Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1131

 

Х компани,

ХХ тусгай зориулалтын автомашины

хязгаарт компаниудын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03103 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х компани,

Нэхэмжлэгч ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компаниудын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК,

Хариуцагч ХХХХХт холбогдох,

 

Норд бенз маркийн 6 900 000 юань буюу 1 326 525 000 төгрөгийн үнэтэй УНС 23-56, УНС 23-57, УНС 23-58, УНС 23-59, УНС 23-60, УНС 23-61, УНС 23-62, УНС 23-63, УНС 23-64, УНС 23-65, УНС 23-66, УНС 23-67, УНС 23-68, УНС 23-69, УНС 23-70 дугаартай 15 чирэгч автомашин, 96-62 БЧ, 96-63 БЧ, 96-64 БЧ, 96-65 БЧ, 96-66 БЧ, 96-67 БЧ, 96-68 БЧ, 96-70 БЧ, 96-71 БЧ, 96-72 БЧ, 96-73 БЧ, 96-74 БЧ, 96-75 БЧ, 96-76 БЧ, 96-77 БЧ улсын дугаартай 15 чиргүүл, Мазда просийд маркийн 16-35 УНР улсын дугаартай 58 000 юань буюу 12 572 080 төгрөгийн үнэтэй автомашинуудын өмчлөгч нь Х компани болохыг тогтоолгож, “ХХХ” ХХК-ийн эзэмшлээс гаргуулж, Х компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах,

Дэү вистром маркийн 49-42 УНЭ улсын дугаартай 130 000 юань буюу 28 178 800 төгрөгийн үнэтэй автомашины өмчлөгч нь Х компани болохыг тогтоолгож, хамтран хариуцагч ХХХХХийн хууль бус эзэмшлээс гаргуулж, Х компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах,

Норд бенз маркийн 5 980 000 юань буюу 1 243 062 600 төгрөгийн үнэтэй 37-10 УНЭ, 37-12 УНЭ, 37-14 УНЭ, 37-16 УНЭ, 37-18 УНЭ, 37-19 УНЭ, 37-21 УНЭ, 37-22 УНЭ, 37-24 УНЭ, 37-25 УНЭ, 37-26 УНЭ, 37-29 УНЭ, 37-32 УНЭ улсын дугаартай 13 чирэгч автомашины, 01-25 БЧ, 01-26 БЧ, 01-30 БЧ, 01-31 БЧ, 01-32 БЧ, 01-33 БЧ, 01-34 БЧ, 01-68 БЧ, 01-67 БЧ, 01-66 БЧ, 01-65 БЧ, 01-64 БЧ, 01-79 БЧ улсын дугаартай 13 чиргүүлийн өмчлөгч нь ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компани мөн болохыг тогтоолгож, “ХХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн эзэмшилд шилжүүлж бүртгэл хийлгэхийг даалгах,

“ХХХ” ХХК-иас түлшний барьцаа төлбөр болох 500 000 юань буюу 110 620 000 төгрөгийг гаргуулж, Х компанид олгуулах,

Хариуцагч “ХХХ” ХХК-иас хамтран тээвэр эрхлэх гэрээний дагуу хамтран ажилласны ашиг 91 559 550 төгрөгийг гаргуулж, Х компанид олгуулах,

“ХХХ” ХХК-иас автомашин, чиргүүл, Мазда просийд автомашиныг сэргээн засварлуулах зардалд 128 927 200 төгрөг, ХХХХХөөс Дэү висторм автомашиныг сэргээн засварлуулах зардалд 370 000 төгрөгийг тус тус гаргуулж Х компанид олгуулах,

ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн 9 чирэгч автомашин, 9 ширхэг чиргүүлийг сэргээн засварлуулах зардалд 35 536 700 төгрөгийг “ХХХ” ХХК-иас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч ХХХХХийн Х компаниас 5 040 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ХХХХХХХ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХХХ, ХХХХХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын ХХХХХ хотын ХХХХХХХХХХ компани болон Өвөр монголын ХХХХ группийн тусгай зориулалтын автомашины ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компаниудиас хамтран хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг "ХХХ" ХХК болон ХХХХХ нарт холбогдуулан гаргасан. Анх 2011 оны 4 дүгээр сард Х компанийн захирал ХХХХХХХХХтэй "ХХХ" ХХК-ийн захирал ХХХХХХХХХХы дүү болох тус компанийн ажилтан ХХХХХ нь ХХХХХ хотод очиж уулзсанаар танилцсан. Тэгэхдээ автомашин оруулж, Монгол улсад Таван толгойн нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэх ашигтай бизнес байна, 1 ширхэг автомашин 100 орчим тонн нүүрс тээвэрлэдэг, үүнээс тонн тутамд 120 юань олох боломжтой гэсэн санал тавьж харилцан тохиролцсон. Ингээд Х компани нь ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компаниас 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төлбөрийг хувааж хийх нөхцөлтэйгөөр 30 орчим ширхэг автомашиныг тус бүр чиргүүлийн хамт худалдах, худалдан авах гэрээ байгуулан авахаар болсон.

Норд бенз маркийн автомашиныг чиргүүлийн хамт 460 000 юань, хүүгийн хамт нийт 15 870 190.2 юаниар худалдаж авахаар урьдчилгаанд 5 100 000 юанийг төлөөд үлдэгдэл төлбөрийг хүүний төлбөрийн хамт 18 сарын хугацаанд хувааж төлөх болсон. Ингээд эхний 15 ширхэг автомашиныг 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдөр, дараагийн 15 ширхэг автомашиныг 2011 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн. Ингэж оруулж ирэхдээ эхний 15 ширхэг автомашины гаалийн татварыг Х компани төлөөд Монгол улсын “ХХХХХ” ХХК-ийн нэр дээр эзэмшлийн бүртгэлийг хийлгэсэн байдаг. Учир нь, Х компани нь уг автомашинуудыг худалдаж авахдаа Өвөр монголын Дайшу компанитай хамтарч ажиллах гэрээ байгуулсны дагуу Монгол улс дахь “ХХХХХ” ХХК-ийн нэр дээр эзэмшлийн бүртгэл хийлгэсэн. 

Харин дараагийн 15 ширхэг автомашины хувьд "ХХХ" ХХК-ийн нэр дээр эзэмшлийн бүртгэлийг хийлгэсэн. Тэгээд 2011 оны 9 дүгээр сараас эхлээд тээвэрлэлтийн ажил хийгдэж эхэлсэн. "ХХХ" ХХК нь 30 ширхэг автомашинаар Таван толгойн нүүрсний уурхайгаас Цагаан хадны боомт хооронд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийх болсон. Өөрөөр хэлбэл Х компани болон “ХХХ” ХХК-ийн хооронд байгуулагдсан бусдын нэр дээр түшиц зөөвөрлөх гэрээ, бусад тушаал, шийдвэрүүдийг үндэслэн тээвэрлэлтийг “ХХХ” ХХК хийж байгаад эцэслэн нэг гэрээ байгуулахаар болж 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ХХХХХ хотын Х компани болон Монгол улсын "ХХХ" ХХК нар тээврийн хамтран ажиллах гэрээг бичгээр хийсэн. Уг гэрээнд Х компанийг төлөөлж ХХХХ, “ХХХ” ХХК-ийг төлөөлж албан ёсны гүйцэтгэх захирал ХХХХХХХХ гарын үсэг зурсан.

Гэрээний 1.5, 2.1, 2.6 дахь заалтад ашиг хуваах талаар нарийвчлан зохицуулсан. Уг тохиролцоонд "ХХХ" ХХК нь тээвэрлэсэн нүүрсний тонн тутмаас 2 юань авна, бусад ашгийг Х компани авах боловч гаалийн татвар болоод бусад зардлыг Х компаниас хариуцахаар заасан. Гэхдээ дараагийн автомашинуудыг оруулахад гаалийн татвар төлөх боломжгүй байвал тээврийн зардлаас авч, нөхөж хийхээр тусгасан. Тэгээд нүүрс тээвэрлэх үйл ажиллагаа явуулаад гарсан ажилтны зардал, түлш шатахуун гээд бүхий л зардлаа хасаж, ашиг алдагдлаа ярилцаж байтал 2012 оны 01, 02 дугаар сард "ХХХ" ХХК-иас ашгаа өгөхгүй байснаас асуудал үүсэж, Х компани нь автомашинаа авах уу, яах уу гэдэг байдалд хүрсэн. Ингээд 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдөр оруулж ирсэн 15 ширхэг автомашинууд “ХХХХХ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй учраас асуудал яригдахгүй. Харин 2011 оны 9 дүгээр сард оруулж ирсэн "ХХХ" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 15 ширхэг автомашин, мөн 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хэлэлцээрээр оруулж ирсэн 50 000 юаны үнэтэй Мазда просийд маркийн 16-35 УНР улсын дугаартай автомашинуудыг “ХХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн 1 дэх шаардлага гаргасан. Гэхдээ уг шаардлагыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн тайлбар өгдөг.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд ХХХХХ хотын ХХХХХХХХХХ компанийн 49-42 УНЭ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох тухай бөгөөд хариуцагч ХХХХХтэй хамааралтай юм. Уг автомашиныг 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХХХХХөөр дамжуулан 130 000 юаниар худалдан авсан байдаг. Тухайн үедээ ХХХХХийн нэр дээр эзэмшлийн бүртгэл хийлгэсэн учраас түүнийг хариуцагчаар татсан. Уг шаардлагын тухайд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг учраас бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. Харин нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд 13 ширхэг Норд бенз маркийн чирэгч автомашин, тус бүр чиргүүлийн хамт ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн өмч болохыг тогтоолгох, хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай юм. Учир нь, ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компани нь 2011 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Х компаниас Монгол улсад оруулж ирсэн эхний 30 ширхэг автомашиныг лизингээр худалдсан бөгөөд Норд бенз маркийн автомашиныг худалдаалах албан ёсны эрхтэй дистрибьютер нь ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компани бөгөөд чиргүүлийг өөрсдөө үйлдвэрлэдэг юм.

2011 оны 10 дугаар сард ХХХХХ, ХХХХХХХХ нар нь Х компанийн захирал ХХХХХХтэй өөр 50 ширхэг автомашин оруулаад ирвэл нүүрсний бизнес бүр ашигтай талаар ярилцсан байдаг. ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийг тухайн үед удирдаж байсан ХХХХХХХХХХ болон ХХХХХХХХХХХ нар Монгол улсад ирээд “ХХХ” ХХК-ийн ХХХХХ, ХХХХХХХХ нартай уулзаад 50 ширхэг автомашиныг оруулъя, 2 талт гэрээ байгуулъя, эхний А тал нь Х компани болон ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компани, харин Б тал нь Монгол улсын "ХХХ" ХХК байхаар 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ХХХХХ хотод гэрээг байгуулаад Монгол улсад ирээд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Үүнээс эхний 37 дугаараар эхэлсэн 13 ширхэг автомашин, 01 дугаараар эхэлсэн 13 ширхэг чиргүүлийн хамт 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсад оруулж ирсэн бөгөөд эдгээр нь ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн өмч юм.

Нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын тухайд түлшний барьцаа төлбөрт өгсөн 500 000 юанийг хариуцагч “ХХХ” ХХК-иас гаргуулах тухай юм. Нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байх үед ХХХХХ нь өөрсдөө түлш хадгалах сав байршуулаад, шахах гаргах бүхий л хэрэгслийг нь худалдаж аваад түлшээ бөөнөөр нь нөөцлөөд явах нь ашгийг илүү нэмэх боломжтой байна гээд шатахуун түгээх газруудтай гэрээ байгуулахад 500 000 юанийн барьцаа төлбөрийг шаардаж байна гэсний үндсэн дээр Х компанийн захирал ХХХХХХ нь “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХХХийн данс руу уг 500 000 юанийг шилжүүлсэн байдаг. Гэхдээ тухайн түлшнүүд хэмжээнээсээ бага ирэх зэргээр харин ч алдагдалтай байдал бий болгосон тул болихоор болсон байдаг. Уг төлбөрийн тухайд тооцоо нийлсэн баримтын хүрээнд буцааж өгөхийг зөвшөөрдөг. Энэ нь тухайн үеийн ханшаар 100 000 000 төгрөг байсан бөгөөд 2012 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 110 920 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн 5 дахь шаардлагын тухайд тээвэрлэлтийн ашиг 91 559 550 төгрөг гаргуулах бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу явагдсан үйл ажиллагааны хүрээнд ашиг, алдагдлыг хуваарилахтай холбоотойгоор 2012 оны 3 дугаар сард тооцоо нийлсэн байдаг. Харин 2012 оны 01, 02 дугаар сард тооцоо нийлж байгаагүй бөгөөд тухайн үед тээвэрлэлт бага хийгдэж байсан, кэмп дээр Хятад талын ажилчид болон төлөөлөгчид "ХХХ" ХХК-ийн ажилчидтай хамт байсан учраас хичнээн тонн нүүрс тээвэрлэсэн, зардал хэд болсон гэх мэт тухай бүрт нь баримт үйлдэж байсныг үндэслэн дээрх дүнг гаргасан.

Нэхэмжлэлийн 6 дахь шаардлагын тухайд хохирол 128 927 200 төгрөг гаргуулах бөгөөд Х компаниас эхний буюу 2011 оны 9 дүгээр сард оруулж ирсэн 15 ширхэг автомашиныг “ХХХ” ХХК-иас буцааж өгнө гэсэн боловч автомашинууд маш их эвдэрч, тоногдсон байдаг. Хамтын үйл ажиллагаа зогссон 2012 оны 3 дугаар сараас эхлэн “ХХХ” ХХК-ийн мэдэлд байсан. Бид нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж гарах хүртэл хугацааны 15 ширхэг автомашины эвдрэл, эдгээрийг засаж сэлбэхэд шаардлагатай өртөг, зардлыг “ХХХХХХ” ХХК-иар газар дээр нь очиж дүгнэлт гаргуулсны дагуу уг дүнгээр нэхэмжлэл гаргаж байна.

Харин 7 дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаан бүхий 15 ширхэг автомашин нь анх Монгол улсад 0 км-тай, цоо шинэ байсан учраас үүний хохирол 35 536 700 төгрөгийг “ХХХ” ХХК-иас нэхэмжилж байна. Нэхэмжлэл гаргах үед хийлгэсэн үнэлгээний дагуу дүнг тооцсон. Ингээд 7 нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нийт 2 976 981 930 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ХХХ” ХХК нь нийт 28 ширхэг автомашиныг бүртгэж авсан байдаг. Үүнээс 15 ширхэг автомашин нь Х компанийн автомашин учраас өөрсдийн үндсэн хөрөнгийн бүртгэлд оруулаагүй. Харин 2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орж ирсэн 13 ширхэг автомашиныг манай компани худалдан авахаар аман хэлцэл хийж оруулж ирсэн бөгөөд үнийг бүрэн төлсөн учраас манай компанийн өмчлөлд байдаг. Тэгэхээр ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компаниас өөрсдийн өмч гэж маргах үндэслэлгүй.

“ХХХ” ХХК-иас тухайн үед тээвэрлэлтийн хөлс төлж байсан нь 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн талуудын хийсэн тооцоон дээр тодорхой тусгагдсан. Үүний үндэслэл нь Х компанитай байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тээврийн хамтран ажиллах гэрээний дагуу явагдаж байсан. "ХХХ" ХХК болон Х компани нарын хооронд 1 гэрээ байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 тонн нүүрснээс 2 юанийн ашгийг “ХХХ” ХХК, үлдсэн ашгийг Х компани авахаар тохиролцсон гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Гэрээний 2.4-д зааснаар Х компани тонн тутамд 18 ам.доллар авна гэдэг. 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хувьд "ХХХ" ХХК-тай байгуулаагүй, гэрээнд “ХХХХХХХХХ” ХХК-ийн тамга дарж, тус компанийн захирал ХХХХХ гарын үсэг зурсан байдаг. Гэрээнд "ХХХ" ХХК-ийн нэрийг тавьсанаар манай компани үүрэг хариуцлага хүлээх боломжгүй. Харин 13 ширхэг автомашины үнийг шилжүүлгээр, бэлнээр болон нүүрсээр хийсэн байдаг.

“ХХХ” ХХК-иас Х компанид төлж байсан төлбөр зориулалтаараа 2 хуваагдаж байсан бөгөөд нэг нь тээврийн хөлс буюу ашиг, нөгөө нь "ХХХ" ХХК-ийн худалдаж авсан 13 ширхэг Норд бенз маркийн ачааны автомашин, 13 ширхэг чиргүүлийн үнэ байсан. 1 ширхэг автомашиныг 48 000 000 төгрөг, чиргүүлийг 24 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Үүнээс 2 687 320 төгрөгийг буюу 5 751 тонн нүүрсийг 2011 оны 11 дүгээр сард өгсөн байдаг бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 147 000 000 төгрөг, 470 000 юанийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлж, нийт 246 000 000 төгрөгийг өгсөн байдаг.

13 ширхэг автомашины үнэ нийт 936,000,000 төгрөг бөгөөд үүнээс 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 200,000 юань, 2011оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,000,000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 242,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 100,000 юань төлсөн.

Үүнтэй холбоотой баримтууд хэрэгт байгаа бөгөөд нийт 692,374,386 төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл 243,625 төгрөгийг 2500 тонн нүүрсээр буюу 2012 оны 01 дүгээр сард гаалийн хяналтын талбайд буулгасан. Үүнийг гэрчийн мэдүүлгээр нотолсон.

Х компанийн зүгээс 2 687 320 төгрөгийг буюу 5 751 тонн нүүрсийг аваагүй гэдэг боловч 5 дугаар хавтаст хэргийн 174 дүгээр хуудсанд гэрчийн мэдүүлэг бий. Энэ мэтээр “ХХХ” ХХК-иас тээвэрлэлтийн хөлс болон автомашины үнэд их хэмжээний төлбөр төлсөн. 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тохиролцоогоор энэ нь тодорхой байдаг.

Нэгэнт "ХХХ" ХХК нь худалдаж авсан автомашинуудын үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн учраас 15 ширхэг автомашинаа 4 дүгээр улирлын тайландаа суулгаж өгсөн байдаг. Үнэхээр уг автомашинуудыг “ХХХ” ХХК-иас өөрийн болгоод авчихъя гэсэн бол өмнө нь орж ирсэн 15 ширхэг автомашин, сүүлд орж ирсэн “ХХХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХХХХХХгийн 15 ширхэг автомашиныг бүхэлд нь үндсэн хөрөнгөндөө суулгах байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Х компанийг 15 ширхэг автомашинаа 2012 оноос эхлэн ав гэж байгаа боловч авахгүй байгаа бөгөөд Монгол улсад бүртгэлтэй компани байхгүй учраас шилжүүлж авах боломжгүй байсан. Захирал ХХХХХХ нь ХХХХХХХХХХХг залилсан хэргээр байцаагдаж байсан. БНХАУ-д асуудал хүндрэлтэй байсан талаар “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХХХ ярьдаг. "ХХХ" ХХК нь 13 ширхэг автомашиныг залилж авсан зүйл байхгүй бөгөөд төлбөрийг хангалттай хийсэн. Харин Х компани бол 15 ширхэг автомашинаа авч болно. Харин гуравдагч этгээдийн хадгалалт, хамгаалалтад байх хугацааны хохирлыг зөвшөөрөхгүй. Үүнтэй холбоотой бид сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хүлээн аваагүй учраас уг хэрэг шийдвэрлэгдсэний дараа жич нэхэмжлэл гаргах болно.

Харин Мазда просийд маркийн автомашиныг буцаан өгөх боломжтой. Хариуцагч ХХХХХийн хувьд түүнээс Дэү вистром маркийн автомашиныг нэхдэг бөгөөд үүнийг буцааж өгөх боломжтой. Харин нэхэмжлэлийн 6 дахь шаардлагад дурдсан хохирлыг ХХХХХ хүлээн зөвшөөрөхгүй гэдэг гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х компанийн захирал ХХХХХХ нь миний нэр дээр автомашин худалдан авч Монголд байхдаа унаж байсан бөгөөд 2012 оны 5 дугаар сарын 26-ны өдөр надаас 4 000 000 төгрөг, түүний хамтрагч Лю Зи нь 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр боомт орох зардалгүй гээд надаас 340 000 төгрөг зээлж авсан. ХХХХХХ нь унаж байсан автомашиныхаа кропийг эвдээд түүнийг засуулахад гарсан 700 000 төгрөг бас надаас гарсан. Ийм учраас Х компаниас 5 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 5 040 000 төгрөгөө өгөөд автомашинаа авч болно, анх гэрээ байгуулсан Х компани байна уу, өөр байна уу, хэн авах нь хамаагүй, авах ёстой хүмүүс нь авч болно гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэглэгдсэн төлөөлөгч ХХХХ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ХХХХХийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 5 040 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.3, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Норд бенз маркийн 37-10 УНЭ, 37-12 УНЭ, 37-14 УНЭ, 37-16 УНЭ, 37-18 УНЭ, 37-19 УНЭ, 37-21 УНЭ, 37-22 УНЭ, 37-24 УНЭ, 37-25 УНЭ, 37-26 УНЭ, 37-29 УНЭ, 37-32 УНЭ улсын дугаартай 13 чирэгч автомашины, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ улсын дугаартай 13 чиргүүлийн өмчлөгч нь ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компани мөн болохыг тогтоож, эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг “ХХХ” ХХК-д даалгаж, “ХХХ” ХХК-иас ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийн чирэгч автомашинууд болон чиргүүлүүдийг сэргээн засварлуулах зардалд 35 536 700 төгрөгийг гаргуулж, ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компанид олгож, мөн “ХХХ” ХХК-иас түлшний барьцаа 500 000 юань буюу 110 920 000 төгрөг, гэрээний ашиг 49 121 800 төгрөг, автомашин, чиргүүлүүдийг сэргээн засварлуулах зардалд 128 557 200 төгрөг, нийт 288 599 000 төгрөг, хариуцагч ХХХХХөөс Дэү висторм /Daewoo winstrom/ автомашиныг сэргээн засварлуулах зардалд 370 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х компанид олгож, Х компанийн нэхэмжлэлийн шаардлагаас 42 437 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х компанийн Норд бенз маркийн УНС 23-56, УНС 23-57, УНС 23-58, УНС 23-59, УНС 23-60, УНС 23-61, УНС 23-62, УНС 23-63, УНС 23-64, УНС 23-65, УНС 23-66, УНС 23-67, УНС 23-68, УНС 23-69, УНС 23-70 дугаартай 15 чирэгч автомашин, 96-62 БЧ, 96-63 БЧ, 96-64 БЧ, 96-65 БЧ, 96-66 БЧ, 96-67 БЧ, 96-68 БЧ, 96-70 БЧ, 96-71 БЧ, 96-72 БЧ, 96-73 БЧ, 96-74 БЧ, 96-75 БЧ, 96-76 БЧ, 96-77 БЧ улсын дугаартай 15 чиргүүлүүдийн, Мазда просийд маркийн 16-35 УНР улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, эзэмшилдээ шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцагч “ХХХ” ХХК нь зөвшөөрснийг,

Хариуцагч ХХХХХ нь Дэү вистром /Daewoo winstrom/ маркийн 49-42 УНЭ улсын дугаартай автомашины эзэмшигч нь Х компанийн эзэмшилд шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгах шаардлагыг зөвшөөрснийг, мөн хариуцагч ХХХХХийн Х компаниас 5 040 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн Х компанийн зөвшөөрлийг тус тус баталж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 676 900 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1 365 959 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч “ХХХ” ХХК-иас 14 830 670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, ХХХХХийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 96 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Х компаниас 96 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ХХХХХт тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ХХХ” ХХК-ийн зүгээс ХХХХХ хязгаарт компанид мөнгө шилжүүлэхдээ төлбөрийн зориулалтыг ялгамжтай бичиж, тээврийн хөлсөнд 246 000 000 төгрөг, автомашины үнэд 692 374 386 төгрөгийг шилжүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн боловч энэ талаар шүүх бодит үнэлэлт өгсөнгүй. “ХХХ” ХХК нь эдгээр автомашинуудыг худалдан авсан даруйдаа компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлдээ авч, компанийн балансад тусгасан баримтуудыг ч анхаарч үзсэнгүй.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг “ХХХ” ХХК нь ХХХХХ хязгаарт компанийн автомашинуудыг өөрийн нэр дээр бүртгүүлэн оруулж ирсэн байдлыг далимдуулан үндэслэлгүйгээр өөрийн болгосон гэж үзье гэхэд өөрийн худалдаж аваагүй 15 автомашинуудыг анхнаасаа л үндсэн бүртгэлдээ тусгаагүй, балансад суулгаагүй, өөрийн хөрөнгө гэж үзээгүй бодит баримтад дүгнэлт өгсөнгүй, аль автомашинуудыг худалдаж авахгүйгээр, алийг нь худалдаж авахаар тохиролцсоныг тодорхой ялгамжтай харуулж буй баримтуудын талаар зохих дүгнэлтийг хийж чадсангүй.

Анхан шатны шүүх эдгээр автомашинуудыг зээлээр худалдан авах гэрээг бичгээр хийсэнгүй гэдгийг үндэслэл болгохдоо Таван толгой компанийн нүүрс гаргаж өгснийг гэрчилсэн гаалийн баримт, гэрчийн мэдүүлэг зэрэгт ч зохих үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. “ХХХ” ХХК нь бодит байдал дээр 13 автомашиныг худалдан авсан нь нотлогдсоор байтал ХХХХХ хязгаарт компани, Тэн Лүн компаниудын өөр хоорондоо байгуулсан БНХАУ-ын нутаг дэвсгэр, хуулийн байгууллагын хамаарал бүхий гэрээг болон “ХХХ” ХХК-тай бус өөр компаниудтай байгуулсан гэрээнүүдийг үндэслэн шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

ХХХХХ хязгаарт компанийн ХХХХХХ захирлын хүсэлтээр “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХХХийн Өмнөговь аймгийн хуулийн байгууллагад өгсөн мэдүүлгийг шүүх үндэслэн шүүх шийдвэрээ гаргахдаа “ХХХХХ” ХХК-ийн 15 автомашинаар тээвэр хийлгүүлж захирал ХХХХХХХХХХХд өгөх ёстой мөнгийг өгөлгүй залилж байсан тухай ХХХХХХ захирлын хандлага болон Өмнөговь аймгийн Прокурорын газраас авсан баримтууд, "ХХХХХ" ХХК, БНХАУ-ын Өвөр Монголын олон улсын Юун Хө Худалдааны компанийн хооронд байгуулсан гадаад худалдааны гэрээ зэрэгт бодитой дүгнэлтийг мөн хийсэнгүй.

Иймээс анхан анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Норд бенц маркийн 13 автомашины өмчлөгчөөр ХХ тусгай зориулалтын автомашины хязгаарт компанийг тогтоосон хэсгийг өөрчилж, эдгээр автомашинуудын хууль ёсны өмчлөгч нь “ХХХ” ХХК болохыг тогтоон мөн заалтын “ХХХ” ХХК-иас түлшний барьцаа 500 000 юань буюу 110 920 000 төгрөг, автомашинуудын сэргээн засварлах зардалд 128 557 200 төгрөгийг гаргуулах гэснийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Х компани, хариуцагч “ХХХ” ХХК-ийн хооронд 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Бусдын нэр дээр түшиж, зөөвөрлөх гэрээ”-ний  дагуу Норд бенз маркийн ачааны 15 ширхэг автомашиныг, 15 чиргүүлийн хамт нүүрс тээвэрлэх ажилд хэрэглэхээр 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлэн, “ХХХ” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн, мөн Мазда просийд маркийн 16-35 УНР улсын дугаартай автомашиныг Х компани өөрийн хөрөнгөөр худалдан авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. 

            Хариуцагчаас  дээрх 15 автомашин, чиргүүлийг өөрийн өмч гэж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталсан нь зөв юм.

            Нэхэмжлэгч ХХ тусгай зориулалтын автомашины компаниас 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “ХХХ” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж, Монгол Улсын хилээр оруулж ирсэн 13 ширхэг “Норд бенз” маркийн ачааны автомашин, 13 чиргүүлийн өмчлөгч нь ХХ тусгай зориулалтын автомашины компани болохыг тогтоож, “ХХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, өмчлөгчид шилжүүлэн бүртгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 13 автомашиныг зээлээр худалдан авч үнийг төлсөн гэж маргажээ.

“ХХХ” ХХК нь Норд бенз маркийн 13 ширхэг автомашиныг чиргүүлийн хамт зээлээр худалдан авч, 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200 000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 юань, 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 242 000 000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 04-ны өдөр 100 000 юанийг автомашины үнэд тус тус төлсөн, мөн нүүрсээр төлбөрийг тооцсон гэж, хариуцагч нь автомашиныг худалдахаар тохиролцоогүй, харин тээвэрт ашиглахаар тохиролцон гэрээ байгуулсан гэж марган нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгийг хамтран тээвэр эрхлэх гэрээний төлбөр гэж маргажээ.

            Нэхэмжлэгч Х компани “ХХХ” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “Тээврийн хамтран ажиллах гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь тээвэрлэлт хийх 30 ширхэг “Норд бенз” маркийн ачааны автомашиныг хариуцагчийн нэр дээр оруулж, Б талын тээвэрлэлт хийсний төлбөрт 1 тонн тутамд 2 юань төлөх, хариуцагч нь Монголын хил, гаалийн төлбөрийг хариуцаж, тээвэрлэлт эхэлсний дараа тээврийн хөлснөөс уг мөнгийг суутгаж авах, тонн тутамд 18 ам. долларын тээврийн төлбөрийг 7 хоног тутамд ажлын тооцоо, баримтыг үндэслэн нэхэмжлэгчид төлөх, хариуцагч нь тээврийг 3 хоног тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч тээврийн автомашиныг өөр компанид шилжүүлэхээр тохиролцсон,

            Мөн нэхэмжлэгч Х компани “ХХ” компанитай гэрээний нэг тал болж, “ХХХ” ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Хамтран тээвэр эрхлэх гэрээ” байгуулж, нэхэмжлэгч компанид 50 ширхэг “Норд бенз” маркийн автомашиныг чиргүүлийн хамт Монгол Улсад цувруулан оруулж, хариуцагч тээвэрлэлтийг хариуцан 1 автомашинаар сар бүр 10 рейс хийхээр, тээврийн хөлсийг тонн тутамд 26 000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх, бүх тээвэрлэлт 3 хоног зогссон тохиолдолд нэхэмжлэгч автомашинаа бусад компанид шилжүүлэн тээвэрлэх, хариуцагч үндэслэлгүйгээр 1 сарын тээврийг хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгч гэрээг хүчингүй болгохоор тохиролцсон, уг гэрээнд хариуцагчийг төлөөлж ХХХХХ гарын үсэг зурж, “ХХХХХХ” ХХК-ийн тамга дарсан,

            Дээрх “Хамтран тээвэр эрхлэх гэрээ”-ний /хх1-65-73/ 11-д  нэхэмжлэгч “бодит байдлаа үндэслэн автомашиныг зарах буюу хувиргах эрхтэй, хариуцагч оролцох эрхгүй талаар тодорхой тусгасан,

            Талууд гэрээний дагуу 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хамтран ажилласан ажлын хэмжээ, төлбөр тооцоо нийлсэн  баримт үйлдэн, ХХХХХ, ХХХХХХХХ нар аль аль нь гарын үсэг зурсан баримтууд хэрэгт авагдсан байна.

            Дээрх  гэрээнүүдийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь нүүрс тээвэрлэхэд ашиглах автомашиныг оруулах, уг автомашин нь хариуцагч “ХХХ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн ч захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгчид байх, хариуцагч  нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй байлгахыг хариуцаж, сар бүр тээврийн тооцоог хийж, хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсоныг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээнд оролцох хувь оролцоо буюу хураамжийн хэлбэр, хэмжээг тохиролцсон гэж үзэхээр байна.

            Түүнчлэн дээрх гэрээнүүдэд “ХХХ” ХХК оролцож, улмаар гэрээний үүргээ гүйцэтгэн, нэхэмжлэгчтэй харилцан тооцоо нийлж байсан, маргаж буй автомашинууд тус компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа зэргээс тус компанийг нэхэмжлэгчийн өмнө гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэлтэй, хариуцагчийн 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн гэрээнээс бусад гэрээнд оролцоогүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч “ХХХ” ХХК автомашиныг зээлээр худалдан авахаар тохиролцсон гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд амаар тохиролцон гэрээ хийсэн гэх тайлбар нь Иргэний хуулийн  263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсгийн “хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийх”, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгийн “гэрээнд заавал тусгагдах нөхцөлийг тохирсон байх” хуулийн шаардлагад нийцэхгүй бөгөөд нэгэнт гэрээ хийгдээгүй тул зээлээр худалдан авах гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд автомашины үнийг төлснөөр өөрийн өмч болсон гэх нэхэмжлэлийн үндэслэл тайлбар нотлогдоогүй гэж үзнэ.

Дээрхээс дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч “ХХХ” ХХК нь хамтран тээвэр эрхлэх гэрээний үүргээ 2012 оны 1, 2 дугаар сараас хойш биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн, улмаар нэхэмжлэгч компаниас 2012 оны 8 дугаар сарын 14-нд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “ХХХ” ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан нөхцөл байдал тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х компани гэрээнээс татгалзах, мөн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “ХХХ” ХХК-иас гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгч ХХ тусгай зориулалтын автомашины компаниас 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “ХХХ” ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж, Монгол Улсын хилээр оруулж ирсэн 13 ширхэг “Норд бенз” маркийн ачааны автомашин, 13 чиргүүлийн өмчлөгч нь ХХ тусгай зориулалтын автомашины компани болохыг тогтоож, “ХХХ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, өмчлөгчид шилжүүлэн бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

ХХ тусгай зориулалтын автомашины компанийн өмч болохыг тогтоосон 13 автомашины 9, 13 чиргүүлийн 9 нь тоногдож хэвийн байдал алдагдсаныг ХХХХХХийн 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 57 тоот үнэлгээний дүгнэлтээр тогтоож, эвдрэлийг засварлах зардлыг 35 536 700 төгрөг болно гэж дүгнэжээ. Хариуцагчаас үнэлгээний дүгнэлтийг үгүйсгэж, няцаасан баримт гаргаагүй тул уг дүгнэлтийг үндэслэн хохирлын 35 536 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ХХ тусгай зориулалтын автомашины компанид  олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Нэхэмжлэгч Х компани нь дээрх хамтран ажиллах гэрээгээр 2011 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны хамтран ажилласны ашиг 91 559 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Талууд дурдсан хугацааны тээвэрлэлтийн тооцоог нийлж, харилцан нэгэндээ өгөх өглөгийн хэмжээг тогтоон, төлөхийг зөвшөөрсөн дүнгийн зөрүүгээр нэхэмжлэлийн үнийн дүнг 91 559 550 /323 079 823-231 520 271/ төгрөг гэж тооцон нэхэмжилсэн байна. /хх7-197/

Хариуцагч нь 147 000 000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр ХХХХХХХХ компанид төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах боломжгүй болно.

Харин шүүх талууд харилцан тооцоо нийлснээс гадна автозам ашигласны болон агаарын бохирдлын төлбөрт 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000, 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1 000 000, 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3 000 000, 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 2 000 000, 2012 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр 10 000 000, 2012 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 24 434 750 төгрөг төлсөн баримтыг үндэслэн нийт 42 434 750 төгрөгийг хасч, үүрэг гүйцэтгүүлэгчид орох байсан орлого 49 124 800 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд нийцсэн,  үндэслэл бүхий байна. 

Мөн нэхэмжлэгч Х компанийн 15 автомашин, 15 чиргүүлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрсөн боловч эдгээр машин болон чиргүүл нь хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд тоногдож, эд анги нь дутсан гэж, засвар үйлчилгээний зардалд 128 927 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасанд нийцэх бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан зөв байна. “ХХХХХХ” ХХК-ийн 2013 оны 57 дугаар дүгнэлтэд автомашиныг засахад шаардагдах зардлын хэмжээг тооцохдоо автомашин болон чиргүүлийн эвдрэлийг хэвийн хэмжээний элэгдэл хорогдол гэж үзэхээргүй зориуд тонож, эд ангийг эвдсэн тул сэргээн засаж, босгох зардлаар тооцсон тухай дурджээ. Иймд нэхэмжлэлийг үнэлгээний дүнгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч нь түлшний барьцаа гэж 500 000 юанийг хүлээн авснаа үгүйсгээгүйгээс гадна гэрээ дуусгавар болох үед буцаан төлөх талаар 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад тусгасан, буцаан төлөөгүй байх тул монгол төгрөгт шилжүүлэн нэхэмжилсэн 110 620 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Х компанид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Х компанийн Дэү вистром маркийн 49-42УНЭ улсын дугаартай автомашины өмчлөгч болохыг тогтоолгох, уг автомашиныг ХХХХХийн хууль бус эзэмшлээс гаргуулж, өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн хариуцагч ХХХХХийн 5 040 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Х компани зөвшөөрсөн, шүүх зохигчдын зөвшөөрлийг баталсан нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч Х компанийн Дэү вистром маркийн 49-42УНЭ улсын дугаартай автомашин ХХХХХийн эзэмшилд байх хугацаанд эвдэрсэн, сэргээн засварлуулахад 370 000 төгрөгийн зардал шаардлагатай гэж үнэлгээний дүгнэлтийг үндэслэн нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасанд мөн нийцнэ.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрт өөрчлөлт  оруулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүх шийдвэрийн удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгт 13 чиргүүлийн дугаарыг буруу бичсэнийг залруулах шаардлагатай, тогтоох хэсгийг 1 дэх заалтад “01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ,  01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ,  01-25 БЧ, 01-25 БЧ  улсын дугаартай 13 чиргүүлийн” гэснийг “01-25 БЧ, 01-26 БЧ, 01-30 БЧ, 01-31 БЧ, 01-32 БЧ, 01-33 БЧ, 01-34 БЧ, 01-68 БЧ, 01-67 БЧ, 01-66 БЧ, 01-65 БЧ, 01-64 БЧ, 01-79 БЧ улсын дугаартай 13 чиргүүлийн” гэсэн өөрчлөлт оруулж зөвтгөнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03103 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ,  01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ, 01-25 БЧ улсын дугаартай 13 чиргүүлийн” гэснийг “01-25 БЧ, 01-26 БЧ, 01-30 БЧ, 01-31 БЧ, 01-32 БЧ, 01-33 БЧ, 01-34 БЧ, 01-68 БЧ, 01-67 БЧ, 01-66 БЧ, 01-65 БЧ, 01-64 БЧ, 01-79 БЧ улсын дугаартай 13 чиргүүлийн” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХХ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 278 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ