Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/03343/И |
Дугаар | 3008 |
Огноо | 2016-04-13 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 3008
2016 оны 4 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2016/03008 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Их Эзэн Чингис хааны талбайд байрлах, “Голомт банк”-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 16-р хороо, Өнөр хороолол 26-327 тоотод оршин суух, регистр ЧС80110874, Боржигин овогт Амарын Түдэвдоржид холбогдох 3 525 119,08 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Амар овогт Түдэвдорж /РД:ЧС80110874/ нь 2014 оны 6 сарын 11-ний өдөр Голомт банктай ЗГ1105093181 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” байгуулан 6 300 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч нь гэрээний 2.4-т заасны дагуу гэрээг ноцтой зөрчсөн тул талуудын хооронд байгуулсан ЗГ1105093181 дугаартай Зээл болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. үүнд: А.Түдэвдоржоос зээлийн үлдэгдэл 3 094 297,89 төгрөг, үндсэн хүү 475 821,19 төгрөг, нийт 3 525 119,08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Түдэвдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Голомт банкнаас нэхэмжилсэн 3 525 119,08 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд дээрх мөнгийг нэхэмжлэгч талтай тохиролцсоны дагуу 2016 оны 6-р сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Харуицагчаас гаргасан тайлбарт дурдсан хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк нь А.Түдэвдоржид холбогдуулан 3 525 119,08 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч А.Түдэвдорж нь нэхэмжлэлийн шаардлага 3 525 119,08 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 06-р сарын 1-ний дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага 3 525 119,08 төгрөгийг 2016 оны 6-р сарын 1-ний дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч А.Түдэвдоржийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 352 төгрөгийн 35 676 төгрөгийг улсын төсвөөс, 35 676 төгрөгийг хариуцагч А.Түдэвдоржоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк”-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА