Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2023/00038

 

 

 

 

 

 

 

 

2023          11            03                                         223/МА2023/00038

 

 

 

Б.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2023/00756 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ, 3 дугаар багт оршин суух хаягтай, Харсоён овогт Баастын Гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Санто 213 дугаар байр, 2 дугаар орц, 709 тоотод оршин суух Түвшинжаргал овогт Түвшинжаргалын Тад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”“““““““““ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.ЦолмонГ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Гантуяа.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Гийн нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “ ... Миний бие 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Г-1426006041 дугаартай гэрчилгээтэй Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа, ““““““““““тоот хаягт байрлах ““““““““““нэгж талбарын дугаартай, 700м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч юм. Т.Ттай ярьж миний хууль ёсны газрыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч элдэв янзын шалтаг тоочиж хашаагаа буулгаж өгөхгүй байгаа. Миний бие энэ газартаа бууж гэр, хашаа барих шаардлагатай байна. Иймд хариуцагч Т.Таас миний өмчлөлийн 0.7 га газрыг чөлөөлж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”“““““““““ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Хариуцагч Т.Т Чандмань сумын замтын адагт үйлдвэрлэлийн цогцолбор сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 95 тоот шийдвэрээр нэгж талбайн 034190 дугаартай, 299750 м.кв газарт 2000 оноос одоог хүртэл үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Т.Т өөрийн үхрийн фермээ өргөжүүлэх чиглэлээр үхрийн фермийн харалдаа ар талын 2-3 га газрыг арчлан тордож мод, ногоо тарих, тугал бяруугаа бэлчээн хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ энэ газар дээрээ үр хүүхэд, ач, зээ нараа өсгөн хүмүүжүүлэн амьдарч байна. Иймд уг газар нь Т.Ттай салшгүй холбоотой гэж үзэхээс өөр аргагүй.

 Т.Т хашаалсан 2,5 га газрыг өмчилж авахаар холбогдох байгууллагад олон удаа өргөдөл гаргасан байхад шийдвэрлэж өгөөгүй мөртлөө бусдад олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Сумын засаг дарга Г.Ариунболд нь уг газрыг бусдад санаатай өгсөн үйлдэл нь албан тушаалаа урвуулан ашиглаж Т.Тын эрх дуусгавар болоогүй байхад гуравдагч этгээдэд дуусаагүй байсан эрхийг шилжүүлсэн явдал нь албан тушаалтан танил тал, хээл хахууль, ашиг хонжоо хайсан үйлдэл гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Т.Т өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан тул иргэн Б.Гийн нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т зааснаар нэхэмжлэгч Б.Гийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа ““““““““““тоот хаягт байршилтай ““““““““““нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг чөлөөлөхийг Т.Тад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Т.Таас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгон шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”“““““““““ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “...Засаг дарга Т.Тын газар өмчлөн авах өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй байж уг газрыг бусдад олгосон явдал нь албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл гэж үзэж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэрэг үүсгэсэн 123/Ш32023/0678 дугаар шүүгчийн захирамжийг авахаар тус шүүх дээр очиход гарын үсэг зураагүй байна гэсэн хариу өгсөн. Энэ тухай Иргэний хэргийн шүүх хурал дээр танилцуулж хойшлуулах санал тавьсан боловч хүлээж аваагүй. Иймд Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гартал Б.Гд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...2.5 га газар дотор байгаа 0.7 га газрыг би өөрөө хөөцөлдөж авч кадастрын зураглал хийлгэсэн. Би Засаг даргад газар өмчлөх өргөдлөө өгөөд хууль ёсоор өмчилж авсан эрхийн гэрчилгээтэй газар юм”  гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... 2.5 га газрын дотор буюу голд нь нэхэмжлэгч Б.Гийн захирамжаар авсан газар нь хашаалаагүй, задгай талбай байгаа. Б.Гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх хүлээн авч шийдвэртээ газрын албанаас ирүүлсэн лавлагаа болон Засаг даргын захирамжийг үндэслэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай уялдахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах хүсэлтэй байна” гэв.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч Г.ЦолмонГ шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэхэд байршлаараа Б.Гийн газар нь зүүн захад, нөгөө хоёрынх нь газар баруун талын захад байрладаг. Зүүн захад байгаа газрыг Т.Билгүүн гэх хүн эзэмшихээр хүсэлт гаргасан бөгөөд тухайн хэсгийн хашаа нь Т.Билгүүний мэдлийн хашаа учир түүний эрх ашиг нь хөндөгдөж байгаа. Тэгэхээр энэ ажиллагааг зөвтгөж явуулах ёстой. Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тухайн хүмүүс манай хашаа, газар гээд яриад байдаг боловч газрынхаа байршлыг мэдэхгүй, ямар эд хөрөнгө бүртгэгдэж байгаа талаар, хэрхэн яаж чөлөөлүүлэх талаараа тодорхойлж хэлж чадахгүй байгаа. Учир нь анх шүүхэд гаргасан өргөдөл дээрээ газрын байршил, хаяг байдаггүй. Хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас хариуцагчаа буруу тодорхойлсон тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”“““““““““ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг тодорхойлохдоо үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа ч давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 2.Нэхэмжлэгч Б.Г нь Газар өмчлөх эрхийн 000751234 дугаар гэрчилгээтэй, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа ““““““““““тоот хаягт байршилтай, ““““““““““нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай, өөрийн өмчлөлийн газраа өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Т “...Хариуцагч Т.Т Чандмань сумын замтын адагт үйлдвэрлэлийн цогцолбор сумын Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 95 тоот шийдвэрээр нэгж талбайн 4116034190 дугаартай, 299750 м.кв газарт 2000 оноос одоог хүртэл үхрийн фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Т.Т өөрийн үхрийн фермээ өргөжүүлэх зорилгоор фермийн ар талын 2-3 га газрыг арчлан тордож мод, ногоо тарих, тугал бяруугаа бэлчээн хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн зэрэгцээ энэ газар дээрээ үр хүүхэд, ач, зээ нараа өсгөн хүмүүжүүлэн амьдарч байна. Иймд уг газар нь Т.Ттай салшгүй холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Т.Т хашаалсан 2,5 га газрыг өмчилж авахаар холбогдох байгууллагад олон удаа өргөдөл гаргасан байхад шийдвэрлэж өгөөгүй мөртлөө бусдад олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэсэн үндэслэлээр маргасан.

 

3.Газрын тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар газар өмчлөх, эзэмшиж ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгосноор үүснэ. Харин Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн нийтийн өмч байхаар Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2.-т заасан.

Иймд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар өмчилж, эзэмшихийг хориглоно.

 

Хариуцагч Т.Т нь маргаж буй газрыг өмчлөх эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлох үүрэгтэй ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна.

Харин хариуцагч Т.Т 1416034190 нэгж талбарын дугаартай, Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураад байршилтай, 3 га газартай давхцал үүсээгүй, нэхэмжлэгч Б.Гийн өмчлөлийн 700 м.кв талбайтай газрыг өөрийн эзэмшил газрын хамт хашаалж, мод, бут тарьсан үйл баримт нь түүний тайлбар болон Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/567 дугаар захирамжийн дагуу Б.Гд Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа ““““““““““тоот хаягт байршилтай, ““““““““““нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000751234 дугаартай гэрчилгээ, Г зураг, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн газар чөлөөлүүлэх тухай албан мэдэгдэл, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 07/910 тоот албан бичигт “...Т.Тын Баянчандмань сумын Есөн зураа гэх газар эзэмшиж байгаа 3 га газраас илүү хашсан газарт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын Засаг дарга иргэнд газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй...” зэрэг баримтаар тус тус тогтоогджээ.

Хариуцагч Т.Т нь хуулиар олгогдоогүй эрх эдэлж нэхэмжлэгч Б.Гд өмчлүүлсэн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа ““““““““““тоот хаягт байршилтай, ““““““““““нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд нэхэмжлэгч Б.Г өөрийн өмчлөлийн эд юмсыг эзэмшилдээ байлгах эрхээ хамгаалуулахаар шаардах эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар үүсэж байгаа тул анхан шатны шүүх уг үйл баримтын талаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, мөн зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж хариуцагч Т.Т нь өөрт нь эзэмших эрх олгогдоогүй 2,5 га газрыг давуу эрхээр эзэмших эрхтэй байсан үндэслэлээр маргаж, нэхэмжлэгч Б.Гийн өмчлөлийн 0,07 га газар дээр барьсан хашаагаа татаж авахгүй, газрыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байна...” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

4.Харин хариуцагч Т.Т нэхэмжлэгч Б.Гийн газар дээр мод, бут тарьсан үйлдэл нь бусдын өмчид үзүүлж буй нөлөөлөл байхад анхан шатны шүүх уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсан тул нэхэмжлэгч Б.Гийн зөрчигдсөн эрх нь бүрэн сэргээгдсэн гэж үзэх боломжгүй.

Иймд давж заалдах шатны шүүх уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт дараах нэмэлт өөрчлөлтийг оруулах боломжтой гэж үзэв.

5. Нэхэмжлэгч Б.Г нь өөрийн өмчлөлийн газраа анх байсан хэлбэрээр  хариуцагч Т.Тын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан байх ба давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо энэхүү шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.ЦолмонГ тайлбартаа “...Нэхэмжлэгч Б.Гийн газар нь Г.Ягаанхүү, С.Бааст, Б.Г нарын газрын голд байдаг тул газрыг хууль бусаар эзэмшилдээ оруулсан гэж үзэхгүй. Харин Б.Гд хууль бусаар газар өмчлүүлсэн Засаг даргын захирамжийг Т.Билгүүн эс зөвшөөрч Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Мөн хашаа дагуулж мод, бут тарьсан тул аль алийг нь устгаж буулгах боломжгүй, хохиролтой үйлдэл...” гэж марган гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа ч хариуцагч Т.Тын гаргасан дээрх зөрчил нь өмчлөгчид ашигтай эсвэл хохиролтой байх эсэх нь ямар нэг ач холбогдолгүй. Харин өөрийн өмчийг хэрхэх асуудлыг зөвхөн өмчлөгч болон эзэмшигч шийдвэрлэнэ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 106.4.-т зааснаар дээрх зөрчлийг арилгахыг хариуцагч Т.Тад даалгаж шийдвэрлэлээ.

6.Хариуцагч Т.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.”“““““““““ “...Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа ““““““““““тоот хаягт байршилтай, ““““““““““нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай газрыг нэхэмжлэгч Б.Гд олгосон засаг даргын шийдвэрийг хууль бус гэсэн үндэслэлээр Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг үүсгэсэн тухай шүүгчийн захирамж 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гарсан боловч албан ёсоор албажаагүй байгаа талаар хэлж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй...” гэх агуулга бүхий үндэслэлээр гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 151/ШЗ2023/02352 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн “...захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээр хангуулах тухай...” хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

7. Хариуцагч Т.Тын өмгөөлөгч Г.ЦолмонГ “...Т.Билгүүн Төв аймгийн Засаг даргад тус газрыг хууль бусаар олгосон талаар гомдол гаргасан...” гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, 7 хуудас баримтыг хавсарган өгч байгаа ч хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй үйл баримтад дүгнэлт хийх эрх хэмжээг давж заалдах шатны шүүхэд хуулиар олгоогүй. Мөн давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсэн тул үнэлэх боломжгүй. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4/

8.Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

9. Хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШШ2023/00756 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа ““““““““““тоот хаягт байршилтай ““““““““““нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг чөлөөлөхийг хариуцагч Т.Тад даалгаж...” гэснийг, “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.4.-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гийн өмчлөлийн Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг, Эрдэнэ есөн зураа ““““““““““тоот хаягт байршилтай ““““““““““нэгж талбарын дугаартай 700 м.кв газарт мод, бут тарьсан зөрчлийг арилгаж, барьсан хашааг буулгаж чөлөөлөхийг хариуцагч Т.Тад даалгасугай...” гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Т давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

       ШҮҮГЧИД                                          З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                        М.МӨНХДАВАА