Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/05026/И |
Дугаар | 04363 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 04363
2016 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2016/04363
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 42-р байрны 03 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧР84051416, Боржигин овогт Баттөмөрийн Анхбаярыг төлөөлж Н.Санчиндоржийн гаргасан хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санчиндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Санчиндорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Анхбаяр нь “Хананшишгэд” ХХК захирал С.Мөнхбаттай “Худалдах ххудалдан авах гэрээг”-г 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж 150 кв дизель генераторыг нийт 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон юм. Гэрээний 5,5 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч тал 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн урьдчилгаа 5,000,000 төгрөг төлж, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл 15,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл худалдан авагч тал 5,000,000 төгрөгийн урьдчилгаа төлснөөс хойш худалдан авсан барааныхаа төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн юм. Гэрээний 7.3 дах хэсэгт заасны дагуу төлбөр төлөөгүй үлдсэн 15,000,000 төгрөгийн 0,5 хувь болох 75,000 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар 100 хоногт алданги тооцоход 7,500,000 төгрөгийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөгийн хамт, нийт 22,500,000 төгрөгийг нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25 ны өдрийн 101/ШЗ2016/17053 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахааас татгалзсан. ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул ИХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу хариуцагч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22, 381 тоотод оршин суух захирал С.Мөнхбатыг эрэн сурвалжлах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь “Хананшишгэд” ХХК-ний захирал С.Мөнхбатыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Б.Анхбаяр нь “Хананшишгэд” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж 150 кв.дизель генераторыг нийт 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохирчээ.
Хананшишгэд ХХК нь урьдчилгаа 5 000 000 төгрөг төлж, үлдэх 15 000 000 төгрөгийг төлөөгүй гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
Хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22-381 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25 ны өдрийн 101/ШЗ2016/17053 тоот захирамж, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь Хананшишгэд ХХК-ний үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг , захирал Сонинбаярын Мөнхбатын оршин суугаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Хананшишгэд ХХК нь авто машин угаалгын үйл ажиллагаа явуулдаг, захирал С.Мөнхбат нь 99066636 дугаарын утастай, Баянгол дүүргийн 8-р хороо, Гэмтэлийн эмнэлэгийн урд хауст амьдардаг байх боломжтойг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.“Хананшишгэд” ХХК, захирал Сонинбаярын Мөнхбатыг эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА