Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 208/МА2023/00018

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2023/00119 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 04 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.Миний бие нь *******тай 2017 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. ...Гэрлэлтээ албан ёсоор 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлуулсан. ******* нь хамт амьдарсан хоёр дахь жилээс миний өөрийн охин ******* бид хоёрыг зоддог болсон. Энэ үеэс эхлэн би салъя гэж боддог байсан ч салж өгдөггүй байсан. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* миний охин *******д бэлгийн хүчирхийлэл үйлдснийг тэр өдөр нь мэдээд эмнэлэгт үзүүлж, цагдаад хандсан. Ингээд ******* нь сая анхан шатны шүүхээр гэм буруутайд тооцогдож, 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. ...Цаашид *******тай хамт  амьдрах боломжгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *******, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин *******, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин ******* нарыг миний асрамжид үлдээн тэтгэлгийг хуулийн дагуу эцэг *******гаас гаргуулж өгнө үү. Мөн дундын эд хөрөнгийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 ...Гэрлэлтээ албан ёсоор 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлуулсан. *******тэй хамт амьдарч байх хугацаандаа охин Мишээл болон ийг зодож, ад үзэж байгаагүй. Хүний хүүхдээс дутаахгүйн тулд өмсөж зүүх сурч боловсрохоор нь чадлаараа хангаж байсан. Амралтаар нь ангийн багш *******д нь төлбөртэй сургалтад суулгадаг байсан. ******* нь бэлэг эрхтнээ гэмтээж бэртээснийг далимдуулж намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, тоот хашаа, байшин нь миний өөрийн хуваарьт эд хөрөнгө бөгөөд надад өвөө, эмээгээс минь өвлөж ирсэн тул *******т өгөхгүй. Намайг Шижир хишиг нөхөрлөлд ажиллаж байх хугацаанд маркийн улсын дугаартай автомашиныг сайн ажилласан гэж надад байгууллагаас өгсөн. Одоо нэгэнт гэрлэлтээ цуцлуулах бол дээрх авто машинаа ******* болон 3 хүүхэддээ өгье. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлгийг төлье гэжээ.

 Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2023/00119 дугаартай шийдвэрээр:

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалж,

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин овогтой , 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин овогтой , 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин овогтой нарыг төрсөн эх *******ийн асрамжид үлдээн,  

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *******, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин *******, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин ******* нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин *******, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин *******, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин ******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг овогт гаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 6, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.5, 127.2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө болох 2008 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Монгол улсад орж ирсэн, маркийн улсын дугаартай 5,000,000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг /, утас:/ нэхэмжлэгч овогт ийн нэр дээр шилжүүлж,  

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******гаас Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, Дунд-Өлөнт тоот м.кв талбайтай, 4303000088, нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон,  

Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 149/ШЗ2023/00305 дугаартай захирамжаар чөлөөлөгдснийг дурдан,  

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалган,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч *******гаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 53024 төгрөгийг, гэрлэлт цуцалсан нэхэмжлэлд төлөх тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг тус тус гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 100130400941 тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:

 ...*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, машин, хашаа байшингаа авах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингээд шүүх хурал болж шүүхийн шийдвэр гарсан. Би 3 хүүхэдтэй, би хүүхдүүдтэйгээ орох оронгүй хэцүү байна. Иймд би сум дундын шүүхийн 2023.03.21-ний 149/ШШ2023/00119 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 3 хүүхдээ орох оронтой байлгамаар байна. Иймд уг шийдвэрийг дахин хянаж өгнө үү. ******* намайг 3 хүүхдээ яаж тэжээ гэж бодож байгаа юм бол. Надад орох орон нэг гэр ч болтугай авч өгвөл сайн байна. Би орох оронгүй 3 хүүхдээ аваад очих газаргүй байна. гийн 3 хүүхэд байна. Би маш их гомдолтой байна гэв.

ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан зүйл байхгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд анхан шатны шүүхээс үйл баримтыг тогтоож, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч зохигчдын маргаж буй орон сууц, газрын талаар хийсэн дүгнэлт нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул түүнийг зөвтгөн тайлбарлаж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 3.Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор дүгнээгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж бидний амьдарч байсан байшинг дундын хөрөнгө биш гэж үзэж биднийг орох оронгүй болгох гэж байгаад гомдолтой, уг байшин нь *******гийн эмээ өвөөгийн хашаа байшин мөн боловч бид гэрлэлтээ батлуулан хамтран амьдрахад ээж нь та хоёр сайхан амьдраарай гээд уг хашаа байшинг өгч байсан. Энэ хугацаанд хашаагаа шинэчлэн барьж гэрчилгээ баримтаа авсан, мөн байшингийн гадна талыг засвар хийж сайжруулсан, дотор талаа засахаар бүх материал юмаа авсан байсан боловч засаж амжаагүй байхад энэ хэрэг болсон гэжээ.

 4.Хариуцагч ******* нь ...Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, тоот хашаа, байшин нь миний өөрийн хуваарьт эд хөрөнгө бөгөөд надад өвөө, эмээгээс минь өвлөж ирсэн тул *******т өгөхгүй.... гэж маргажээ.

 5.Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2017 онд танилцан гэр бүл болж хамтын амьдралаа эхлүүлсэн ба гэрлэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлуулж тоот гэрчилгээ авсан ба 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин *******, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр охин *******, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр охин ******* нарыг төрүүлжээ.

Зохигчид хариуцагч *******гийн эмээ өвөө ээжийн оршин сууж байсан хашаа байшинд хамтын амьдралаа эхлүүлсэн ба уг хашаа байшин нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байсан бөгөөд тэд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсны дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж уг газрыг өмчлөх эрхийн гэрчилгээтэй болсон байна.

Зохигчдын хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сард хариуцагч ******* нь өөрийн дагавар охин буюу бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хэрэгт шалгагдан гэм буруутайд тооцогдож 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлэхээр шийдвэрлэгдсэн.

 6.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хашаа байшин, газар, машиныг дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгож, дундын өмчлөлийн хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан байна.

Хариуцагч ******* дээрх нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамж тогтоох, хүүхдийн тэтгэлэг тогтоох зэргийг маргаагүй бөгөөд дундын өмчлөлийн хөрөнгө болох өөрийн ажиллаж байсан компаниас олгосон тоёота аурис маркийн машиныг нэхэмжлэгчид олгуулахад татгалзахгүй харин хашаа байшин миний хуваарьт хөрөнгө тул өгөхгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалж, бага насны хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцэг *******гаас хүүхдүүдийг хуульд заасны дагуу тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, хариуцагчийн өөрийн зөвшөөрсөн машиныг *******т шилжүүлэн өгөхөөр, харин хашаа байшин хариуцагчийн өөрийн хуваарьт хөрөнгө учраас дундыг өмчлөлийн хөрөнгөнд тооцохгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-д Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэж заасан.

Зохигчид 2017 онд танилцан хамтын амьдралаа эхлүүлсэн ба 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулан амьдрах үед хариуцагч *******гийн гэр бүлийн зүгээс түүнийг гэр бүл болоход нь уг хашаа байшинг өгсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон, тэд хамтран амьдрах хугацаандаа хашаа байшинд засвар шинэчлэлт хийсэн, газрын эрхийг өмчлөлдөө шилжүүлэн авсан зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс дээрх үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, Дунд-Өлөнт тоот газар, газар дээр байрлах хашаа, өвлийн сууц нь гэрлэгчид болох *******, ******* нарын гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

 8. Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, Дунд-Өлөнт тоотод байрлах хашаа, өвлийн сууц нь улсын эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй мөн хэрэгт хөрөнгийн зах зээлийн үнэлгээг эрх бүхий этгээдээр үнэлүүлсэн баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс гэр бүлийн гишүүдэд оногдох хувь хэмжээг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн дундаа өмчлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваарилах маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдав.

 9. Хариуцагч ******* уг маргаан бүхий хөрөнгийг миний хуваарьт хөрөнгө гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д заасан гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, 127.1.2-д заасан өв бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан хөрөнгө гэж тус тус үзэх үндэслэл бүхий баримт хавтаст хэрэгт авагдаагүй, баримтыг шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

 Иймд Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2023/00119 дугаартай шийдвэрийн 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 149/ШШ2023/00119 дугаартай шүүхийн шийдвэрийн

 5 дахь заалтыг:

5.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3-д зааснаар Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* баг, Дунд-Өлөнт тоот м.кв талбайтай, 4303000088 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүн дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй өвлийн сууц нь гэрлэгчид болох *******, ******* нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, гэр бүлийн гишүүдэд хуваарилах эсэх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ     Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 Б.ЭРДЭНЭХИШИГ

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form