Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 02791

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/02791

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

              Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 57/1-46 тоотод оршин суух, регистр ГА81100769, Чонос овогт Батсайханы Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 7-р байр 1 тоотод оршин суух, Баянгол дүүргийн 5-р хороо, “Зуун наст” галбиржуулан тураах үйлчилгээ эрхэлдэг, регистр ЦА80042861, Үржинхандын Энхбилэгт холбогдох 880 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ганчимэг, хариуцагч Ү.Энхбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ганчимэг гаргасан нэхэмжлэлдээ: Галбиржуулан тураах “Зуун наст” клуб нь үйлчлүүлэгчийн эд зүйл аюулгүй байдал, тав тухтай байдлыг хангаагүйн улмаас 2016 оны 2-р сарын 1-ний өдөр Б.Ганчимэг миний бие өмсөх хувцасаа алдаж хохирол амссан. Уг нэхийг Дархан нэхийгээс авсан ба тухайн байгууллагыг ажиллуулдаг захирал гэх эмэгтэй шүүх цагдаа гээд яахав 2 сарын 20-нд хохирлыг чинь төлж өгнө гэсэн боловч төлөөгүй. Миний хохирол болох 880 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн 880 000 төгрөгөөс 220 000 төгрөгийг хасч  660 000 төгрөгийг 2016 оны 05-р сарын 1,  2016 оны 6-р сарын 1, 2016 оны 07-р сарын 1-ний өдөр тус тус 3 хуваан төлж барагдуулахаар тохирлоо гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс 660 000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр эвлэрлээ гэв. ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь Ү.Энхбилэгт холбогдох 880 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, Б.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлага 880 000 төгрөгөөс 660 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Ү.Энхбилэг нь дээрх төлбөрийг 2016 оны 05-р сарын 1-ний өдөр , 2016 оны 6-р сарын 1-ний өдөр 2016 оны 07-р сарын 1-ний өдөр төлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ганчимэг, хариуцагч Ү.Энхбилэг нар нь 880 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 660 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 05-р сарын 1-ний өдөр , 2016 оны 6-р сарын 1-ний өдөр 2016 оны 07-р сарын 1-ний өдөр төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 670 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ү.Энхбилэгээс 12 835 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ганчимэгт олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА