Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00319/И |
Дугаар | 299 |
Огноо | 2016-05-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 299
2016 оны 05 сарын 16 өдөр Дугаар 156/ШШ2016/00299
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00319/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх 1 дүгээр хороо гудамж, 55 дугаар байр 2 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдины Энхжаргалын (РД:СФ62120500) нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Энхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1985 оны 10 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн Ерөнхий Боловсролын дунд сургуульд үйлчлэгчээр тасралтгүй ажилласан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн юм. Энэ хугацаанд ажиллаж байсныг нотлох архивын баримт хангалттай гарч ирсэн. Иймд Д.Энхжаргал намайг 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн Ерөнхий Боловсролын дунд сургуульд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. Энхсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай ээж Дамдины Энхжаргал нь 1985 оноос 1995 он хүртэл Хэнтий аймаг Бэрхийн уурхайн Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн билээ. Архивын лавлагаа, ажилд орсон тушаал баярын бичиг, жуух бичиг, Дүүриймаа, Гонгор нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Бэрх хотын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Боржигон овогт Дамдины Энхжаргал нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Дамдины Энхжаргал нь 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхсайханы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Бэрх хотын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 35 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 3х/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 31 дугаартай зарим хүмүүсийн ээлжийн амралтыг олгох тухай тушаал /хх-ийн 4-5х/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны 8 жилийн дунд сургуулийн захирлын сургуулийн захирал, эрхлэгчид,болон ажилчдын ээлжийн амралт олгох тухай 33 дугаартай тушаал /хх-ийн 6-7х/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай ээлжийн амралтыг олгох тухай тушаал /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаартай ээлжийн амралтыг олгох тухай тушаал /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай ажилчдын ээлжийн амралтыг олгох тухай тушаал /хх-ийн 10-11х/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаартай ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-ийн 12-13х/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай Багш, ажилчдын ээлжийн амралтыг олгох тухай тушаал /хх-ийн 14-16х/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1994 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 34 дугаартай Багш, ажилчдын ээлжийн амралтыг олгох тухай тушаал /хх-ийн 17-19х/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаартай Багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал /хх-ийн 20-22х/, нэхэмжлэгч Д.Энхжаргалын ажиллаж байх хугацаанд авсан Сайшаалын болон баярын бичгүүд /хх-ийн 23-30х/ гэрч В.Дүүриймаагийн мэдүүлэг /хх-ийн 47х/, гэрч Ж.Гонгорын мэдүүлэг /хх-ийн 48х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Дамдины Энхжаргалыг 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР