Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00339/И |
Дугаар | 313 |
Огноо | 2016-05-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 313
2016 оны 05 сарын 23 өдөр Дугаар 156/ШШ2016/00313
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00339/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух, Замбал овогт Доржсүрэнгийн Пүрэвийн (РД:СД56062016) нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Пүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Пүрэв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 1971 оны 07 дугаар сарын 1-нээс 1974 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. 1978 оны 09 дүгээр сарын 07-оос 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Алтан-тал нэгдлийн жолоочоор тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Д.Пүрэв нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан болно. Миний бие Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд 1971 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчнаар, 1978 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлыг мөн 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Ардын армийн 162 дугаар ангид хугацаат цэргийн албыг хааж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Замбал овогт Доржсүрэнгийн Пүрэв нь 1971 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдэл малчнаар, 1978 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдэлд автын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа болон 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Ардын армийн 162 дугаар ангид хугацаат цэргийн албыг эх Нойноогоороо овоглон Нойноогийн Пүрэв нэрээр хааж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Замбал овогт Доржсүрэнгийн Пүрэв нь 1971 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдлийн Дэлгэрхаан бригадад малчин, 1978 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдэлд автын жолоочоор ажиллаж байсан болон 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ албыг эх Л.Нойноогоор овоглон Нойноогийн Пүрэв нэрээр Улаанбаатар хотод Ардын армийн 162 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 4х/, Хэнтий аймгийн Архивын тасгийн цалингийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 5-6х/ нэхэмжлэгч Д.Пүрэвийн ЧЭ515848 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7-13х/ 1971 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдлийн зөвлөлийн даргын 13 дугаартай тушаал /хх-ийн 14-15х/ 1978 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдлийн даргын 105 дугаартай тушаал /хх-ийн 16х/ 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдлийн даргын Ажлаас чөлөөлөх тухай 135 дугаартай тушаал /хх-ийн 17-18х/ нэхэмжлэгч Д.Пүрэвийн тайлбар /хх-ийн 22х/ Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6136 тоот лавлагаа /хх-ийн 23х/ гэрч Т.Тогоодоржийн мэдүүлэг /хх-ийн 27х/, гэрч Г.Хамниганы мэдүүлэг /хх-ийн 28х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Замбал овогт Доржсүрэнгийн Пүрэвийг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдлийн Дэлгэрхаан бригадад 1971 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1978 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан-тал нэгдэлд автын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Д.Пүрэв нь 1974 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд цэргийн жинхэнэ албыг эх Л.Нойноогоор овоглон Нойноогийн Пүрэв нэрээр Улаанбаатар хотод Ардын армийн 162 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР