| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2023/00351/И |
| Дугаар | 208/МА2023/00051 |
| Огноо | 2023-11-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 208/МА2023/00051
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 148/ШШ2023/00546 дугаартай шийдвэр
Хариуцагч Н.*******од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах тухай
Хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч Н.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1. .. ******* овогтой ******* миний бие нь 2013 онд ******* овогтой *******той танилцаж улмаар 2017 оны 10 дугаар сарын 11-нд гэрлэлтийн 4301000106 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.******* төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2022 оны 12 дугаар сараас тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш миний хүү Б.******* нь миний аав, ээж Б.*******, Б.******* нарын асрамжид өсөж торнисон. Миний бие Д.******* Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0101 дүгээр ангид ээлжийн ажил эрхэлдэг бөгөөд ажлын нөхцөл байдлаас шалтгаалан өөрийн хүүг асран халамжлах боломжгүй тул өөрийн эцэг эхийн асрамжид өгсөн. Одоо бид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.*******ийг миний асрамжид үлдээж эцэг Н.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 4-р баг, Төрийн албан хаагчдын 3-р байр, ******* тоот 3 өрөө байрнаас надад болон миний хүүд оногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
1. ...******* овогтой ******* бид хоёр нь 2013 онд оюутан ахуй насандаа танилцаж 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний хүү ******* мэндэлж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Ингээд бид хоёр Сэлэнгэ аймагт ирж миний ээж Б.******* миний ээжийн төрсөн дүү Б.******* /талийгаач/ нартай хамтран амьдардаг болсон. Бид хоёрын дунд 2022 оноос эхэлж зан харилцааны хувьд таарч тохирхоо больж маргаан гардаг болсон. Энэ маргаан нь бидний хооронд аль аль талаас бие биендээ хүндэтгэлгүй хандаж, хэн хэнийхээ үгийг бүрэн хэмжээнд хүлээн авалгүй гэрлэлтээ цуцлах хүртэл байдалд хүрсэн гэж би бодож байна. Миний бодоход манай эхнэрийн сүүлийн үед орж гарах нь ихсэж уурлаж уцаарладаг болсон. Яагаад ийм ааш зан гаргаж байгааг асуухад тодорхой хариу өгдөггүй. Би бодохдоо цаанаа өөр хүнтэй болсон гэж бодож байгаа. ******* нь цаашид надтай хамт амьдрах боломжгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Жич: миний хүү ******* нь миний ээж болох Б.*******ийн гар дээр 5 нас хүртэл өсөж хүмүүжсэн. 2 настайгаас эхлэн Сүхбаатар сумын 4-р цэцэрлэгт явж эхэлсэн. Миний эхнэр болох ******* нь миний хүүг 2022 оны 12 сараас эхлэн өдийг хүртэл өөрийн аав ээж дээр аваачиж өгөн надтай болон эмээтэй нь өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулзуулаагүй.
Эд хөрөнгийн талаар: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 4-р багт байрлах төрийн албан хаагчийн 120 айлын орон сууцын 1-р байр, 2-р орц ******* тоот, 3 өрөө байрнаас өөрт ногдох хувийг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэхэд хариу тайлбар гаргах нь: Анх миний ээжийн төрсөн дүү болох Б.******* нь өөрөө тусдаа гарах зорилгоор хөөцөлдөж байгаад 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өвчний улмаас нас барсан. Ингээд энэ орон сууц 2021 онд ашиглалтанд орж байр авах гээд нэр нь орцон байсан учраас ээж бид хоёр тухайн үедээ ээжийн нэр дээр авах гэсэн боловч тэтгэвэрийн насны хүн учир гэрээ хийх боломжгүй болж би өөрийн нэр дээр гэрээ хийж тухайн үед батлан даагчаар эхнэр болох Д.Энхсолонгыг оруулж байрны гэрчилгээг гаргуулсан. Хэдийгээр миний бодоход энэ байранд ******* бид хоёр ээж хүүтэйгээ амьдардаг байсан боловч бидний дундын өмч гэж үзэхгүй байна. Би байрандаа сард 587,000 төгрөг төлдөг. Төлөлтийн хамгийн сүүлийн хугацаа 20******* оны 11 дүгээр сард дуусна. Иймд хэргийг хуулинд заасны дагуу шийдвэрлэн өөрийн хүү болох *******тэй уулзах эцгийн үүргээ биелүүлэх хүсэлтэйг маань харгалзан үзэж хүсэлтэйг маань харгалзан үзэж хүсэлтийг маань шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 148/ШШ2023/00546 дугаартай шийдвэрээр:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Боржигон овогт *******ы *******, Авгад овогт *******ийн ******* нарын 4301000106 дугаартай гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 11 сарын *******-ны өдөр төрсөн хүү Б.*******ийг эх Д. асрамжинд үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Б.*******ийг 11 нас хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.*******оор тэжээн тэтгүүлж,
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 69,194,580 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Д.*******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар Н.*******оос 251.970 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.******* нэхэмжлэлтэй Н.*******од холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч Б.Содболд би тус хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 148/ШШ2023/00546 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч ИХШХтХ-ийн 161, 162 дугаар зүйлийг тус тус баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж сайна.
Шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт, дундын эд хөрөнгийн үнэлгээн дээр илт үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас шүүхийн шийдвэр ИХШХШтХ-ийн 116 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрт: ...Иймд Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2- д гэр бүлийн гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд гэр бүлийн бусад гурван гишүүнд тэнцүү хувааж, /103,791,870:3*2=69,124,580/ Н.*******оос 69,194,580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******-д олгохоор шийдвэрлэлээ. гэх хэт ерөнхий ойлгомжгүй бөгөөд хийсвэр дүгнэлтийг хийсэн байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагууд дундаас гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай шаардлагатай холбоотойгоор шүүхэд тайлбар нотлох баримт гаргаж өгөхдөө тус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурийг анхнаасаа илэрхийлсэн байдаг. Гэтэл шүүх хариуцагчийн татгалзалтай холбоотой тайлбар, нотлох баримтад ямар нэгэн дүгнэлт огт хийгээгүй. Яагаад дүгнэлт хийгээгүй тухайгаа ч тайлбарлаагүй нь учир дутагдалтай шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.
1.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа тус нэхэмжлэлийн шаардлагыг дараах 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй хэмээн татгалзан маргадаг. нэг. Тус орон сууц нь гэр бүлийн дундын эд хөрөнгө биш тухай, хоёр Өөрийн төрсөн эх Д.******* нь гэр бүлийн гишүүн хамт амьдардаг. Хэмээн татгалзлаа тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүх тус татгалзлуудад үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй. Тухайлбал: Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан Гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн эсэх тал дээр болон хариуцагч Н.*******ын төрсөн эх хамт амьдарч буй Д.Наранцэцэг нь тус гэр бүлийн хууль ёсны гишүүн мөн эсэх талаар Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх замаар үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй.
3.Хавтаст хэрэгт авагдсан Төлбөр төлөх графикийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар буюу анхан шатны шүүх хуралдаан болсон 2023.03.20-ны өдрийн байдлаар хариуцагч Н.Батболын хувьд байрны үнэнд сар бүр 586 723.40 төгрөг төлсөөр нийт 26 989 *******6.40 төгрөг төлсөн байх бөгөөд 29 336 170.32 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь харагдаж байна. Энэхүү баримтаас үзвэл гэр бүлийн дундын эд хөрөнгө гэх маргаан бүхий орон сууц нь хэдийгээр 2021.10.15-ны өдөр хариуцагч Н.*******ын нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан хэдий ч 100% Н.*******ын өмч болоогүй. Байрны үнэ гэрээнд заагдсан графикын дагуу бүрэн төлөгдөж дуусаагүй. 20*******.11.02-ны өдөр сүүлийн төлөлтийг хийснээр буюу 4 жилийн дараа Н.*******ын 100% өмч болох нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаан болсон тэр цаг хугацаанд гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцны үнээс 26 989 *******6.40 төгрөг төлсөн буюу энэ хэмжээний хөрөнгө л үүссэн байна. Гэтэл шүүх Ашид билгүүн ХХК-ийн хийсэн тус байрны зах зээлийн үнэлгээ болох 103 791 870 төгрөг гэх үнэлгээг тухайн гэр бүлийн дундын эд хөрөнгийн үнэлгээ хэмээн үзсэн үндэслэлгүй учир дутагдалтай дүгнэлт болжээ.
4.Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзсэн маргаан бүхий орон сууцыг захиалгаар бариулах гэрээний нэг тал болох Сэлэнгэ орон сууц ҮНӨААТҮГ-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдээр татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг зөрчсөн байна.
Иймд шүүх дээрх байдлаар нотлох баримтыг тал бүрээс нь хуульд зааснаар үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох зайлшгүй шаардлагатай этгээдийг татан оролцуулаагүй, гэр бүлийн дундын эд хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн тухай хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.20-ны өдрийн 148/ШШ2023/00546 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний эхнэр болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн 112 дугаар байрны 37 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт *******ы ******* РД-//-ын нэхэмжлэлтэй гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж, эд хөрөнгө хуваалгах шүүх хуралд хариуцагчаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн Баянхаан данигай дамдин 24-р гудамж 2410/1 дүгээр байрны ******* тоотод оршин суугч Авгад овогт *******ийн ******* миний бие оролцсон болно.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 148/шш2023/00546 дугаартай шийдвэрийг 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авсан болно. Энэхүү шийдвэрээр тогтоосон 1, 2, 3 дугаар хэсэгт дурьдсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин 4 дэх хэсэг дурьдсан Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 69.194.580 төгрөгийг гаргаж нэхэмжлэгч Д.*******д олгосугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд дараах тайлбарыг хүргүүлж байна.
1. Д.*******той 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж батлуулсан. Миний ээж Д.******* болон ээжийн дүү Б.******* /талийгч/ нар нь ганц хүү намайг эхнэр авч айл гэрийн өрхийн тэргүүн болох гэж байгаад анхаарч аймгийн удирдлагуудад удаа дараа төрийн албанд насаараа ажиллаж байгаагаа дурьдан Төрийн албан хаагч нарт зориулсан 120 айлын байрнаас 1 квот олгохыг хүсэж хөөцөлдсөний эцэст гэрээ байгуулан зээлээр байр олгогдсон. Тухай үедээ төрийн албан хаагч гэрээ хийх эрхтэй байсан тул талийгч эгчийнхээ автомашиныг заран байж цалингийн зээлээ дуусган энэ 3 өрөө байрыг авсныг дурьдах нь зүйтэй байх. Мөн энэхүү байрны зээлийг миний бие өөрийн цалингаас 100 хувь төлсөөр ирсэн юм.
2.Сүхбаатар сумын 4-р багийн Баянхаан Данигай Дамдин 24-р гудамж 2410/1 дүгээр байрны ******* тоот байр нь одоогоор зээлийн барьцаанд байгаа ба зээл нь 20******* оны 11 дүгээр сард дуусах тул Д.******* 2022 оны 10 сараас тусдаа амьдарсан тул 2022-10-01 нээс 20*******-11-01 хүртэлх хугацааны нийт 61 сарын нийт 35.807.000 төгрөгийг Ашид билгүүн ХХК-ний үнэлсэн 103.791.870 төгрөгнөөс хасаж 67984870 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд хувааж оногдох хэсгийг өгөх нь бодитой гэж үзэж байна. Мөн энэхүү байранд миний ээж Б.******* цуг амьдарч миний асрамжинд байгааг мөн харгалзан үзэхийг хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ганц зүйлээр маргасан. Хүүхдээ асрамжид нь өгье, бусад зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал миний өмч биш, дамжиж ирсэн эд хөрөнгө гэсэн агуулгаар маргасан. Энэ асуудлыг анхан шатны шүүх хуралдааны явцад тодорхой нотлох баримтуудыг цуглуулах, ногдох хувийг авъя гэдэг байдлаар үнэлгээ хийлгээд шийдвэрлүүлсэн.
Анхан шатны шүүх буруу дүгнээд шийдвэрлэсэн гэдэгт санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл тухайн маргаж байгаа асуудлаар анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг харж үзээрэй гэж хэлмээр байна. Шүүгч удаа дараа ...эсрэг тал чинь өмгөөлөгчтэй байна. Та өмгөөлөгч авах уу, холбогдох нотлох баримт гаргах уу... гэж байнга асуудаг. Гэтэл хариуцагч ...үгүй л... гэж хариулдаг. ...Жаран найман сая төгрөгийн үнийн дүнгээр 3 хуваахад татгалзах зүйл байна уу... гэж асуухад хариуцагч ...татгалзалгүй... гэж хариулсан. ...Хүүхдээ өгч байгаа тул татгалзах зүйл байхгүй... гэж хэлсэн. Хариуцагч үгүй гэж хэлээд байхад Б.Содболд өмгөөлөгчийн хэлж байгаа шиг олон хуулийн зохицуулалтыг хэрэглээд чи хохирох гээд байна гэж шүүх шийдвэрлэж болохгүй байсан. ...Анхан шатны шүүх хуралдаанд Н.******* хүүхэддээ байраа өгье гэж хариулж байсан. Шийдвэр гарснаас хойш өмгөөлөгчөөс зөвлөгөө авсныхаа дараа хүсэж байсан хүсэл зориг нь өөрчлөгдөөд ирэнгүүт анхан шатны шүүх буруу шийдвэрлэлээ гэж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.*******од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагчаас нэхэмжлэлийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө хуваах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Н.******* нь ахан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн хуулийн дагуу шийдвэрлэж чадаагүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р багт байрлах төрийн албан хаагчийн 120 айлын орон сууцын 1-р байр, 2-р орц ******* тоот, 3 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх талаар маргасан байх ба хариуцагчаас өөрийн ээж болох Д.******* нь хамт амьдардаг, тухайн орон сууц нь зээлийн гэрээний барьцаанд байдаг, орон сууцны зээлийг дангаар төлдөг, орон сууцны зээл төлж дуусаагүй байгаа талаар шүүхэд тайлбарыг гаргаж, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, түүний татгалзал болон хэрэгт авагдсан баримтад тодорхой дүгнэлт хийхгүйгээр зөвхөн гэрлэгчдийн хамтын амьдралтай байх хугацаанд хөрөнгө үүссэн гэж тодорхойлж хэрэгт авагдсан нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тухайлбал: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4-р багт байрлах төрийн албан хаагчийн 120 айлын орон сууцын 1-р байр, 2-р орц ******* тоот, 3 өрөө орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх, хариуцагчийн эх ******* нь тухайн гэр бүлийн гишүүн мөн эсэх, маргаан бүхий орон сууц нь зээлийн гэрээний барьцаанд байдаг гэж зохигчид тайлбарласан нэхэмжлэгч Д.******* нь тухайн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон эсэх, мөн үл хөдлөх хөрөнгийн маргаантай холбоотойгоор Сэлэнгэ орон сууц ОНӨААТҮГазарын буюу гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх, орон сууцны төлбөрийг хэрхэн төлдөг, дундын өмчлөлийн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хэнд нь үлдээх, орон сууцны зээлийн төлбөрийг цаашид хэрхэн төлөх, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөх өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хэрхэн хуваарилах зэрэг асуудлыг холбогдох хуулийн дагуу шүүх шийдвэрлэх ёстой.
Гэтэл шүүх дээрхи дүгнэлтүүдийг хийхгүйгээр хариуцагчийн татгалзал түүнтэй холбоотой баримтад огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
5. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтыг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлага хариуцагчийн татгалзалд эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэг авагд нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр хэрэг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 148/ШШ2023/00546 дугаартай шийдвэрийг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 503.992 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.ДАВААРЕНЧИН