Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 337

 

2016 оны 05 сарын 30 өдөр     Дугаар 156/ШШ2016/00337

    Хэнтий аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 156/2016/00285/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сумын төвийн Норовлин баг, Үйлдвэрийн хэсгийн 1 тоот оршин суух Гачин овогт Нарангэрэлийн Пүрэвхүүгийн нэхэмжлэлтэй 

            Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын төвийн Норовлин баг, Антентийн 2-р гудамж, 1 тоот оршин суух Ерөнхий Боловсролын  сургуулийн захирал ажилтай Цэдэндамбын Цогзолмаад холбогдох 

            “Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 79 тоот ажлаас халсан захирамжийг хүчингүй болгуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Пүрэвхүү, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Н.Пүрэвхүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нарангэрэлийн Пүрэвхүү миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий Боловсролын сургуулийн багш, архив, бичиг хэргийн ажилтнаар 2007 оноос ажиллаж байсан. 
2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотыод гэнэтийн осолд орсон дүүгээ асрахаар 1 сарын чөлөө аваад, эргэж ирж ажилдаа орох гэтэл утс сургуулийн захирал 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 79 тоот тушаал гаргаж ажлаас халсан. Жич: төрсөн дүү Нарангэрэлийн Тамирхүү 100 хувийн саажилттай, хэвтэрт байдаг. 
“Архив, албан хэргийн улсын үзлэгийн урьдчилсан аймгийн үзлэгэр 51 хувь буюу хангалтгүй дүн үзүүлсэн. Мөн сарын хугацаатай ажил сайжруулах үүрэг өгсөн боловч үр дүн гараагүй” гэж үндэслэж хөдөлмөрийн чадваргүй, байгууллагад ноцтой хохирол учруулсан гэснийг буруу гэж үзэж байгаа. Иймд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү? гэжээ. /хх-ийн 1х/

Хариуцагч Ц.Цогзолмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Архив бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгийн цаг баримтлах талаарх тайлбар:

1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалдаг. Энэ шалтгаанаар 2 ч удаа сахилгын шийтгэл буюу цалингийн хувийг бууруулж олгох арга хэмжээ авахуулж байсан.
2. Ажлын цагийг огт баримталдаггүй бөгөөд ажлаас хоцрох, эрт тарах бол энгийн үзэгдэл.
3. зарим үед утсаар болон өөрийн биеэр гэрт нь очиж дуудан авчирч ажиллуулах тохиолдол ч гарч байсан. Жишээ нь: Аймгийн архивын газрын дарга Ж.Бат-Октябриар ахлуулсан урьдчилсан шалгалтын үеэр нийгмийн ажилтан Н.Амаржаргал 1 удаа,  сургалтын менежер Ж.Одонтунгалаг 1 удаа, галч Н.Амаржаргал 1 удаа, захирал миний бие нэг удаа нийт 3 удаа гэрт нь очиж дуудан авчирч шалгалтанд орж байсан. /2015 оны 09 дүгээр сард/
4. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өлөр иргэн Г.Лхагсүрэн нь сургуулийн архиваас лавлага гаргуулах ажлаар ирж материалыг авах гэсэн боловч бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүү үзээс хойш ажил тасалсан учраас уг иргэний хүсэлтийг хурдан хугацаанд шийдвэрлэхийн тулд өмнө нь түр хугацаагаар ажиллаж байсан иргэн Э.Бадамхандыг  дуудаж авчран уг лавлагааг хийлгэсэн. /энэ ажлын талаар Н.Пүрэвхүүд утсаар хэлж дуудсан боловч ирээгүй/
Жич: Цагийн бүртгэлийн хуулбар, сургалтын Менежер Ж.Одонтунгалагийн тайлбар, ажил тасалсан талаарх сахилгын шийтгэл ноогдуулсан захирлын тушаалын хуулбар /2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 58 тоот, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот/, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан Э.Бадамхандын тайлбар /иргэн Лхасүрэнгийн лавлагааг гаргаж өгсөн талаарх/-ыг хавсралтаар ирүүлэв.  

Архив бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгийн мэргэжил боловсрол, ур чадварын талаарх тайлбар:

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн удирдамж 2015 оны 04 дүгээр сард манай байгууллагад ирсэн бөгөөд энэ ажилтай холбогдуулан бүх байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудын нэгдсэн сургалт Чингис хотод 2015 оны 05 дугаар сарын эхээр зохион байгуулагдсан болно. Энэ сургалтанд бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүү нь /эхнэр амаржих болсон шалтгаанаар/ хамрагдаагүй Мэргэжлийн биш учраас архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэдлэг чадвар муутай. Жиш-1: Хэвлэмэл хуудасны бүртгэл хөтлөх хүснэгтийг хийх талаар захирал миний бие удаа дараа зааварчлан эх загварыг нь зурж хүртэл өгсөн боловч ажиллаж байх хугацаанд хийлгэж авч чадаагүй. Жиш-2: Хөтлөх хэргийн нэрсийн жагсаалтын 11-д “Байгууллагын ажлын төлөвлөгөө, биелэлт тайланг ня бо хуриуцна”, 28-д “Байгууллагуудтай хамтран ажиллаж гэрээ, түүнд холбогдох баримт бичгийг ня бо хариуцна” гэх мэт алдаа гаргасныг засах талаар үүрэг өгсөн боловч засаагүй. Жиш:-3 Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  “нэхэмлэл” гэж буруу бичсэн, Жиш:-4 Баримтыг ангилах талаар ойлголт муутай ямар ч эмх цэгцгүй үдсэн. Жиш:-5 Үдэхдээ баримтыг нягталж хяналгүйгээр дээш доош нь харуулан үдсэн. Жиш:-6 Ирсэн бичгийн бүртгэл хөтлөх явцад утгыг нь алдагдуулан “Архи ууж, хэрүүл хийдэг багш нарын тухай” гэх мэтээр хөтөлдөг. Жиш-7: Ажил хүлээлцсэн бйадал гэх мэт. 
Бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүү нь албан хэрэг хөтлөлтийн талаарх ном гарын аьлагыг огт судалдаггүй нь дээрх байдлаас харагддаг. 
Мөн туааал шийвдэр, төлөвлөлт, хөтөлбөр, албан бичиг, тайлан мэдээг төлөвлөх, боловсруулах шивэх, гэх мэт ажлуудыг бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгээр хийлгэсэн тохиолдолд хугацаа хоцроох буруу зөүү хийгдэх, яадахгүй байх гэх мэт шалтгаан байнга гардаг.

Архивын улсын үзлэгийн бэтгэл ажлыг хангаж ажилласан байдлын талаарх тайлбар:

1. 2015 онд хийгдсэн архивын улсын үзлэгтэй холбогдуулан тус сургуулийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа г сайжруулах зорилгоор  Н.Пүрэвхүүд 06 дугаар сард бүтэн 08 дугаар сард 10 хоног ажиллуулж цалинг олгосон. /Бусад багш ажилчид цөөн хоног ажилласан/
2. Мөн ажлын хэсгийн гишүүд болох нийгмийн ажилтан Б.Ариунаа 12 /хоног/, түүх газар зүйн багш С.Даваажаргал /9 хоног/, үйлчлэгч О.Уранцэцэг /15 хоног/ нар 08 сард бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгийн ажилд тусалж, баримт бичгийг цэгцлэх, ангилах, хавтаслах, үдэх, товьёогжуулах, шивэх зэрэг ажлуудыг  гүйцэтгэсэн. 
3. Мөн дунд ангийн багш нар багш нарын бага хуралд /Чингис хотод/ 3 өдөр оролцох үеэр бага ангийн 6 багшийг 8 сард архивын материалыг нүүлгэх, баримт бичиг цэгцлэх янзлах ажилд туслуулсан. 
4. Бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй байсан учир улсын үзлэгийн урьдчилсан шалгалтын өмнө /9 сарын эхээр/ бүх багш нарыг дайчилж, 2 өдрийн турш дээрх ажлуудыг хийлгэсэн. 

Жич: 06 болон 08 дугаар сарын цалингийн цэс, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулсан захирлын тушаал, мөн улчын үзлэгтй холбогдуулсан 08, 09-р сард дайчлагдан ажилласан багш, ажилчдын хийсэн ажлын талаарх мэдээллийг хавсралтаар ирүүлэв.

Архид бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүг ажлаас халах болсон шийдвэрийн талаарх тайлбар:
1. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан шалгалтаас хойш 10 дугаар сарын 26-ны хүртэлх хугацаанд дутуу ажлуудыг гүйцээх, зөрчлийг арилгах тал дээр бичиг хэргий нажилтан Н.Пүрэвхүү нь ажиллаагүй. 
2. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл халх шийдвэрийг гаргалгүй түр хүлээзнэсэн бөгөөд энэ өдөр үдээс хойш дахин ажил тасалж иргэн Г.Лхасүрэнгийн хүсэлтийг чирэгдүүлсэн учир энэхүү шийдвэрийг гаргасан. 
3. Архив бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгийн ажилд хийсн дотоод хяналт шалгалтын дүнг үндэслэн ажлаас халах шийдвэрийг гаргаж байгааг хэлэх хэрэгтэй. Цаг хугацааны хувьд тайлбар хйих шардлагатай. Учир нь 2015 оы 10 дугаа рсарын 15-ны өдөр тухай дотоод хяналт шалгалтыг зохион бйагуулж, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр материалыг өөрийн биеэр шивэн албан хэрэгт оруулан орихсон. 2015 оны 10 дугаар сарын 19-нөөс- 26 хүртэлх хугацаанд ИТХ-ын гишүүд, албан байгууллагын дарга нарын хамт миний бие Хятад улсын Манжуур хотод албан томилолттой ажилласан. 10 дугаар сарын 26-ны өглөө миний ажилдаа ирхэдэ бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүү дүүгээ Хөх хотод эмчлүүлэх шаардлагатай боллоо гэсэн утга бүхий 30 хоногийн яөлөө хүссэн. Энэхүү асуудлыг шийдвэрлэж өгсөн. Н.Пүрэвхүүгийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа орох хугацаа буюу 12 дугаар сарын 07-ны өдөр манай нөхрийн дүү нас барсан шалтгаанаар би ажилдаа ирээгүй бөгөөд 12 дугаар сарын 08-ны өдөр ажиллах явцдаа үдээс хойш ажилдаа ирээгүй тасалсан зөрчлийг гаргасан учир би энэ хүнийг ажлаас халах шийдвэрийг гаргасан. /Иргэн Г.Лхасүрэн чамайг хүлээж байна, ирж лавлагааг нь гаргаж өг гэж утсаар хэлсэн боловч ирээгүй/
4. Архив бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгийн гаргасан зөрчил дутагдал бүр дээр зохих дүрэм журам, хууль тогтоомжийн дагуу тухай бүрд нь сануулах , цалингийн 20%-ийг бууруулж олгох зэрэг сахилгын шийтгэл ноогдуулсан боловч ажил сайжрахгүй байгаа нь энэ ажилтан энэхүү ажлыг гүйцэтгэх чадваргүй, хариуцлагаггүй гэдгийг харуулж байна. Ажил олгогч миний бие хувь хүний болон байгууллагын нууцтай холбоотой 1-70 жил хүртэлх хугацаанд хадгалагддаг архивын хадгаламжийн нэгжүүдийг бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүд хариуцуулан ажиллуулах бололмжгүй гэдгийг Хэнтий аймгий сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд танилцуулж байна. 
5. 2015 онд Н.Пүрэвхүүд эхнэр нь амаржих үхэр 5 өдөр, дүүгийнхээ биеийг эмчлүүлэх үеэр 10 өдрийн цалинтай чөлөө, нийт 15 өдрийн цалинтай, мөн 1 өдрийн цалингүй чөлөөг тус ту олгож ажилласан байна. Мөн дүүгийнх нь бие сайнгүй байгаатай холбогдуулан багш, ажилчдын хамтын сангаас 180 000 төгрөгний буцалтгүй тусламжийг 2016 оны 01 дүгээр сард олгохын хамт ажлаас  халах үедээ “Албан бус боловсролын арга зүйч”-ийн албан тушаалыг санал болгоход хүлээж аваагүй болно гэв. 


Нэхэмжлэгч Н.Пүрэвхүү нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 

Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 79 тоот ажлаас халсан захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтэй байна. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Яагаад гэвэл нийгмийн даатгалаас тэтгэмж авсан тул татгалзаж байна. Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, архив бичиг хэргийн ажилтнаар 2007 оноос хойш ажиллаж байсан. 2015 оны 11 сарын 01-ны өдөр Улаанбаатар хот руу осолд орсон дүүгээ асрахаар 1 сарын чөлөө аваад эргээд ажилдаа орох гэтэл сургуулийн захирал 79 тоот тушаал гаргаж ажлаас халсан. Ажлаас халсан шалтгаан нь 09 сард явагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн урьдчилсан дүнгээр 51 хувь буюу хангалтгүй дүн үзүүлсэн болон сарын хугацаатай ажил сайжруулах үүрэг өгсөн боловч үр дүн гараагүй зэрэг нь байгууллагад ноцтой хохирол учруулсан гэсэн утга бүхий тушаал гаргасан байсан. Уг тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

Н.Пүрэвхүүгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ажлаас халсан тушаал нь хуулийн хүчин төгөлдөр тушаал юм. Н.Пүрэвхүү нь 79 тоот тушаалд заасны дагуу хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ажилтан нь ур чадвар, мэргэжлийн хувьд тэнцэхгүй байна. Мөн хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч хангалтгүй биелүүлсэн шалтгаанаар ажлаас халсан. Энэ талаарх тайлбаруудыг тус тусад нь гаргаж өгсөн байгаа. Н.Пүрэвхүү нь 2015 онд улсын архив, бичиг хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэгээр F дүн авсан. Ингэж ажиллахдаа 06 дугаар сард бүтэн ажиллаж 08 дугаар сард 10 хоног ажиллаж цалинг нь бүтэн олгосон. Ингэж ажиллахдаа ажлын хэсгийн гишүүн Ариунаа, Даваажаргал, Уранцэцэг гэх хүмүүсийг хэд хэдэн хоногийн хугацаатайгаар 08 дугаар сард Н.Пүрэвхүүгийн ажилд туслуулахаар бичиг хэргийг нь үдэж цэгцлэх, ангилж ялгах, товъёожуулах, шивэх зэрэг ажилд туслуулсан. Мөн бага ангийн 6 багшийг 08 дугаар сард архивын баримтыг нүүлгэх, баримт бичгийг нь цэгцэлж янзлах ажилд нь туслуулж Н.Пүрэвхүүг дэмжиж улсын үзлэгт бэлдэж бүх бололцоогоороо хангаж ажилласан. Гэвч Н.Пүрэвхүү нь өөрийн үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн. Мөн 2015 оны 09 дүгээр сарын эхээр урьдчилсан үзлэг ирэхийн өмнө бүх багш, ажилчдыг дайчилж 2 хоногийн турш ажил хийлгэсэн. 2015 оны 09 дүгээр сарын эхээр Бат-Октябръ гэх хүнээр ахлуулсан улсын урьдчилсан үзлэг ирж улмаар F үнэлгээ авсан. Үүнийг баталгаажуулж Батширээт сумын архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэгийн дүнгийн хурлын тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа. Энэ нь сумын иргэдийн танхимд сумын удирдлагууд нь оролцож ямар үр дүнтэй шалгалт болсон талаар байгууллага тус бүр дээр хэлэлцсэн. Үүнд сургуулийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа 59 хувь, байгууллагын архивын ажил 34.5 хувь, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал нь 38.7 хувь, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт 77.1 хувь нийт 52.3 хувь буюу F үнэлгээгээр үнэлэгдсэн. Ийм учраас Н.Пүрэвхүүгийн ажлыг сайжруулах зорилгоор дахин 1 сарын хугацаанд үүрэг өгсөн боловч үүрэгт ажилдаа хангалтгүй ажилласан. Мөн Хөх хот руу дүүгээ эмчилгээнд явуулахаар цалинтай буюу цалингүй нийт 30 хоногийн чөлөө авсан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа орсон. Ажилдаа ороод 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үдээс хойш ажилдаа ирээгүй. Иргэн Лхасүрэнгийн өргөдлийн дагуу архиваас бичиг баримт гаргаж өгөх ёстой байсан боловч Н.Пүрэвхүү ажилдаа ирээгүй учир Бадамханд багшийг авчирч иргэнд өргөдлийнх нь дагуу бичиг баримт гаргаж өгсөн. Дээрх зөрчил дутагдлаа арилгахгүй байгаа байдал болон ажил тасалж байгаа мөн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захирал өөрийн биеэр Н.Пүрэвхүүд мэдэгдэж өргөдөл гаргасан хүний бичиг баримтыг гаргаж өг гэсэн боловч ажилдаа ирээгүй. Ийм учраас 79 тоот тушаалыг гаргах үндэслэл болсон нь ажилдаа хангалтгүй ур чадварын хувьд дутмаг байгаа зэрэг нь гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байна гэх үндэслэлээр тухайн тушаалыг гаргасан. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.3-т заасны дагуу хууль ёсны гэж үзэж байна. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирал эрх, үүргийнхээ дагуу холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн уг тушаалыг гаргасан гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

Нэхэмжлэгч: Байна. Хавтаст хэрэгт цагийн бүртгэлийн тооцоо өгсөн байсан. Миний гарын үсгийг дуурайж зурсан байсан. Бүртгэгчийн гарын үсэг /хх-ийн 102 тал/ нотлох баримтыг шинжлэн судлав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Батширээт суманд хийсэн архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэгийн дүнгийн хурлын тэмдэглэл /хх-ийн 74-76 тал/, архив, бичиг хэргийн ажилтны ажилд дотоод хяналт хийсэн ажлын тайлан /хх-ийн 81-82 тал/, архив, бичиг хэргийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон архив албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны норм, нормативт заагдсан ажлыг гүйцэтгэсэн байдал /хх-ийн 134-137 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Пүрэвхүү нь харицагч Ц.Цогзолмаад холбогдуулан “Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 79 тоот ажлаас халсан захирамжийг хүчингүй болгуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр өөрийн....................................

Үүнд: хариуцагч Ц.Цогзолмаагийн гаргасан Архив бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгийн цаг баримтлах талаарх тайлбар /хх-ийн 64х/, Архив бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгийн мэргэжил боловсрол, ур чадварын талаарх тайлбар /хх-ийн 65х/, Архивын улсын үзлэгийн бэтгэл ажлыг хангаж ажилласан байдлын талаарх тайлбар /хх-ийн 66х/, Архив бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгийг ажлаас халах болсон шийдвэрийн талаарх тайлбар /хх-ийн 67х/, Ерөнхий боловсролын сургуулийн бичиг хэргийн ажилтны ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 68-71х/, Архивын улсын урьдчилсан үзлэгийн талаарх тайлбар /хх-инй 72х/, Архив, бичиг хэргийн урьдчилсан үзлэгийн талаарх сургалтын менежер Ж.Одонтунгалагын тайлбар /хх-ийн 73х/, Батширээт суманд хийгдсэн архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэгийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүнгийн хурлын тэмдэглэл /хх-ийн 74-76х/, Архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг угтаж гүйцэтгэсэн ажлын 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тайлан /хх-ийн77-78х/, Хэнтий аймаг Батширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 56 дугаартай Сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаал /хх-ийн 79х/,  Архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл хангах ажлын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн төлөвлөгөө /хх-ийн 80-82х/, Дотоод хяналтын ажилтан Б.Батцэнгэлийн Архив бичиг хэргийн ажилтан Н.Пүрэвхүүгийн ажлыг, ажлын байрны нормативийн дагуу галгаж үнэлгээ     
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.


Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1.  Нэхэмжлэгч Н.Пүрэвхүүгийн Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий бололвсролын сургуулийн захирлын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №79 тоот ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлигй бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2. Нэхэмжлэгч Н.Пүрэвхүү нь ажилгүй байсан хугцааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай. 
3. улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулий нь 41 дүгээр зүйлийн 41.1.5,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Пүрэвхүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 данснаас гагргуулж нэхэмжлэгчид олгосугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР