт тоглож байтал ногоон эрээн дисант хувцастай 25 орчим настай эгч “та хоёр болиоч, танайд хэн байгаа юм” гэж асуусаар нь би “манайд хүн байхгүй” гэж хэлтэл “танай гэрээс ус алдаад байна хамт явъя” гэж хэлэхээр нь би найзтайгаа хамт гэр лүүгээ явсан. Нөгөө эгч манай гэрийн шкаб ухаад байсан...” гэх мэдүүлэг. /1-р хх 184-185 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 1.600.000 төгрөг /1-р хх 186 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 11ий өдрийн шинжээчийн ¹3995 дүгнэлт /1-р хх 192-199 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр нэг орой ажил тараад гэртээ ирсэн. Тэр өдөр манай 10 настай ач хүү Мягмардаш гэртээ ганцаараа байсан. Гэтэл миний алтан эдлэл байдаг жижиг авдар ил байхаар нь хүүгээсээ яагаад ил байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл тэрээр би харж зурсан юм гэж хэлсэн. Дотор нь байгаа эд зүйлийг үзтэл юу ч байгаагүй. Хүү маань нэг эгч зургийн тэмцээнд оруулж өгнө гэж хэлээд гэрт хамт ирсэн. Тэгээд авдар зурах хэрэгтэй байна, түлхүүр нь байна уу гээд түлхүүрийг нь авсан байсан. Тэгээд дотор нь байсан миний алтан эдлэл байдаг жижиг авдарыг гаргаж аваад алтан эдлэл авч явсан байсан байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 230-237 дугаар хуудас/,

Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний “БЭСГЭ” Төвийн 10.650.000 төгрөгийн үнэлгээний тайлан /1-р хх 243-246 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 21-23 дугаар хуудас/,

Хохирогч Д.Цэрэндэжидийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө 09:30 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Тухайн үед манай гэрт 10 настай хүү Сумъяабазар үлдсэн. Тэгээд өдөр 16:00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Шүүгээн дотор байдаг бөгж хийдэг хайрцгийг онгойлгож үзэхэд манай нөхрийн монетон бөгж байхгүй байсан. Том өрөөний шүүгээн дотор байдаг 3 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 30-37 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 971.100 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх 42-43 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04ий өдрийн шинжээчийн ¹02/1177 дүгнэлт /2-р хх 47-51 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 68 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх 73-78 дугаар хуудас/,

Хохирогч П.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед ажилдаа яваад орой 17 цагийн үед сургууль, цэцэрлэгээс хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд манай охин Нандин-Эрдэнэ гэрт хүн орж ирсэн гэсэн. Тэгэхээр нь охиноосоо асуухад үл таних охин манай охиныг дуудаад зураг зуруулъя гээд гэр рүү дагуулж ороод удалгүй, гарсан гэсэн. Шүүгээн дотор байсан 4 ширхэг монетон ээмэг, бөгж 2 ширхэг, нэг өрөөсөн ээмэг, тасарсан монетон гинж, монетон кулонтой гинж, дан кулон зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 79-81 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 11:24 цагт сургууль руу орох гэж байхад манай ангийн хүүхэд болох Ч.Нандин-Эрдэнэ байсан, түүнтэй хамт нэг шар куртиктэй эгч явсан. Хамт явж байсан эгч нь надаас пиццаны зураг зурж чадах уу, гэрт чинь хүн байгаа юу гэж асуугаад Нандин-Эрдэнэ нартай хамт гэрт ирсэн. Тэгээд гэрт байхад шар куртктэй эгч 2 зураг зуръя чи доор нь тавих зүйл олоод ир гэсэн. Би юм хайж байгаад олоогүй тэгтэл гэнэт гэрээс гараад сургууль дээр зургаа зуръя гээд гарсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 84-85 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 1.014.800 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх 95-96 дугаар хуудас/,

Хохирогч Х.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эхнэр бид хоёр барилгын ажлаар Гачуурт руу явж ажиллаж байгаад 14 хоногийн дараа ирсэн. Тухайн үед гэрт хоёр хүүхэд үлдсэн байсан. Гэрт ирэхэд 2 ширхэг бага гарын архины мөнгөн аяга, том охины монетон ээмэг, бөгж, гэрлийн мөнгөнд тушаах гэж байсан бэлэн 40 гаран мянган төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 114-119 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний 670.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх 125-126 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хоёр хүүгээс асуухад “2018 оны 02 дугаар сарын эхээр манай гэрт үл таних эмэгтэй хүн орж ирээд зураг зуруулна хэмээгээд зураг зуруулж байхдаа манайхаас эд зүйл хулгайлсан байх” гэж хэлсэн. Манай эхнэрийн монетон ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон хүзүүний зүүлт 1 ширхэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 155-160 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 1.379.700 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх 164-165 дугаар хуудас/,

Хохирогч С.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 13:15 цагийн орчим миний хүү 7 настай Баярбаясгалан нь хүнсний дэлгүүрээс гарч явахад нь үл таних эмэгтэй хүн дагаж гарч ирээд “би танай ээжийг танина” гэж хэлэх үед нь манай дүүгийн 4 настай Ирмүүн гэх хүүд миний Хаан банкны картыг барьсан байхад нь эгчдээ өгчих чи хаячихна гэж хэлж аваад пин кодыг нь манай хүүгээс асуугаад мэдсэн байсан. Тэгээд хоёр хүүхдийг тогтоомын талбайд тоглож бай гэж хэлээд мөнгөний машинаас 500.000 төгрөгийг уншуулан авсан байна...” гэх мэдүүлэг. /2-р хх 178-180 дугаар хуудас/,

Хохирогч Н.Найдангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018.02.07-ны өдөр 11:00 цагт ажилдаа явсан ба эхнэр хөдөө явсан байсан. Гэрт манай том хүү 10 настай Билгүүн, 5 настай Намуун нар үлдсэн бөгөөд би орой 19:30 цагт гэртээ ирэхэд стенк дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга байхгүй болохоор нь Билгүүнээс асуухад өдөр 15:30 цагийн үед гэрээс гарч байхад орцны үүдэнд үл таних 20 гаруй насны улбар шар өнгийн богино хүрэмтэй эмэгтэй хүрч ирээд ус алдчих шиг боллоо, галгаад ирье гэж дагуулаад гэрт орж ирээд уг алдаагүй гэж цаасан дээр зуруулаад цаасаа аваад гарсан гэсэн...” гэх мэдүүлэг. /2-р хх 194-197 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 610.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх 204-205 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх 193 дугаар хуудас/,

Хохирогч Н.Сармандахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажилдаа явахад манай хүү Жавхланбаяр /10 нас/ болон Дэлгэржавхлан /5 нас/ нар гэртээ үлдсэн. Тэгтэл 18 цагийн үед Жавхланбаярын ангийн хүүхэд болох Лхам-Эрдэнийн ээж над руу утсаар яриад танай хүү манай гэрт орж ирээд Лхам-Эрдэнийн эгч нь гэж хэлсэн үл таних эмэгтэй манай гэрээс хөөрөг аваад явсан гэж яриад байна гэж хэлсэн. Эд зүйлээ шалгаж үзэхэд хүүхдийн хөөрөг, бурхны урд байсан бэлэг дурсгалын зориулалттай доллар, манай нөхрийн монетон бөгж, миний алтан бөгж, кулон, эвдэрсэн монетон ээмэг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 221-224 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Жавхланбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ 5 настай дүүгийн хамт байхад хаалга тогшиж 20 орчим насны туранхайдуу 160 см орчим өндөртэй эмэгтэй орж ирээд жижиг өрөө рүү дагуулж оруулаад зураг зураад өг гэхээр нь би зургийн дэвтэрээ гаргаад зурсан. Тэр эмэгтэй манай том өрөө рүү ороод 2-3 минут болоод гарч ирээ гараад явсан. Би том өрөөндөө ороход миний хөөрөгний даалин дотор байсан энгийн жижиг чулуун хөөрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 225-226 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 886.100 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх 231-232 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх 247-248 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ууганцэцгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Халиуныг 2017.9.7-ны өдөр 13 цагийн үед хичээлээ тараад гэртээ харих замд үл таних эмэгтэй хүн хуурч мэхлэх аргаар ус ууя гэж хичээлийн цүнхийг нь барьж гэрт орж ирж том өрөөний шкафанд байсан түрийвчинд байсан 340.000 төгрөг авч явсан гэж манай охин 18:10 цагт утсаар залгаж хэлсэн. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /3-р хх 6-8 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 13:00 цагийн үед сургуулийн өмнө явж байхад дагаж явж байгаад манай гэрийн ойролцоо ирээд эгчийнх нь ам цангаад байна танай гэрт ороод ус ууя гээр нь гэр лүүгээ дагуулж орсон. Ус уучихаад  коридорт байдаг сейфийг харснаа түлхүүр нь хаана байгаа юм гэж асуухаар нь би аав, ээж хоёрт байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр эгч том өрөөний стенкен дотор манай ээжийн түрүүвчин дотор байсан 340.000 төгрөгийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг. /3-р хх 10-11 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 42-44 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх 54 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх 55 дугаар хуудас/,

Хохирогч С.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар 05 дугаар сарын 03-ны өдөр орой 16:30 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд, эхнэр маань өрөөндөө ороод унтсан. Би хоол хийгээд гал тогоо хавиар байж байсан. Тэгсэн манай хүү Ханжигүүр 17 цагийн үед орж ирээд өрөөндөө гахай хагарсныг хэлээд, болсон асуудлын талаар ярьсан. Миний хуримын хаан сүйхтэй 5.5 гр монетон бөгж, эхнэрийн 2.3 гр унждаг монетон ээмэг, гахайтай 300 орчим мянган төгрөг байсан...” гэх мэдүүлэг. /3-р хх 57-60 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.Ханжигүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би байрныхаа гадаа 12 цагийн үед сургууль руу хүргэж өгөх хүнээ хүлээгээд зогсож байтал нэг эгч ирээд танай гэрийн паарнаас ус алдаад байна гээд манай гэрт намайг дагуулаад орсон. Тэгээд манай паарыг үзээд унтлагын өрөөний шүүгээ үзээд намайг юм хийх хайрцаг олоод ир гээд явуулсан. Би хайж байгаад олдохгүй байна гэхэд хоёулаа гаръя гээд бид хоёр гарсан...” гэх мэдүүлэг. /3-р хх 65 дугаар хуудас/,

Капитал Зууч ХХК-ний 600.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээ /3-р хх 76-77 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх 118-123 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх 131-135 дугаар хуудас/,

Хохирогч Г.Алтаннарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин 11 настай Мишээл 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед хичээлээ тараад байрны гадаа тоглож байх үед үл таних эмэгтэй хүн ирээд манай гэрт дагуулан орж миний монетон эдлэлүүдийг худал яриад залилаад аваад явсан байсан. Өнөөдөр миний эд зүйлсийг барьцаалсан байсан ломбардаас хурааж авсныг надад хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг. /3-р хх 137-140 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч А.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Их даян нэртэй ломбарданд ажиллаж байхад Цэрэндоржийн Ундрах гэх жирэмсэн эмэгтэй 5 төрлийн 11 ширхэг монетон эдлэл барьцаалсан. Нийт 24.6 гр болсон учир би 1.150.000 төгрөг бэлэн өгөөд явуулсан. Удалгүй 2 хоногийн дараа цагдаагийн ажилтан тэр эмэгтэйн барьцаалсан зүйлийг хулгайн эд зүйл байна гээд эд зүйлийг хурааж авсан. Компаниас гаргасан 1.150.000 төгрөг болон төлбөрийн зохих хүү 80.500 төгрөгийг нэхэмжилнэ мөн гэрээнд заасны дагуу хугацаа дууссанаас хойш 1 өдөр 0.5 хувиар алданг тооцож хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /3-р хх 140-142 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Мишээлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өдөр 12:20 цагт хичээлээ тараад байрны голын тоглоомын талбайд явж байтал танихгүй эгч гэр рүүгээ яв, хүргэж өгөхөөс гэж хэлээд гэрийн үүдэнд ирэхэд би одоо өөрөө гэр лүүгээ орчихьё гэхэд амлалт бичиж өгөх ёстой юм гэхээр нь би дагуулж орсон. Би амлалт бичих гээд цүнхээ уудалж бал цаас гаргаж байх хооронд жижиг өрөө рүү нөгөө эгч орохоор нь би цаас үзгээ тавьчихаад жижиг өрөө рүү орох гэтэл өөдөөс гараад ирснээ дээд айлын чинь хүүхэд амлалт бичээд сууж байгаа авчихаад ирье гээд гараад явсан...” гэх мэдүүлэг. /3-р хх 143-144 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний 1.877.400 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3-р хх 169-170 дугаар хуудас/,

Их Даян барьцаат зээлийн үйлчилгээний гэрээний хуулбар /3-р хх 133 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хх 135-136 дугаар хуудас/,

Хохирогч С.Батгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөдөө ажлаа хийгээд явж байхад 2017 оны 12 дугаар сарын 01-ний орой манай эхнэр над руу утсаар яриад манай гэрт хулгай орсон юм шиг байна, унтлагын өрөөний хөгжим дээр байсан мөнгөн аяга дотор сул хийсэн байсан алтан бөгж чинь байхгүй болсон байна. Манай хүү Дэлгэрбуянг өдөр хичээлдээ явах гээд гарахад нь байрны гадаа үл таних эмэгтэй хүн зургийн уралдаан явагдаж байгаа гэрт чинь ороод зуруулъя гэж хэлэхэд манай хүү гэр лүүгээ дагуулаад орсон гэсэн. Манай хүү бөгж алга болсныг мэдээгүй харин манай эхнэр орой гэртээ ирээд мэдсэн байсан. Миний бөгж алтан бөгж, жинг нь сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан 10 гр дээш хэмжээтэй гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /3-р хх 215-218 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Дэлгэрбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг болж байхад гэрээсээ гараад хичээлдээ явах гэхэд үл таних эмэгтэй хүн заавал гэртээ зураг зурах ёстой гэхээр нь гэр лүүгээ дагуулаад орсон. Зураг зурчихаар дөрвөлжин хайрцаг байна уу гээд өрөөнүүдээр дагуулаад яваад, ээжид чинь ээмэг, бөгжөө хийдэг дөрвөлжин сав байхгүй юу гэсэн. Би ээжийн шургуулганаас тольных нь хайрцгийг өгсөн чинь болохгүй гээд байхаар нь эгчээ та тэгүүл өөр хүүхдүүдэд хэлчих гэсэн чинь за гээд гараад явсан. Мөнгөн аяган дотор байсан эрэгтэй хүний алтан бөгж алга болсон байна гэж ээж надад хэлсэн...” гэх мэдүүлэг. /3-р хх 219-220 дугаар хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ний 500.000 төгрөгийн хохирлын үнэлгээ /3-р хх 226 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /4-р хх 73 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх 74-75 дугаар хуудас/,

Хохирогч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 17-ны өглөө эхнэрийн хамтаар ажилдаа, манай хүү сургуульдаа явсан. Тэгээд 15 цагийн үед ажлаа хийгээд байж байтал манай хүү над руу залгаж гэрт танихгүй эмэгтэй хүн орж ирээд мөнгөн аяга хулгайлаад аваад явчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /4-р хх 76-77 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 250.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх 80-81 дүгээр хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх 140-141 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 04-ний орой гэртээ толины шургуулганд байх ээмэг, бөгж хийдэг хар өнгийн зүрхэн хэлбэртэй хайрцганд байх алтан ээмэг, бөгж алга болсон байхаар нь гэрийнхнээсээ асуусан чинь манай бага хүү Б.Энх-Отгон нь надад хэлэхдээ 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай хүүг гадаа тоглож байхад нэг үл таних эмэгтэй хүн ирээд танайд ус алдсан байна гэж хэлэн хүүг гэрт дагуулан орж жижиг өрөөнд тольны өмнө юм эрж хайгаад тэгээд шургуулгийг нь татаж онгойлгож байсан гарахдаа манай хүүг араас гараад ирээрэй гэж хэлээд гарсан байсан...” гэх мэдүүлэг. /4-р хх 149-152 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 1.187.500 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх 159-160 дугаар хуудас/,

Хохирогч Э.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед манай охин Аминзулыг сургуульдаа явах гэж байхад нь үл таних эмэгтэй хүн танай ээжид чинь бэлэг өгнө гэж хуурч мэхлэн дагуулан ороод ээжийнхээ ээмэг, бөгжний савыг гаргаад ир зургийг нь зурж ээжид чинь бэлэг барина гэж хуурч мэхлэн миний ээмэг, бөгж, кулон зэрэг үнэ бүхий эдлэлүүдийг минь авч явсан байсан. Дээрх хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг. /4-р хх 196-200 дугаар хуудас/,

Гэрч У.Чимгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Цэрэндоржийн Ундрах МР94103106 гэх бичиг баримтаар 940.000 төгрөгөөр 3 ширхэг монетон гинж, 2 ширхэг монетон кулон, цагаан сувдтай нэг ширхэг монетон гинж, унждаг хос ээмэг 1 ширхэг, хос цагирган ээмэг нэг ширхэг ээмэг эд зүйлийг тавьсан. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр утас руу нь залгаж барьцаалсан эд зүйлээ авч авахыг сануулахад тийм хүн байхгүй гэх хариу өгч байсан. Ингээд тус эд зүйлийн хугацаа хэтэрсэн учраас 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Начин заан ХХК-ний тусгай активийн хэлтэс рүү заруулахаар хураалгасан...” гэх мэдүүлэг. /4-р хх 203-204 дүгээр хуудас/,

Ашид Билгүүн ХХК-ний 1.649.000 төгрөгийн хохирлын үнэлгээ /4-р хх 207-208 дугаар хуудас/,

Хохирогч Х.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.04.26-ны өдөр дүү Б.Мөнхжаргалыг ганцаараа манай гэрт байж байтал паарнаас хий авъя гэж хэлээд нэг эмэгтэй гэр лүү орсон байсан. Энэ явдлын дараа миний алтан ээмэг, алтан кулон, алтан гинж зэрэг эд зүйл алга болсон...” гэх мэдүүлэг. /4-р хх 248-250, 5-р хх 1 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ний 1.050.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх 7-8 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, 11-59 тоотод манай охиныг гэртээ ороход нь нэг жижиг биетэй эмэгтэй хүн танайд ул алдаж байна халаалт шалгана гэж дагаж ороод гэрээс үнэт эдлэлүүдийг минь хулгайлаад гарсан байсан. Тухайн үед манай гэрийн унтлагын өрөөнд байдаг миний шүүгээний шургуулганд хайрцагтай байсан эдлэлүүдээс манай нөхрийн хуримын монетон бөгж 1 ширхэг, монетод ээмэг 1 хос, өрөөсөн ээмэг 2 ширхэг, монетон гинж 3 ширхэг, кулоны хамт алга болсон. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг. /5-р хх 30-32 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 1.900.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх 37-38 дугаар хуудас/,

Хохирогч Б.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сард хүү Одбаярыг гэрт ганцаараа байх үед нь үл таних нэг эмэгтэй хүн хаалга тогшоод зураг зурж өгий гэж хэлээд орж ирээд 2 ширхэг монетон бөгж залилж аваад явсан гэж хүү Б.Одбаяр хэлсэн. Бөгжнүүдээ авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /5-р хх 59-60 дугаар хуудас/,

Дамно ХХК-ний 464.400 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /5-р хх 66-67 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 80 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.У  нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Д.Баярсайханы Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 167-11 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч алтан нуухтай, шүрэн толгойтой, халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 2.530.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Отгоны Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 53-1 тоот гэрт 10 настай дүүг нь хууран нэвтэрч 4 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Отгонжаргалын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хорооллын 403-76 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч Самсунг а-5 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 384.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ж.Энхжаргалын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 13б-5 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч монетон хос бөгж, молор эрдэнийн чулуутай ээмэг, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сард иргэн Б.Алтанцэцэгийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42б-18 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч бөгж, ээмэг зэрэг үнэт эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 10.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Цэрэндэжидийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66с-152 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 971.100 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн П.Алтанцэцэгийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 35-19 тоот гэрт 9 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж, гинж зэрэг үнэт эдлэлүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.014.800 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн П.Энхцэцэгийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 9-180 тоот гэрт 9 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, аяга, бөгж зэргүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 670.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Нямдаваагийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул тэнгэр-2 цогцолборын 102 дугаар байрны 37 тоот гэрт бага насны 2 хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж, зүүлт зэрэг үнэт эдлэлүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.379.700 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.Найдангийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66д байрны 33 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч 4 ширхэг мөнгөн аягыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Н.Сармандахын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 44-81 тоот гэрт 10 нас, 5 настай хүүхдүүдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 886.100 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Ууганцэцэгийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 64-46 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч бэлэн 340.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 340.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Алтансүхийн Дархан-Уул аймаг дахь Дархан сумын 14 дүгээр баг Парк таун хотхоны 214-75 тоот гэрт 8 настай хүүхдийг нь хууран нэвтэрч бэлэн 300.000 төгрөг, ээмэг, бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Алтаннарын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо,12б-158 тоот гэрт 11 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж, кулон зэрэг үнэт эдлэлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.877.400 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Батгэрэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 46б-1501 тоот гэрт 11 настай хүүхдийг нь хууран нэвтэрч 1 ширхэг алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэн М.М ын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40-90 тоот гэрт бага насны хүүхдийг нь хууран нэвтэрч 1 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Ганцэцэгийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын 603-11 тоот гэрт 8 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.187.500 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Уянгын Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 20-174 тоот гэрт 10 настай хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.649.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х.Азжаргалын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 502-108 тоот гэрт бага насны дүүг нь хууран нэвтэрч ээмэг, гинж зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.Нямбаярын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 111-59 тоот гэрт бага насны хүүхдийг нь хууран нэвтэрч ээмэг, гинж  зүүлт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сард иргэн Б.Баяраагийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 1-54 тоот гэрт 8 настай хүүхдийг нь хууран нэвтэрч 2 ширхэг бөгжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар аван төгрөгийн 2.200.000 хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хотхоны 904 дүгээр байрны орчим иргэн С.Ууганбаярын “Хаан банк”-ны картыг 7 настай У.Баярбаясгалан, 4 настай н.Ирмүүн нараас илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 500.000 төгрөг уншуулж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Баярсайханы...би эд зүйлээ шалгаж үзэхэд миний эзэмшлийн халтар манан хөөрөг алга болсон байсан. Хохирлын мөнгөө нэхэмжилж байна...” гэх, гэрч Л.Батмөнхийн... 30 орчим насны эмэгтэй хөөрөг авах уу гээд би уг хөөргийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан гэх, хохирогч Г.Отгоны....эгч чинь үнэт эдлэлүүдээ хаана хадгалдаг вэ гээд шкавнуудыг ухаад байсан гэж хэлсэн..., Хулгайд алдсан эд зүйлсээ олж авмаар байна...” гэх, хохирогч Б.Отгонжаргалын ... үл таних эмэгтэй лифтэнд суухдаа цүнхнээсээ манай хүүгийн гар утсыг гаргаж ирээд, унтраагаад буцаагаад цүнхэндээ хийж байсан. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.Анандын...манай гэрт орж ирээд “эгчийн дүү танихгүй хүнд хаалгаа битгий тайлаарай, эгчдээ цаас бал байвал өгөөч” гэж хэлэхээр нь би байхгүй гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд удалгүй 5 минутын дараа би хувцсаа өмсөөд үүдний тавиур дээр байсан утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан...” гэх, хохирогч Ж.Энхжаргалын...Би хүүхдээсээ юу болсон талаар асуухад өдөр хичээлээ тараад явж байхад нь танай гэрээс ус алдаад байна гэж хэлээд нэг эмэгтэй хүн орж ирээд сервант онгойлгоод эд зүйл үзээд байсан гэж байсан. Молор эрдэний цайвар цэнхэр шигтгээтэй бөгж, ээмэгний хослолыг хүлээн авсан тул одоо хуримын хос монетон бөгжийг нэхэмжилж байна...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.Даваажаргалын...ногоон эрээн дисант хувцастай 25 орчим настай эгч “та хоёр болиоч, танайд хэн байгаа юм” гэж асуусаар нь би “манайд хүн байхгүй” гэж хэлтэл “танай гэрээс ус алдаад байна хамт явъя” гэж хэлэхээр нь би найзтайгаа хамт гэр лүүгээ явсан. Нөгөө эгч манай гэрийн шкаб ухаад байсан...” гэх, хохирогч Б.Алтанцэцэгийн...миний алтан эдлэл байдаг жижиг авдарыг гаргаж аваад алтан эдлэл авч явсан байсан байна...” гэх, хохирогч Д.Цэрэндэжидийн...манай нөхрийн монетон бөгж байхгүй байсан. Том өрөөний шүүгээн дотор байдаг 3 ширхэг мөнгөн аяга байхгүй байсан...” гэх, хохирогч П.Алтанцэцэгийн... шүүгээн дотор байсан 4 ширхэг монетон ээмэг, бөгж 2 ширхэг, нэг өрөөсөн ээмэг, тасарсан монетон гинж, монетон кулонтой гинж, дан кулон зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.Нандин-Эрдэнийн...шар куртктэй эгч 2 зураг зуръя чи доор нь тавих зүйл олоод ир гэсэн. Би юм хайж байгаад олоогүй тэгтэл гэнэт гэрээс гараад сургууль дээр зургаа зуръя гээд гарсан...” гэх, хохирогч Х.Чулуунбатын...гэрт ирэхэд 2 ширхэг бага гарын архины мөнгөн аяга, том охины монетон ээмэг, бөгж, гэрлийн мөнгөнд тушаах гэж байсан бэлэн 40 гаран мянган төгрөг зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх,  хохирогч Б.Нямдаваагийн...манай эхнэрийн монетон ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон хүзүүний зүүлт 1 ширхэг алдагдсан байсан...” гэх, хохирогч С.Ууганбаярын...манай дүүгийн 4 настай Ирмүүн гэх хүүд миний Хаан банкны картыг барьсан байхад нь эгчдээ өгчих чи хаячихна гэж хэлж аваад пин кодыг нь манай хүүгээс асуугаад мэдсэн байсан. Тэгээд хоёр хүүхдийг тогтоомын талбайд тоглож бай гэж хэлээд мөнгөний машинаас 500.000 төгрөгийг уншуулан авсан байна...” гэх, хохирогч Н.Найдангийн....Билгүүнээс асуухад өдөр 15:30 цагийн үед гэрээс гарч байхад орцны үүдэнд үл таних 20 гаруй насны улбар шар өнгийн богино хүрэмтэй эмэгтэй хүрч ирээд ус алдчих шиг боллоо, шалгаад ирье гэж дагуулаад гэрт орж ирээд уг алдаагүй гэж цаасан дээр зуруулаад цаасаа аваад гарсан гэсэн...” гэх, хохирогч Н.Сармандахын...эд зүйлээ шалгаж үзэхэд хүүхдийн хөөрөг, бурхны урд байсан бэлэг дурсгалын зориулалттай доллар, манай нөхрийн монетон бөгж, миний алтан бөгж, кулон, эвдэрсэн монетон ээмэг зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх, насанд хүрээгүй гэрч Д.Жавхланбаярын...би том өрөөндөө ороход миний хөөрөгний даалин дотор байсан энгийн жижиг чулуун хөөрөг алга болсон байсан...” гэх, хохирогч Д.Ууганцэцгийн...том өрөөний шкафанд байсан түрийвчинд байсан 340.000 төгрөг авч явсан гэж манай охин 18:10 цагт утсаар залгаж хэлсэн. Гомдолтой байна...” гэх, насанд хүрээгүй гэрч Д.Халиуны...тэр эгч том өрөөний стенкен дотор манай ээжийн түрүүвчин дотор байсан 340.000 төгрөгийг аваад явсан байсан...” гэх, хохирогч С.Алтансүхийн...миний хуримын хаан сүйхтэй 5.5 гр монетон бөгж, эхнэрийн 2.3 гр унждаг монетон ээмэг, гахайтай 300 орчим мянган төгрөг байсан...” гэх, насанд хүрээгүй гэрч А.Ханжигүүрийн...манай паарыг үзээд унтлагын өрөөний шүүгээ үзээд намайг юм хийх хайрцаг олоод ир гээд явуулсан. Би хайж байгаад олдохгүй байна гэхэд хоёулаа гаръя гээд бид хоёр гарсан...” гэх, хохирогч Г.Алтаннарын...өнөөдөр миний эд зүйлсийг барьцаалсан байсан ломбардаас хурааж авсныг надад хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх, иргэний нэхэмжлэгч А.Уртнасангийн...компаниас гаргасан 1.150.000 төгрөг болон төлбөрийн зохих хүү 80.500 төгрөгийг нэхэмжилнэ мөн гэрээнд заасны дагуу хугацаа дууссанаас хойш 1 өдөр 0.5 хувиар алданг тооцож хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.Мишээлийн...жижиг өрөө рүү нөгөө эгч орохоор нь би цаас үзгээ тавьчихаад жижиг өрөө рүү орох гэтэл өөдөөс гараад ирснээ дээд айлын чинь хүүхэд амлалт бичээд сууж байгаа авчихаад ирье гээд гараад явсан...” гэх, хохирогч С.Батгэрэлийн...миний бөгж алтан бөгж, жинг нь сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан 10 гр дээш хэмжээтэй гэж бодож байна...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.Дэлгэрбуянгийн...мөнгөн аяган дотор байсан эрэгтэй хүний алтан бөгж алга болсон байна гэж ээж надад хэлсэн...” гэх, хохирогч М.М ын...танихгүй эмэгтэй хүн орж ирээд мөнгөн аяга хулгайлаад аваад явчихлаа гэж хэлсэн...” гэх, хохирогч Д.Ганцэцэгийн...үл таних эмэгтэй хүн ирээд танайд ус алдсан байна гэж хэлэн хүүг гэрт дагуулан орж жижиг өрөөнд тольны өмнө юм эрж хайгаад тэгээд шургуулгийг нь татаж онгойлгож байсан гарахдаа манай хүүг араас гараад ирээрэй гэж хэлээд гарсан байсан...” гэх, хохирогч Э.Уянгын...миний ээмэг, бөгж, кулон зэрэг үнэ бүхий эдлэлүүдийг минь авч явсан байсан. Дээрх хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх, гэрч У.Чимгээгийн...2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Цэрэндоржийн Ундрах МР94103106 гэх бичиг баримтаар 940.000 төгрөгөөр 3 ширхэг монетон гинж, 2 ширхэг монетон кулон, цагаан сувдтай нэг ширхэг монетон гинж, унждаг хос ээмэг 1 ширхэг, хос цагирган ээмэг нэг ширхэг ээмэг эд зүйлийг тавьсан гэх, хохирогч Б.Нямбаярын...манай нөхрийн хуримын монетон бөгж 1 ширхэг, монетод ээмэг 1 хос, өрөөсөн ээмэг 2 ширхэг, монетон гинж 3 ширхэг, кулоны хамт алга болсон. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх, хохирогч Б.Баяраагийн...зураг зурж өгий гэж хэлээд орж ирээд 2 ширхэг монетон бөгж залилж аваад явсан гэж хүү Б.Одбаяр хэлсэн. Бөгжнүүдээ авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэгүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлангууд хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Ц.У ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.У ад 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсэг тохирсон байна. Тухайлбал шүүгдэгч Ц.У  нь хулгайлах гэмт хэргээр шийтгүүлж 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан боловч 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 2018 оны 6 дугаар сарын 4-ний хооронд 21 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх ба хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсгэвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Ц.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.  

Энэ хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.У ад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.У ад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.У  нь 2018 оны 6 дугаар сарын 6-наас 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 271 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдах нь зүйтэй.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.У аас нийт 33.429.500 төгрөг гаргуулж, хохирогч Д.Баярсайханд 2.530.000 төгрөг, хохирогч Г.Отгонд 380.000 төгрөг, хохироргч Ж.Энхжаргалд 1.600.000 төгрөг, хохирогч Б.Отгонжаргалд 384.000 төгрөг, хохирогч Б.Алтанцэцэгт 10.650.000 төгрөг, хохирогч Д.Цэрэндэжид 971.100 төгрөг, хохирогч П.Алтанцэцэгт 1.014.800 төгрөг, хохирогч Х.Чулуунбатад 670.000 төгрөг, хохирогч Б.Нямдаваад 1.379.700 төгрөг, хохирогч Н.Сармандахад 886.100 төгрөг, хохирогч Н.Найданд 610.000 төгрөг, хохирогч Д.Ууганцэцэгт 340.000 төгрөг, хохирогч С.Алтансүхэд 900.000 төгрөг, хохирогч Г.Алтаннарт 1.877.400 төгрөг, хохирогч С.Батгэрэлд 500.000 төгрөг, хохирогч М.М ад 250.000 төгрөг, хохирогч Д.Ганцэцэгт 1.187.500 төгрөг, хохирогч Э.Уянгад 1.649.000 төгрөг, хохирогч Х.Азжаргалд 1.050.000 төгрөг, хохирогч Б.Нямбаярт 1.900.000 төгрөг, хохирогч Б.Баяраад 2.200.000 төгрөг, хохирогч С.Ууганбаярт 500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Уртнасанд барьцаат зээлийн 1.150.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.