Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 04497

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/04497

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

          Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 13-р хороо, 90В байр, 2 тоотод оршин суух, Гаадангийн Байгалмаагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, тээвэрчдийн гудамж, “Улаанбаатар хот дахь Гаалийн газар”,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2-р байр, “Гааль, Татварын Ерөнхий газар”-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад                  

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2016.04.21-ний өдөр тус шүүхэд гаргасан Г.Байгалмаагийн нэхэмжлэлтэй Гааль Татварын Ерөнхий Газар болон Улаанбаатар хот дахь Гаалийн Газарт хамаарах хэргийг 2016 оны 04 сарын 05 ны өдрийн Гааль, Татварын Ерөнхий Газрын даргын хууль зөрчиж гаргасан тоот тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн оруулж, ажилгүй байх хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2016.05.24-ний өдөр ГТЕГазар нь миний бие Гаадангийн Байгалмааг БУГГазарт нийгмийн асуудал хариуцсан менежерээр /бүтэц орон тоо нь албан ёсоор батлагдсан/ ажиллуулах, 2016.04.06-ны өдрөөс хойшх цалинг нөхөн олгох, ойрын хугацаанд Гаалийн улсын байцаагчаар томилон ажиллуулах шийдвэр гаргахаар зөвшилцөөд 2016.06.25-ны өдрөөс ажилдаа орсон. Иймд Г.Байгалмаа би нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Байгалмаа нь “Улаанбаатар хот дахь Гаалийн газар”, “Гааль, Татварын ерөнхий газар”-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Г.Байгалмаа нь  Буянт-Ухаагийн гаалийн газарт нийгмийн асуудал хариуцсан менежерээр 2016 оны 06-р сарын 25-ны өдрөөс ажилд орсон, байгууллага 2016.04.06-ны өдрөөс хойшх цалинг нөхөн олгохоор тохирч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Улаанбаатар хот дахь Гаалийн газар”, “Гааль, Татварын ерөнхий газар”-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Г.Байгалмаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         

           2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                   ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА