| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 396 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
Улсын яллагч Ж.Энх-Амгалан,
Өсвөр насны шүүгдэгч Ц.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Г.Цэнгэлсайхан, тэдгээрийн өмгөөлөгч Х.Номинцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ц.Т холбогдох эрүүгийн 1806 07657 0271 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ДарханУул аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ангийн сурагч, ам бүл 3, эх, дүү нарын хамт амьдрах Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны 59 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Ц.Т .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн тасагт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай өвс" гэх нэршилтэй 4 ширхэг зиплок түгжээ бүхий ууттай 48 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ: “...2018 оны 9 сард манай 2 найз анх “өвс гэдэг зүйлийг сорох уу” гэж санал болгоод би сорсон. Үүнээс хойш үлдсэн өвсөө биедээ авч явж, эмнэлэгт хэвтэх гэж явж байгаад цагдаад баригдсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэнгэлсайхан мэдүүлэхдээ: “...Манай хүүхэд Дархан-Уул аймагтаа эргээд сурч байгаа юм. Манай хүүхэд бол хамт олонтойгоо нийтэч. Сэтгэцэнд нөлөөлөх бодис хэрэглэдэггүй. Гэр бүлийн зүгээс халамж анхаарал сайн тавьдаг байсан. Урьд анх удаагаа сонирхож татсан байсан. Би ам бүл гурвуулаа, би 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай хүүхэд өөрийн гэнэн зангаас болж гэмт хэрэгт холбогдсон гэж бодож байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй гэрч М.Есөн-Эрдэнийн мэдүүлэг /хх 44-46/, насанд хүрээгүй гэрч Э.Түмэн-Өлзийгийн мэдүүлэг /хх-47/, гэрч Ц.Орхонсэлэнгийн мэдүүлэг /хх-53-54/, хүний шээсээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл /хх-29/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33-34/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-36/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10034, 10033, 9854, 9853, 830 дугаартай дүгнэлт /хх-58, 61, 64, 67, 81/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 82 дугаартай дүгнэлт /хх-71-73/, шинжээч Б.Энхчимэгийн мэдүүлэг /хх-84-88/, өсвөр насны шүүгдэгч Ц.Т ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-107-112/, өсвөр насны шүүгдэгч Ц.Т ын төрсний гэрчилгээний хуулбар, түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-146, 207/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн тасагт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай өвс" гэх нэршилтэй 4 ширхэг зиплок түгжээ бүхий ууттай 48 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч М.Есөн-Эрдэнийн өгсөн: “...анх Ц.Т , Э.Түмэн-Өлзий нартай Дархан-Уул аймгийн 16 дугаар баг Хуучин хорооллын 17 дугаар байрны гадаа уулзсан. Уг байрны зүүн тийш харсан голын орцны поволд байдаг биллъярдны үүдэнд хайлс байдаг тэрэн дотор өвс ургасан байхыг хараад түүгээд зулгаагаад аваад ирсэн. Нойлын цаасанд ороогоод өөрөө эхлээд сорсон. Надад өгсөн би хэд сорсоноо сайн мэдэхгүй байна. Би Э.Түмэн-Өлзий сорсон. Тэндээсээ түрник орж тоглож байгаад сагсны талбай орж тоглоод гэртээ харьсан. 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хичээл дээр Ц.Т тай уулзсан. Хичээл тараад сургуулийн урд Ц.Т халааснаасаа ороосон цаастай өвс гэх зүйлийг дахиад гаргаад ирсэн. Тэгээд сорж хэрэглэсэн. Намайг “сорж үзэх үү” гэхээр нь би сорсон. Тэр үед Ц.Т бид хоёр л байсан.” /хх-44-46/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э.Түмэн-Өлзийгийн өгсөн: “...2018 оны 6 сарын эхээр Дархан-Уул аймгийн хуучин хорооллын орчмоос жижиг гялгар уутанд түүж бэлдээд Ц.Т ОС цаасанд ороож хэрэглэсэн. Би тэгээд Өвөр монголд “Баяннуур” аймгийн “Ганмод” боомт гэх газар аав, ээж дээрээ байж байгаад 8 дугаар сарын 29-ний өдөр Монголд ирээд Дархан-Уул аймагт гэртээ ирсэн. Ц.Т бид хоёр хоосон зэлүүд газраас олсны ургамал /каннабис/ төрлийн өвсийг газар унаад хатчихсан байсныг нь түүж бэлдээд холгүй хөл хөдөлгөөнгүй газар оочоод тооцооны баримтын цаасанд нөгөө өвсөө ороогоод татаж хэрэглэсэн.” /хх-47/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Орхонсэлэнгийн өгсөн: "...2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манайд эмчлүүлж байсан Ц.Т хар тамхи татаад байх шиг байна гэх мэдээллийг аваад түүнд мэдэгдэлгүйгээр үнэн зөвийг нь мэдэхийн тулд эмч нарын гэнэтийн шалгалт хийж байна гэж хэлээд Ц.Т ын хэвтэж байсан 104 тоот өрөөний түмбүүшигны шургуулгыг үзэхэд хар бараан өнгийн оймсонд ороосон 4 ширхэг гялгар ууттай зүйл /арц, өвс шиг/ байхаар нь Дүүргийн цагдаад мэдэгдсэн.” /хх-53-54/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Т ын яллагдагчаар өгсөн: “...Би эмнэлэгт хэвтэх шилжилгээгээ өгөөд 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд эмнэлэгт 2 хонож байхдаа хажууд хэвтэж байсан 9 настай хүүхэд амыг нь түгждэг гялгар ууттай баримлын шавраар цаас гаргаж тоглож байгаад гялгар уутнуудыг газар хаячихсан байхаар нь цагаан өнгийн гялгар ууттай өвс оймсонд хийхээр том харагдаад байхаар нь нөгөө хүүхдийн тоглож байсан амыг нь түгждэг гялгар уутнуудад хувааж хийсэн. Нийт 4 хэсэг гялгар уутанд хийсэн. Тэгээд хоёр хоёроор нь оймсондоо ороож хийгээд эмнэлгийн шүүгээнд хийчихсэн байсан. Тэгээд үүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед сувилагч нар шалгалт ирж байна гээд миний ор хөнжлийн даавуу, шүүгээг үзэж байгаад оймсонд хийж ороосон гялгар ууттөй өвснүүдийг гаргаад юм. Тэгээд “энэ юу юм” гэхээр нь би “өвс” гэтэл эмчдээ хэлээд эмч цагдаа дуудсан юм.” /хх-107-112/ гэх мэдүүлэг,
Хүний шээсээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай: “Хүний шээсээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл "...Э.Түмэн-Өлзийгийн 90 мм хэмжээтэй шээсний дээж үзэхэд ТНС заалтанд С тэмдэглэгээнд 1 зураас илэрч каннабис төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон" /хх-29/ гэх тэмдэглэл,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33-34/,
Эд мөрийн баримтаар хураан авсан: “Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл "50 грамм орчим хэмжээтэй 4 ширхэг жижиг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг хураан авав. ...хураалгасан Н.Түвшинбаяр” /хх-36/ гэх тэмдэглэл,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10034 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд 1 ширхэг зориулалтын хуванцар савтай ирүүлсэн шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд “Э.Түмэн-Өлзий 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн" хаяглан ирүүлсэн шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.
3. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2-р жагсаалтад батдаг.” /хх-58/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10033 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд 1 ширхэг зориулалтын хуванцар савтай ирүүлсэн шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд “М.Есөн-Эрдэнэ 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн" хаяглан ирүүлсэн шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.
3. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" кинвенцийн 2-р жагсаалтад батдаг.” /хх-61/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9854 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд “Нямдорж Түвшинбаяр” гэж хаягласан хуванцар савтай 90 мл орчим шээс ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Нямдорж Түвшинбаяр” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.
3. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2-р жагсаалтад батдаг болно.” /хх-64/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны 9853 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн "Н.Түвшинбаяр БЗДЦХ-3 э/м-гэч а/д М.Батхишиг 95111254 4 4 ширхэг ууттай өвслөг ургамал" гэж хаягласан гялгар уутанд 4 ширхэг жижиг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлүүд нь 48 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Түвшинбаяр-н БЗДЦХ-3 э/м-гч а/д М.Батхишиг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлүүдэд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.
3. “Делта-9” тетрагидроканнабинол нь НУБ-ын 1971 оны сэтгэц нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. /хх-67/ гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлт 830 дугаартай дүгнэлтэд:
1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Ц.Т т холбогдох эрүүгийн 1806 07657 0271 тоот хэргийн мэдүүлгийг шалгах ажиллагааны дээж 2019 оны 1 дүгээр 21” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор хүрэн өнгийн ургамал мэт зүйлээс мансууруулах бодон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. /хх-81/ гэх дүгнэлт,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай дүгнэлтэд:
1. Ц.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 11-нд F19.1 Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээ оношоор СЭМҮТөвд хэвтэн эмчлүүлсэн байна.
2. Одоо Ц.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 11-нд F19.1 Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.
3. Ц.Т нь F19.1 Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна.
4. Ц.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5. Ц.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6. Ц.Т нь Олон төрлийн сэтгэц идэвхит бодисын хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна. /хх-71-73/ гэх дүгнэлт,
Шинжээч Б.Энхчимэгийн өгсөн: “... Ц.Т ын хувьд анх архийг 14 насанд хэрэглэсэн, 15 наснаас янжуур тамхийг өдөрт 2, 3 ширхэгийг татдаг болсон. 2018 оны 6 дугаар сараас сэтгэцэд нөлөөт өвс гэх нэршилтэй бодисыг 2 удаа татаж үзсэн байсан. Мөн 2018 оны 8, 9 дүгээр сард 2-3 удаа ахуйн хэрэглээний гаазыг үнэртсэн байсан. Үүнээс харахад Ц.Т өвс, гааз гэх мэт олон төрлийн сэтгэц идэвхит бодис хэрэглэж байсан тул F19.1 оношийг тавихад хүргэсэн.” /хх-84-88/ гэх мэдүүлэг,
Өсвөр насны шүүгдэгч Ц.Т ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-207/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн тасагт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай өвс" гэх нэршилтэй 4 ширхэг зиплок түгжээ бүхий ууттай 48 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын 82 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй гэрч М.Есөн-Эрдэнэ, Э.Түмэн-Өлзий, гэрч Ц.Орхонсэлэнгэ, шинжээч Б.Энхчимэг нарын өгсөн мэдүүлгүүд, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл, Ц.Т ын яллагдагчаар мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн тасагт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай өвс” гэх нэршилтэй 4 ширхэг зиплок түгжээ бүхий ууттай 48 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар өсвөр насны шүүгдэгч Ц.Т ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Ц.Т ын үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэдийгээр өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.
Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгана гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 68 дугаартай зиплок түгжээтэй уутанд 11.5646 грамм жинтэй бор ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйл, 69 дугаартай зиплок түгжээтэй уутанд 10.8002 грамм жинтэй бор ногоон өнгөтэй нунтаг зүйл нялцайсан байдалтай, 70 дугаартай зиплок түгжээтэй уутанд 9.5356 грамм жинтэй ногоон, хар өнгийн нунтаг зүйл, нялцайсан байдалтай, 71 дугаартай зиплок түгжээтэй уутанд 7.7543 грамм жинтэй ногоон, хар өнгөтэй нунтаг нялцайсан зүйл /Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа болно/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Ц.Т ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өсвөр насны шүүгдэгч Ц.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Т т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 6 сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Ц.Т т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 68 дугаартай зиплок түгжээтэй уутанд 11.5646 грамм жинтэй бор ногоон өнгөтэй нунтаг ургамал мэт зүйл, 69 дугаартай зиплок түгжээтэй уутанд 10.8002 грамм жинтэй бор ногоон өнгөтэй нунтаг зүйл нялцайсан байдалтай, 70 дугаартай зиплок түгжээтэй уутанд 9.5356 грамм жинтэй ногоон, хар өнгийн нунтаг зүйл, нялцайсан байдалтай, 71 дугаартай зиплок түгжээтэй уутанд 7.7543 грамм жинтэй ногоон, хар өнгөтэй нунтаг нялцайсан зүйл /Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Ц.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Ц.Т т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС