Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Г.Ганбагана;

хохирогч: Г.Мөнхбаясгалан;

шүүгдэгч:  Х.Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигон овогт Х.Гд холбогдох эрүүгийн 1809055470042 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээхийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжний 354 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ХК86070310 регистерийн дугаартай, Боржигон овогт Х.Г.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Х.Г нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Ривэр саундс" вааранд Г.Мөнхбаясгаланг гарнаас зуураад байна гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний нүүр рүү гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мөнхбаясгалан мэдүүлэхдээ: Тухайн хэрэг болдог өдөр бизнесийн хамтрагч нартайгаа гэрээ хэлцэл хийгээд түүнийгээ тэмдэглээд баярлаад явж байгаад Сүхбаатар дүүргийн “Ривер саундс” шөнийн клубд үйлчлүүлж байгаад халдлагад өртсөн. Би энэ Гантулга гэдэг залууг танихгүй. Ямар шалтгаанаар миний биед халдсаныг мэдэхгүй байна. Архи согтууруулах ундаа хэрэглэснээс болсон гэж бодож байна. Миний хувьд согтолттой байсан. Хэрүүл маргаан болоогүй. Энэ хүн намайг цохиход би ухаан алдаад унасан байсан. Миний хиймэл шүд уруулыг нэвт цоолоод гарч ирсэн болохоор хоол идэж уухад зовиуртай хэцүү байгаа. Мөн тархинд доргилт үүссэн. Эмнэлэгт үзүүлэхэд тархины өөрчлөлт гарсан байна гэж хэлсэн. Цаашдаа тархи толгойныхоо асуудалд санаа зовж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж байгаа боловч надад учирсан хохирлыг барагдуулахад эдийн засаг талаасаа санаа зовохгүй, барагдуулах хүсэл байхгүй байна. Би Гантулгаас “ядаж намайг томографикт харуулаад өгөөч” гэхээр “мөнгө байхгүй, та хуулиараа яв” гэж хэлж байгаад нь гомдолтой байна. Надад жоохон сэтгэл гаргаад явсан бол би уучлах байсан. Зохих ёсны хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Хэрэгт нэхэмжлэн өгсөн баримтууд төлөгдөж барагдсан. Цаашид эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний зардлыг нөхөн төлбөрийг иргэний журмаар нэхэмжилнэ гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мөнхбаясгалан /хх-ийн 5-7/, гэрч Б.Өнөрбаяр /хх-ийн 8-9/, Э.Ариунзаяа /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, Х.Гантулгын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11, 31-33/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 192 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, Х.Гантулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 19, 22-25, 35-38/, хохирол төлсөн баримт /хх-ийн 39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Х.Г нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Ривэр саундс” бааранд Г.Мөнхбаясгалантай “гарнаас зуурлаа” хэмээн маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Мөнхбаясгалангийн /хх-ийн 5-7/: “... 2018 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ажлын газрын хүмүүс болох жолооч Өнөрөө, Заяа, найз Эрдэнэбат нарын хамтаар “Ривер саундс” шөнийн цэнгээний газарт ороод тайзны гол хэсэгт байрлах ширээнд сууцгааж хүний нэг нэг пиво, нэг шил архи, ундаа зэргийг захиалж ууцгаагаад бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал үл таних 30 орчим насны залуу над дээр дөхөж ирээд намайг гэндүүлээд баруун гараа атгаад миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Би нүүрээ дараад манай ажлын газрын хүмүүс болон тухайн газрын хамгаалагч нар салгаад бид нар 102 руу дуудлага өгөхөд тэр залуу зугтаасан. Харин хамт байсан найзыг нь цагдаа нар барьж авсан..., ...тэр залуу миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон, Миний цамцнаас зуураад хоолой боох гээд байсан. Тэр үед миний цамц урагдсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Өнөрбаярын /хх-ийн 8-9/: “...2018 оны 12 дугаар сарын 12-ны орой захирал Мөнхбаясгалан, Заяа, Эба нартай “Ривер саундс” бааранд орсон. Ороод тэр 3 бүжиглэж байсан чинь нэг залуу Мөнхбаясгалангийн хажуугаар гарахдаа цохиж унагаагаад боосон. Мөнхбаясгалан ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Би очоод салгасан...” гэх мэдүүлгээр,

 

Х.Гантулгын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 31-33/: “... Бүжгийн талбай дээр  миний гарнаас зуураад байхаар нь муудалцаад би тэр хүний нүүр лүү гараараа 1 удаа цохьсон...” гэх мэдүүлгээр,

 

Х.Гантулгын буруутай үйлдлийн улмаас Г.Мөнхбаясгалангийн биед “доод уруулд шарх” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 192 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Х.Гантулгын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Х.Гантулгын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Харин хохирогч Г.Мөнхбаясгалан нь “өөрийн хөнгөн гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг нэхэмжилнэ” гэсэн тул энэ эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Х.Гантулгыг Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт  Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гантулгыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Г.Мөнхбаясгалан нь цаашид нэхэмжлэх эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ