Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 308

 

2016 оны 05 сарын 17 өдөр     Дугаар 156/ШШ2016/00308

    Хэнтий аймаг

 

 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 
Хэргийн индекс:156/2016/00337/И
 
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
 
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар багт оршин суух, Харчу овогт Лувсандоржийн Лхагваагийн (РД:СЗ60031612) нэхэмжлэлтэй
 
            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Лхагваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
     Нэхэмжлэгч  Л.Лхагваа  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1982 оны 07 дугаар сарын 6-ны өдрөөс 77 тушаалаар Хурхын Сангийн Аж Ахуйд тракторчнаар томилгдон ажиллаж байсан ба 1994 оны 12 дугаар сард Хурхын Сангийн Аж Ахуйгаас өөрийн хүсэлтээр гарч  малчин болсон. Иймд 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
 
Нэхэмжлэгч Л.Лхагваа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Лхагваа миний бие Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын  Хурхын Сангийн Аж Ахуйд 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурхын Сангийн Аж Ахуйд  ажиллаж байсан. 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг дуустал “Газар эх” ХХК-д 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хурх ХК-д тус тус ажиллаж байсан байдлыг байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
 
   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч  Харчу овогт Лувсандоржийн Лхагваа нь 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурхын Сангийн аж ахуй, Газар Эх ХХК хувьцаат Хурх ХК-иудад тус тус тракторч, комбайнчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
 
Нэхэмжлэгч Харчу овогт Лувсандоржийн Лхагваа нь1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Хурхын Сангийн аж ахуйд тракторч, комбайнчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Газар-Эх ХХК-д тракторч, комбайнчнаар, 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хурх ХК-д тракторч, комбайнчнаар тус тус  ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 4х/, Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай иргэн Газар Эх ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан үнэн болохыг тодорхойлсон лавлагаа /хх-ийн 5х/, иргэн Л.Лхагваад 1976 оны 07 дугаар сарын 09-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 6-7х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 8х/, Хэнтий аймгийн архивын тасгийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Хэнтий аймгийн Хурх тосгоны Хурх ХК-ний 1993 оны удирдлагын баримт төрийн архивд шилжиж ирээгүй болно гэх Сан хөмрөгийн эрхлэгч У.Ганганмөрөнгийн Тодорхойлолт /хх-ийн 9х/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалийн батлахын хуулбар /хх-ийн 10х/, иргэн Л.Лхагваагийн ажиллаж байх үедээ шагнагдаж байсан баярын бичгүүдийн хуулбар /хх-ийн 11-25х/,  гэрч Д.Дагвадоржийн мэдүүлэг /хх-ийн 36х/, гэрч Д.Дэрийлаамятадын мэдүүлэг /хх-ийн 37х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                      
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Харчу овогт Лувсандоржийн Лхагвааг 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Хурхын Сангийн аж ахуйд тракторч, комбайнчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Газар-Эх ХХК-д тракторч, комбайнчнаар, 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хурх ХК-д тракторч, комбайнчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Лхагваагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР