Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 04742

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/04742

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

         Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, 13-р байр, 3-р орц, “Галын дөл-13, 14” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 13-р байр 136 тоотод оршин суух, регистр АР72090211, Монгол овогт Чүлтэмийн Эрдэнэбатад холбогдох 149 160 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Галын дөл 13,14” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Ч.Эрдэнэбатад холбогдох иргэний хэргийн хариуцагч Ч.Эрдэнэбат нь 2016 оны 6-р сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох  149 160 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Галын дөл-13,14” СӨХ нь Ч.Эрдэнэбатад холбогдох 149 160 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ч.Эрдэнэбатад холбогдох 149 160 төгрөг гаргуулахыг хүссэн “Галын дөл-13,14” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Эрдэнэбат биелүүлснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 935 төгрөгийн 4 472,5 төгрөгийг улсын төсвөөс, 4 4725,5 төгрөгийг хариуцагч Ч.Эрдэнэбатаас тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА