Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 10

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 180001880136 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                          *******

 Улсын яллагч                                                            *******

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        *******

 Шүүгдэгч                                                                *******

 Орчуулагч                                                                нар оролцов.

Шүүгдэгч:

******* улсын иргэн, *******.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймгийн ... суманд төрсөн, .. настай, *******, ******* / , ээр гэх/, мэргэжилгүй, ам бүл .., эхнэр Ж 5-6 насны .. хүүхэд нарын хамт ... тоотод  оршин суух,  энэ хэрэгт татагдахын өмнө “....” малчнаар ажиллаж байсан /иргэний үнэмлэхийн тэмдэглэх хэсэгт .. аймгийн .. сумын  .. дүгээр баг, .. гэх хаягтай, энэ хаягт ээж байдаг/, улсаас авсан гавьяа шагналгүй,

аймгийн сум дундын шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдэж байсан,  овгийн

Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсанаар

 ******* нь 2018 оны 5 дугаар сард иргэн хашаанаас Грэйс маркийн автомашины 890 000 төгрөгийн үнэ бүхий мотор кроп, 3 00 000  төгрөгийн үнэ бүхий 800 метр хөнгөн цагаан агаарын шугам, 230 00 төгрөгийн үнэ бүхий 8 метр труба, 250 000 төгрөгийн үнэ бүхий 1000 кг арматурын төмөр нийт 10 00 төгрөгийн эд зүйлийг хулгайлан авахдаа, иргэн Б.ийн эзэмшлийн ... улсын дугаартай “...” маркийн автомашинаар зөөж тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.   

                                           

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн элцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

хашаандаа 2018 оны 6 дугаар сард очиход микро автобусны мотор, кроп, 800 метр урттай хөнгөн цагаан агаарын шугам, хийцийн 80 мм-ийн хэмжээтэй 8 метр урттай труба, 1 тонн орчим арматурын төмөр зэрэг алдагдсан. Би хүргэн ээс асуухад .... ХХК-ны малчин хаягдал төмөр авдаг Ш гэдэг хүнд өгсөн гэж сэн гэсэн. Учирсан хохирлоо ээс гаргуулахаар цагдаад хандсан боловч ар гэр, үр хүүхдийг нь бодож, мөн залуу хүний  хувьд дахиж ийм үйлдэл гаргахгүй байх гэж найдан хохирол төлбөрөөсөө татгалзаж байна гэжээ. /хх 9, 129 дэх тал/

   

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

 “20 оны сарын 15-нд .... аймгийн ... сумаас ирж “...” компанид малчнаар ажилласан. 2018 оны 5 дугаар сард захирлын хашаанаас 2 боодол хөнгөн цагаан агаарын шугам, задалсан машины мотор, кроп, угольник төмөр зэргийг захирал ийн амьжиргаа цагаан машинд ачиж сургалтын задгайд төмөр авдаг хүнд зарсан. Захирал 2018 оны 6 дугаар сард эзгүй байсан тул цалингаа аваагүй удсан, ба манайд зочин ирсэн. Иймд төмрүүдийг тушааж мөнгө болгоод амьжиргаандаа зарцуулсан. Энэ хэргийг хийснээ хүлээж байна. Хохирлыг төлөх ёстой нь үнэн. Хохирогч төлбөрөө авахгүй гэсэн. Эхнэр бид хоёр хоёулаа энэ компанид ажиллаж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв / шүүх хуралдааны тэмдэглэл/  

 

Гэрч  Б. мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ

“... манай компанид 20 оны дүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн малчнаар ажилласан мөн эхнэрийг нь ажиллуулж байсан. нь 00 000 төгрөгийн, эхнэр нь 300 000 төгрөгийн цалинтай. Хашаанаас 1 тонн орчим арматурын хар төмөр, микро грейс машины мотор, кроп, 800 метр хөнгөн цагаан шугам, хийцийн труба зэрэг алдагдсан. Би 2018 оны 6 дугаар сард төмөр алдагдсан гэдгийг мэдээд эд хандаж “чи төмөрнүүд аваачиж зарсан байна. Төмөр авдаг цэг камерт бичигдсэн байна” гэхэд төмөр аваад зарснаа  хүлээсэн...би амьжиргаа цагаан машинаа ийн хашаанд орхисон тэр уг машинаар төмөр зөөсөн байж магадгүй”  гэжээ /хх-ийн 10 дахь тал/

Хохирлын үнэлгээ тогтоосон баримтад:

“*******96 оны H.Grace автомашины энгийн мотор болон кроп /хуучин/ 890 000 төгрөг, хөнгөн цагаан агаарын шугам /16/ 800 метр 3 00 000 төгрөг, 80 мм диамертэй барилгын угсралтад ашиглагдах хийцийн труба 8 см 230 000 төгрөг, арматурын хар төмөр 1000 кг 250 000 төгрөг нийт 10 000 төгрөг” гэжээ. /хх 18 дахь тал/

Улсын яллагч дүгнэлтдээ:

              10 00 төгрөгийн үнэ  бүхий төмрийг автомашин хэрэглэж хулгайлсан нь нотлогдсон. Түүнд 2 жилийн хорих ялыг оногдуулж нээлттэй хорих байгууллагат ялыг эдлүүлэх саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:

              *******ын гэм бурууг маргахгүй. Шүүгдэгч өөрөө үйлдлээ, хуулийн зүйл хэсгийг, хор уршгийг хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч хор уршгийг авахаас татгалзсан. Үүнийг хор уршиг арилсан гэж дүгнэх боломжтой. Иймд ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан ялыг дахин багасгаж өгнө үү. Үйлдэлд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл нь захирлынх нь машин байсан. Иймд тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгчид буцаан олгох шаардлагатай. Хуульд хохирол, хор уршгийг төлүүлэх зорилгоор үйлдэлдээ ашигласан эд зүйлийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулах заалт байгаа. Иймд тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

            ******* нь 2018 оны 5 дугаар сард Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн нуур гэх газарт байрлах иргэн хашаанаас 890 000 төгрөгийн үнэ бүхий Грэйс маркийн автомашины мотор кроп, 3 00 000  төгрөгийн үнэ бүхий 800 метр хөнгөн цагаан агаарын шугам, 230 00 төгрөгийн үнэ бүхий 8 метр труба, 250 000 төгрөгийн үнэ бүхий 1000 кг арматурын төмөр нийт 10 00 төгрөгийн эд зүйлийг хулгайлан авахдаа, иргэн Б.ийн эзэмшлийн .. улсын дугаартай “...”   маркийн автомашинаар зөөж тээвэрлэн хулгайлж   10 000  төгрөгийн хохирол учруулсан нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн элцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи үйл баримт нь прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн эсэхийг шалгахад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдээллийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй зэрэг байдлууд тогтоогдлоо. Дээрх нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг гүйцэд нотолж чадсан ба талуудаас нотлох баримтын талаар маргаж мэтгэлцээгүй болно. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүү давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шүүгдэгч нь борлуулж мөнгийг ашиглах зорилгоор автомашины сэлбэг төмрийг Д-гийн хашаанаас эзгүй байгааг нь мэдсээр байж  авсан, төмрийг хувиараа төмөр худалдан авдаг газарт борлуулж мөнгөөр өөрийн амьжиргаанд хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2 заалтад “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” .3 заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг” тус тус ойлгоно гэж заасан. Иймд гэмт үйлдлийн улмаас хохирогчид 10 000 төгрөгийн хохирол учирсан нь  бага хэмжээнээс дээш үлэмж хэмжээнээс доош хэмжээний хохирол учирсан гэж үзнэ. Иймд учруулсан хохирлын хувьд ийн үйлдэл Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг хангаж байна. ******* төмрүүдийг зөөвөрлөх, тушаахад өөрийн оршин суудаг гэх хашаанд тавьсан захирал ийн тээврийн хэрэгслийг ашигласнаар хулгайлсан эд зүйлийг богино хугацаанд хялбархан зөөвөрлөж, худалдан борлуулсныг хулгайн үйлдэлд учрах саадыг арилгах зорилгоо биелүүлсэн гэж дүгнэж байна. Гэмт үйлдлийг шунахай сэдэлтээр, машин механизм ашиглаж  үйлдсэн гэж үзэв.

*******ийн үйлдэл нь ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “хүний өмчлөх эрх”-ийг  зөрчсөн үйлдэл мөн.

Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад  заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн машин механизм ашиглаж  үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн  хэр хэмжээ, нийгмийн хор аюулыг харгалзан Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үе шатнаас эхлэн гэмт үйлдлээ болон гэм буруугаа шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч нь гэмт хэргээс учирсан хохирол болох 10 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан ба гомдол саналгүй гэжээ. Үүнийг хохирогч өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхээ эдэлсэн гэж үзэх ба шүүгдэгчийг хохирол төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зохистой.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байна. Иймд шүүгдэгч Сийн өмчлөлийн бус /иргэн Б.ийн өмчлөл, эзэмшлийн/ -78 улсын дугаартай “Mitsubishi minicab” маркийн автомашиныг хураан авах, үнийг улсын орлого болгох үндэслэл байхгүй байна.

 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 28   хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцвол зохино.

*******ийн дугаартай гадаад паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэвэл зохино.

-78 улсын дугаартай портер маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож өмчлөгч т буцаан олгоно. 

Энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй  зэргийг дурдах нь зүйтэй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн ийг ******* Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч овгийн ийг ******* Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь  заалтыг журамлан тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. дэх заалтад зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. МУ-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар *******ийн ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн хохирол 10 00 төгрөгийг *******ээс гаргуулах тухай нэхэмжлэлээс хохирогч татгалзсаныг баталсугай.
  7. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж, Б.ийн хадгалалтад шилжүүлсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож автомашиныг өмчлөгч Б.ийн өмчлөлд үлдээсүгэй.
  8. *******ийн дугаартай гадаад паспорт хураагдан ирснийг буцаан олгосугай.
  9.  Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Д.ОЮУНБАТ