| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0393/э |
| Дугаар | 0423 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 0423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Б.Ганбулган
шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх
шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т О холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806085510315 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Т О,19 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Амгалан дулааны цахилгаан станцад үйлчлэгч ажилттай, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
Т.О нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амгалан дулааны цахилгаан станцын цайны газарт иргэн П.Мн эзэмшлийн Самсунг Жи-3 маркийн гар утсыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Амгалан дулааны цахилгаан станцын цайны газарт 12.00 цагийн орчимд хоол идэж сууж байгаад миний ширээн дээр манай ажлын газрын Мөнхбат хоол идэж сууж байгаад босохоор нь би ширээн дээр байсан хар өнгөтэй маркийг нь мэдэхгүй 1 ширхэг гар утас байхаар нь аваад халаасандаа хийчихсэн юм. Дараа нь манай ширээн дээр сууж М гар утсаа алга болгочихлоо гэхээр нь би М би аваагүй шүү нэгжээрэй гэж хэлсэн. Гэтэл чи юу гэж авах юм чамайг гэж хэлээгүй гэж хэлээд яваад өгсөн юм. Би уг утсыг ломбарданд 7 хоногийн хугацаатай тавьсан. Би 4 хүүхэдтэйгээ амьдардаг юм гэжээ. /хх-ийн 12/
Хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амгалан дулааны станцын ажилчдын цайны газарт үйлчлүүлж байгаад халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаад хандсан юм. Миний утас Самсунг Галакси Жи-3 маркын хар өнгөтэй гар утас байсан. Би 2018 оны 4 дүгээр сард ХААН банкны лизингээр 600.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэжээ. /хх-н 8-11/
Ухаа шүрт консалтинг хөрөнгийн үнэлгээний тайланд: Самсунг жи-3 маркийн гар утсыг 400.000 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 13-16/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 17-18/
Т.О хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26-27/
Т.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 31-38/
Т.О Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 22/, прокурорын тогтоол /хх-н23/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/ зэрэг болно.
Т.О нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амгалан дулааны цахилгаан станцын цайны газарт иргэн П.М эзэмшлийн Самсунг Жи-3 маркийн гар утсыг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...хохирогч П.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Амгалан дулааны станцын ажилчдын цайны газарт үйлчлүүлж байгаад халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаад хандсан юм. Миний утас Самсунг Галакси Жи-3 маркын хар өнгөтэй гар утас байсан. Би 2018 оны 4 дүгээр сард ХААН банкны лизингээр 600.000 төгрөгөөр худалдан авч байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 8-11/, шүүгдэгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М хоол идэж сууж байгаад босохоор нь би ширээн дээр байсан хар өнгөтэй маркийг нь мэдэхгүй 1 ширхэг гар утас байхаар нь аваад халаасандаа хийчихсэн юм. Дараа нь манай ширээн дээр сууж Мөнхбат гар утсаа алга болгочихлоо гэхээр нь би М би аваагүй шүү нэгжээрэй гэж хэлсэн. Гэтэл чи юу гэж авах юм чамайг гэж хэлээгүй гэж хэлээд яваад өгсөн юм. Би уг утсыг ломбарданд 7 хоногийн хугацаатай тавьсан гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Т.О холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.М гар утасны үнэ болох 400.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж хор уршигийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг /өрх толгойлсон ганц бие эх, бага насны хүүхэдүүдтэй зэрэг/ харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Б овогт Т О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг Т.О хүлээлгэсүгэй.
4. Т.Ог нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Ог нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН