Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Жавхланбаяр ,                                            

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайчин овогт Л.Дд холбогдох эрүүгийн 1809051671300 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ТҮЦ ажилуулдаг, ам бүл 3 эхнэр. хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 911 тоотод оршин суух,

 

  1. Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
  2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 211 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
  3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж хугацаа дуусаж суллагдсан,
  4. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, хугацаа дуусаж суллагдсан,
  5. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дуусгасан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ЧИ87010215 / Тайчин овогт Л.Д нь:

 

-2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 64 дүгээр дэлгүүрийн орчим явган хүний гарцаар гарч байсан хохирогч Э.Ням-Очирын халааснаас ай фоне 7 плас роүс голд загварын гар утсын хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч. бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         -Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Энх-Амгалангийн "... Утсаа алдсан гэх мэдээллийг шалгаад хяналтын камерын бичлэгийг үзээд сэжигтэй н. Далаймэргэнийг дуудаж уулзахад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна..." гэсэн илтгэх хуудас  / хх 4 /

 

              -Иргэн Э.Ням-Очирын алдсан гэх ай фоне 7 плас роүс голд загварын гар утсыг Л.Дээс хураан авч, хүлээлгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл / хх 20-21 /

 

-Хохирогч Э.Ням-Очир нь ертөнцийн зүгээр зүүн тийш автобусны буудал "Е март" худалдааны төв руу чиглэлд явж байх ба Л.Баттулга, Л.Д нарын хажуугаар гараад явахад Л.Баттулга байрандаа үлдэж Л.Д нь хохирогчийн араас нь дагаж ертөнцийн зүгээр хохирогчийн урд талд нь хохирогчийн баруун гар талд нь дагаад явж байв...гэсэн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /  хх 30-32 /

 

Хохирогч Э.Ням-Очирын мөрдөн  шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ... Миний алдсан гар утас Айфоне7 плас загварын роүс голд загварын гар утас байсан.  Гар утсаа олоод авсан болохоор гомдол саналгүй гэжээ. / хх 9-10 /

 

              Гэрч Л.Вантөмөр мөрдөн шалгалтын явцад мдүүлэхдээ:  Далаймэргэнийг гар утас хулгайлж байхыг хараагүй. Маргааш нь баригдсаныхаа дараа надад хулгайлчихсан юм аа гэж хэлсэн гэжээ.  / хх 13-14 /

 

              Гэрч Л.Баттулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Далаймэргэн нь маргааш нь надад “ Би гар утас хулгайлаад халаасны хулгайн хэлтэс дээр байцаагдаж байгаа, камерын бичлэгтэй байна гэж хэлсэн гэжээ. / хх 15 /

 

              Гэрч А.Энх-Амгалан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … 64 дүгээр дэлгүүрийн орчим гар утас алдагдсан гэх дуудлагын дагуу холбогдох шалгалтын ажиллагааг хийж Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хяналтын камерыг үзэхэд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийн бүртгэл судалгаанд бүртгэлтэй Л.Дийг холбогдуулан шалгахад уг хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож гар утсаа авчирч өгсөн гэжээ. / хх 26 /

             

              “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд "... Тус үнэлэгдэж байгаа буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 950.000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. / хх 24 /

 

Шүүгдэгч Л.Дийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 68-69 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 38 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

              Шүүгдэгч Далаймэргэн нь -2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, 64 дүгээр дэлгүүрийн орчим явган хүний гарцаар гарч байсан хохирогч Э.Ням-Очирын халааснаас ай фоне 7 плас роүс голд загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, бусдад 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Миний алдсан гар утас Айфоне7 плас загварын роүс голд загварын гар утас байсан.  Гар утсаа олоод авсан болохоор гомдол саналгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч  Э.Ням-Очирын мэдүүлэг / хх 9-10 /, ... дуудлагын дагуу холбогдох шалгалтын ажиллагааг хийж камерыг үзэхэд халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийн бүртгэл судалгаанд бүртгэлтэй Л.Дийг холбогдуулан шалгахад уг хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож гар утсаа авчирч өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч  А.Энх-Амгалангийн мэдүүлэг / хх 26 /,  ... Л.Д нь хохирогчийн араас нь дагаж ертөнцийн зүгээр хохирогчийн урд талд нь хохирогчийн баруун гар талд нь дагаад явж байв...гэсэн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл / хх 30-32 /,   ...“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд "... Тус үнэлэгдэж байгаа буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 950.000 төгрөгөөр үнэлэгдэв гэсэн  / хх 24 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Далайцэрэнг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул, түүний учруулсан хохирол, хувийн байдал   зэргийг харгалзан түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  нь цагдан хоригдоогүй бөгөөд хохирогч  нь  авсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайчин овогт Л.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Л.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Л.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Л.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ