Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/05835/И |
Дугаар | 04362 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 04362
2016 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2016/04362 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 14А-р байрны 53 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХЙ72042013, Бүргэд овогт Пүрэвжавын Алтангэрэлийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Алтангэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Г.Батболд нь манай баз хүргэнтэй нэг ангийнх бөгөөд өөрөө засал чимэглэлийн бригадтай. Танилцсанаас хойш надаас бага багаар мөнгө авч байсан. Тэгээд 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ хийж 27 500 000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Тэрнээс хойш зээлийн хүү 5 000 000 төгрөг, 2000 000 төгрөг өгсөн боловч 2015 оноос хойш мөнгө өгөөгүй. Зээлдэгч нь зээл авах үедээ Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 6 дугаар байрны 59 тоотод амьдарч байсан, 2015 оны 09 дүгээр сараас хойш утас нь холбогдохгүй, хамт амьдарч байсан хүмүүс нь энд амьдрахаа больсон гэдэг. Одоо түүний оршин суугаа газар нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Тухайн үед Г.Батболд нь Сараа гэх бүсгүйтэй Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 49 дүгээр байрны 02 тоотод амьдардаг байсан. Тэр байраа эхнэрийнх гэдэг байсан, сүүлд очиход түрүүчийн эхнэрээс нь гарсан хүү болох Б.Бархаслхагва амьдарч байсан ба аавийг нь асуухад мэдэхгүй гэдэг. Иргэний үнэмлэхний хаягт ээж нь амьдардаг бөгөөд асуухаар бас мэдэхгүй гэнэ. Иймд Гунаагийн Батболдыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Алтангэрэл нь Г.Батболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
П.Алтангэрэл нь Г.Батболдтой 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ хийж 27 500 000 төгрөгийг 30 хоногт 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирчээ.
Г.Батболд нь зээлийн хүүг 2 удаа төлж, бусад зээл, хүүг төлөөгүй гэх ба зээлийн гэрээний үүргээ биелүүлэгүй гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 6 дугаар байрны 59 тоот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 49 дүгээр байрны 02 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь Г.Батболдын оршин суугаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Орших овогт Гунаагийн Батболд регистрийн дугаар ХБ58092816, холбоо барих 99656221 дугаарын утастай болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА