Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,                                      

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч А.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Давгадоржийн Батбаярт холбогдох эрүүгийн 1802004210237 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, өвөө, эхнэр, хүүхэд, дүү  нарын хамт, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 7-31-8 тоотод оршин суух,

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 998 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: УХ97120410 /   Боржгон овогт Давгадоржийн Батбаяр нь:

 

- 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий 1601.2 грамм жинтэй “ өвс “ гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх “каннабис “ ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар өөрийн оршин суух, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 7-31-8 тоотод, 2.6 грамм жинтэй “ өвс “ гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “ каннабис “ ургамлыг биедээ 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9999 тоот дүгнэлтэнд: ...шинжилгээнд ирүүлсэн “ Д.Б УХ97120410 “ гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол / ТНС / илэрч байна. Тетрагидроканнабинол / ТНС / нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай “ конвецийн жагсаалтанд хамаарна гэжээ. / хх 23 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9990 тоот дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн 1 хэргийн газраас хураан авсан өвснөөс дээж авсан “ өвс мэт зүйл “ гэж хагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “50” гэсэн хаягтай ногоон өнгийн нунтаг зүйл “51” гэсэн хаягтай “ Даам” гэсэн бичигтэй утасны цэнэглэгч карт зэргээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта тетрагидроканнабинол нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай “ конвецийн жагсаалтанд хамаарна гэжээ. / хх 27 /

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: Манай хашааны зүүн урд буланд байх гражид 7 хоногийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс түүсэн “ Канабис “ гэх нэршилтэй өвс байгаа гэснээр уг гражид ороход гол хэсэгт нь шуудайнд хийсэн өвс мэт зүйлийг зааж өгөхөд уг шуудайн доторх эд зүйлсийг гаргаж үзэхэд ногоон өнгийн чийгтэй ургамал мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав гэжээ. / хх 5-6 /

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: Миний өмсөж яваа жинсэн өмдний зүүн урд халаасанд зиплок түгжээ бүхий уутанд хийсэн нунтагласан өвс байгаа гэснийг 50 гэж дугаарлан хураан авав. Мөн шавар гэх мансууруулах бодис наалдсан гар утасны цэнэглэгч карт байгаа гэснийг “51” гэж дугаарлан хураан авав гэжээ. / хх 10-11 /

Яллагдагч Д.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл болон биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 14 /

 

              Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 18 /

             

               Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 879 дугаартай дүгнэлт  / хх 33-34 /

              

               Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 106/1661 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Мансууруулах сэтгэцэд нөлөөт амфетамины төрлийн метамфетамин буюу мөс гэх бодис"-ын мэдээлэл / хх 108-111 /

                 Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц / хх 113-119 /

           

Шүүгдэгч Д.Быг 2018 оны 10 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 51-54  /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 72   / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ өвсийг би найз нартайгаа Төв аймгийн Батсүмбэр суманд явж байхдаа харсан ба татдаг тамхинаас арай илүү үйлчилгээтэй гэж бодоод татах зорилгоор ямарч баримжаагүй түүж авчирсан. Хар тамхины төрлийн ургамал гэж мэдээгүй. Би өөрийн гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Б нь -2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий 1601.2 грамм жинтэй “ өвс “ гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх “каннабис “ ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар өөрийн оршин суух, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 7-31-8 тоотод, 2.6 грамм жинтэй “ өвс “ гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “ каннабис “ ургамлыг биедээ 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …...шинжилгээнд ирүүлсэн “ Д.Б УХ97120410 “ гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол / ТНС / илэрч байна. Тетрагидроканнабинол / ТНС / нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай “ конвенцийн жагсаалтанд хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9999 тоот дүгнэлт / хх 23 /,   ...Шинжилгээнд ирүүлсэн 1 хэргийн газраас хураан авсан өвснөөс дээж авсан “ өвс мэт зүйл “ гэж хагтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “50” гэсэн хаягтай ногоон өнгийн нунтаг зүйл “51” гэсэн хаягтай “ Даам” гэсэн бичигтэй утасны цэнэглэгч карт зэргээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта тетрагидроканнабинол нь НҮБ-ын “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай “ конвецийн жагсаалтанд хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 9990 тоот дүгнэлт / хх 27 /,   ... Шуудайнд хийсэн ногоон өнгийн чийгтэй ургамал мэт зүйл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав гэсэн Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5-6 /, ...Д.Бын  өмсөж явсан жинсэн өмдний зүүн урд халаасанд зиплок түгжээ бүхий уутанд хийсэн нунтагласан өвсийг “50” гэж дугаарлан мөн шавар гэх мансууруулах бодис наалдсан гар утасны цэнэглэгч картыг “51” гэж дугаарлан хураан авав гэсэн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл  / хх 10-11 /,   ...Д.Бын биед үзлэг хийсэн тэмдэглэл болон биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 14 /,  ... Д.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 879 дугаартай дүгнэлт  / хх 33-34 /,   ...Эрүүгийн цагдаагийн албаны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 106/1661 дугаартай албан бичгээр ирүүлсэн "Мансууруулах сэтгэцэд нөлөөт амфетамины төрлийн метамфетамин буюу мөс гэх бодис"-ын мэдээлэл / хх 108-111 /,   ...Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц / хх 113-119 / зэрэг болно.

       Шүүхээс шүүгдэгч Д.Быг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 998 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цаасан шуудайнд хийсэн уутны хамтаар 1601.2 грамм өвс мэт зүйл, “50” гэж дугаарласан гялгар уутны хамтаар 2.6 гр ногоон өнгийн нунтаг зүйл, “51” гэж дугаарласан хүрэн бор өнгийн шавар мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Д.Б нь бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, Д.Б 2 хоног саатуулагдаж, шүүхийн шатанд 18 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгон овогт Давгадоржийн Батбаярыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Давгадоржийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар   шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 998 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ тогтоолоор Д.Бт оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 2 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар  Д.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй,

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  Д.Бын цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цаасан шуудайнд хийсэн уутны хамтаар 1601.2 грамм өвс мэт зүйл, “50” гэж дугаарласан гялгар уутны хамтаар 2.6 гр ногоон өнгийн нунтаг зүйл, “51” гэж дугаарласан хүрэн бор өнгийн шавар мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж,  Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ