Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/17

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí П.*******, О.******* нарт холбогдох эрүүгийн 1804001860177 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр ñàðûí 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч     Ц.Мөнхтуяа

 Шүүгдэгч О.*******н өмгөөлөгч         Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                 П.*******, О.******* нар оролцов.

 

Ìîíãîë óëñûí èðãýí, 1993 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, 4 настай 1 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 11 дүгээр гудамжны 3 тоот/ одоо ******* дүүргийн 1 дүгээр хороо 96 дугаар байрны 34 тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:,

 

Ìîíãîë óëñûí èðãýí, 1991 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, нөхөр, 4-9 настай 3 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* ий 16 дугаар гудамжны 7 тоот/ одоо ******* дүүргийн 2 дугаар хорооны ын 29 тоот хашаанд оршин суух овгийн ын ******* /РД:/,

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар П.******* нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний шөнө 3 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” бааранд О.*******тай таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний үснээс зулгаах, уруул орчимд нь пивоны шилээр цохих зэргээр зодож О.*******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.******* нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний шөнө 3 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” бааранд П.*******тэй таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний толгойн тус газарт гараараа 1 удаа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

П.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ: “...******* намайг гараараа цохиогүй, пивоны шилээр цохьсон. Миний хувьд гэм буруугийн тал дээр маргахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

О.*******н шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчоор мэдүүлэхдээ: “...******* бид хоёр муудалцаж нэг нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргахгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. ******* над руу ярьж бид хоёр харилцан тохирч эвлэрсэн байгаа...” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлсэн: “...Тухайн өдөр д/а Э.ы хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад шөнө 3 цаг 30 минутын үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, бааранд согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очтол эгч дүү хоёр эмэгтэй баарны хашааны гадаа машины зогсоол дээр байсан эгч нь болох махлаг эмэгтэйн амнаас нь цус гарсан. Дүү нь “манай эгчийг нэг хүүхэн пивоны шилээр цохиод машинд суугаад яваад өглөө би зүс танина” гэж байсан. Тэр хоёр эмэгтэйг машинд суулгаад эмнэлэг рүү явах замд дүү эмэгтэй нь төв замаас баар луу эргэж байсан машиныг заагаад “эгчийг зодсон эмэгтэй энэ машинд суусан байна, энэ машиныг зогсоо” гэж хэлсэн. Тэгээд тэр машиныг зогсоогоод машин руу нь очсон чинь нөгөө эмэгтэй нь машинаасаа бууж ирээд дүү эмэгтэйн үснээс нь зулгаагаад доош нь дараад өшиглөөд байсан. бид хоёр нийлээд тэр эмэгтэйг арай гэж салгасан. ...Манай машинд сууж явсан 2 эмэгтэйгийн дүү нь энэ байна гээд машинд нь яваад очсон чинь дух нь хавдсан эмэгтэй өөдөөс нь бууж ирээд шууд үснээс зулгаагаад доош нь дараад өшиглөөд байсан. Нөгөө эмэгтэй нь газар унасан чинь гэдэс рүү нь өшиглөөд байсан. Дүү нь болох шар үстэй эмэгтэй өөдөөс нь цохиж зодож чадаагүй газар унаад өшиглөж байхад нь би очоод салгасан. Манай машинд сууж явсан эгч нь болох махлаг эмэгтэйн дээд уруул сэт цохигдсон, үүдэн дээд доод 2 шүд нь хугарсан байсан. Нөгөө уруулыг нь цохьсон гэх эмэгтэйн дух нь хавдаж бондойсон байсан, өөр гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.ы мэдүүлсэн: “... бааранд хүмүүс зодолдсон гэсэн мэдээллийн дагуу очиход баарны хашааны гадаа 2 эмэгтэй байсан. ******* гэх эмэгтэйн дээд уруул сэтрээд цус гарсан байдалтай байсан бөгөөд гэдэг эмэгтэй нь “манай эгч *******г миний зүс таних эмэгтэй бааранд зодоод зугтчихлаа гэж хэлсэн. ...Тэр үед миний зогсоосон машинаас нэг эмэгтэй бууж ирээд гэдэг эмэгтэйтэй хэрэлдэж байгаад улмаар түүний үснээс зулгаагаад газар унагаад дээрээс нь хөлөөрөө өшиглөж, зодож эхэлсэн. бид хоёр салгах гэтэл ******* Оюударийн үснээс зулгаагаад ерөөсөө тавихгүй байсан. ******* гэх эмэгтэйн духны баруун тал товойж хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.гийн мэдүүлсэн: “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр манай найз *******ийн төрсөн өдөр болоод 22 цагийн үед ******* дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бааранд найз *******, түүний эгч Ганзаяа, *******ийн найз нарын хамт ороод хүн тус бүрийн 3-4 шил пиво уусан. ...Би баар луу ороход *******ийг залуучууд хорьсон байдалтай зогсож байсан. ******* байсан эсэхийг би анзаарч хараагүй. Би *******ээс юу болсон талаар асуухад надад юм хэлээгүй. Тэгтэл миний араас *******гийн дүү ирээд миний үснээс зулгаагаад намайг доош дарж зодсон. Тэр үед баарны хамгаалагч гэх эрэгтэй ирээд Оюударийг надаас салгасан. Бааранд байсан хүмүүс тэр хоёрыг зодолдуулаагүй баарнаас аваад гарсан. Манай найз *******ийг , ******* нар бүлэглэж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53/

Мөрдөн байцаалтад гэрч О.Оюударийн мэдүүлсэн: “...Намайг бааранд орж ирсэн цагаас ******* над руу муухай хараад, бие засах өрөөнөөс гараад ирэхэд урдаас мөрлөх зэргээр намайг өдөөд байсан. Би шөнө 3 цагийн үед баарны хашааны дотор тамхи татаад байж байтал ******* гарч ирээд надтай хамт тамхи татсан. ******* тамхи татаж байхдаа “хоёр жилийн өмнө би чамайг нөхөртэйгөө хардаж байсан, би чамайг тухайн үедээ буруу бодож байж, гэхдээ чи өөрөө зүгээргүй шүү, зүгээр яваарай” гэсэн утга бүхий юм хэлээд надтай маргах гээд байсан. Тэгэхээр нь би *******т “надад чиний нөхөртэй холбоотой асуудал байхгүй, би нөхөр хүүхэдтэй хүн, чи буруу бодож явсан байна” гэж хэлээд зогсож байхад эгч ******* гарч ирээд намайг зүгээр үү гэсэн би зүгээр гэж хэлээд эгчтэй хамт баар луу орох гээд алхах үед ******* миний араас “янхан, биеэ үнэлэгч” гэх мэтээр намайг доромжилж орилсон. Тэгтэл манай эгч ******* ******* дээр очих гээд байхаар нь би эгчийг чирээд баарны үүдээр орох үед танил тэй таараад эгчийг баар луу оруулаад тэй юм ярьж зогссон. Миний санаж байгаагаар эгч баар луу ороод удаагүй 3-5 минутын дараа эгч баарны гадаа зогсож байсан. Би очтол эгчийн амнаас цус гараад, уруул нь сэтэрч аймар болчихсон байсан. Би эгчээс “хэн ингэсэн юм бэ” гэхэд эгч надад “хүнд пивоны шилээр цохиулчихлаа” гэсэн. Ингээд би уурандаа баар луу гүйж ороод *******ийн сууж байсан ширээ рүү очиход зогсож байсан. Тэгэхээр нь би г “чи миний эгчийг тийм болгосон уу” гэж хэлээд үсдээд авсан, тэр ч мөн адил хариу намайг үсдсэн. Тэр үед баарны хамгаалагч болон бааранд байсан хүмүүс ирж бид хоёрыг салгасан. ...******* машинаасаа бууж, би ч цагдаагийн машинаас буухад ******* шууд над руу дайрч миний толгойн үснээс зулгааж гараараа цохьсон. Улмаар цагдаа нар цахилгаан бороохой дуугаргаж гарыг нь өчиж тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/

Мөрдөн байцаалтад гэрч П.ийн мэдүүлсэн: “...Би баар луу гүйгээд орсон чинь баарны хамгийн урд талын булангийн ширээний хажууд нэг намхан биетэй эмэгтэйг нэг залуу хажуунаас нь барьчихсан байсан. Та нар болилдоо гэсэн чинь тэр эмэгтэй чамд хамаагүй гээд пивоны шил аваад шидсэн. Махлаг саарал цамцтай эмэгтэйн амнаас цус гарчихсан дээд уруул нь сэтэрсэн баарны хөгжимний хажууд зогсож байсан. гэх эмэгтэй орж ирээд булангийн ширээний хажууд зогсож байсан зодоонд оролцоогүй бүдүүн хүүхний үснээс нь зулгаасан, нөгөө хүүхэн нь өөдөөс нь үсэдсэн. Уул нь тэр бүдүүн эмэгтэй зодоонд оролцоогүй надтай цуг гаднаас орж ирсэн байсан. Өөр хүнтэй дотор зодолдоогүй Би тэр хоёрыг салгах гэж нилээн ноцолдсон, тэр үед тэнд байсан хүмүүс хажуунаас ирээд салгасан. Намайг гаднаас орж ирэхэд зодоон болоод өнгөрчихсөн байсан. Миний бодлоор булангийн ширээнд сууж байсан намхан үсээ задгай тавьсан эмэгтэй цохьсон гэж бодож байна. Тэр эмэгтэй ширээн дээр байсан пивоны шил авч шидээд байхаар нь чи боль гэсэн чинь орилж хашгираад дайраад байсан....” /хх-ийн 62-63/

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн мэдүүлсэн: “... бүжгийн талбай дээр намхан хар үстэй хар торон цамцтай эмэгтэйтэй хэрэлдэж муудалцаад байхаар нь г аваад гарсан. Баарны үүдэнд нөгөө эмэгтэй дахиад муудалцах гээд байхаар нь би г тэврээд баарны хашаанд хүмүүсээс хол аваачаад  тэнд хориглож байгаад орхиод явсан. Хоорондоо зодолдох гээд дайрахаар нь тэнд байсан хүмүүс хориглоод ойртуулахгүй байх шиг байсан...” /хх-ийн 59-60/

Мөрдөн байцаалтад гэрч А.ий мэдүүлсэн: “...тай таараад баарны хашаан дотор жаахан юм ярьж зогссон. Ингээд буцаад баар луу орох үед баарны үүдэнд танил Оюударийн эгч нь гэх *******н амнаас цус гарчихсан зогсож байсан. эгчтэйгээ уулзаад үлдсэн. Би  баар луу орох үед миний араас баар луу орж ирээд баарны үүдний баруун талын булангийн ширээн дээр очоод нэг махлаг эмэгтэй // үснээс зулгаагаад цохиж байсан...” /хх-ийн 65-66/

Мөрдөн байцаалтад гэрч М.ын мэдүүлсэн: “...Би дээрх гэмт хэргийн талаар сайн санахгүй байна. Уг гэмт хэргийн улмаас манай байгууллагад учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Манай байгууллагад ямар нэгэн хохирол учирсан бол би мэдэх ёстой...” /хх-ийн 68/

Мөрдөн байцаалтад гэрч Х.ын мэдүүлсэн: “...Би ажлын бус цагаар таксинд явдаг, Ганзаяа гэдэг эмэгтэй надаар байнга үйлчлүүлдэг. Тэр өдөр Ганзаяа над руу залгаад бааранд ирээд аваач гэсэн. Хашаанаас ухарч гараад зогссон чинь дүү ******* нь хашааны хаалганы гадна зүүн талд харанхуй буланд хэсэг хүмүүстэй зууралдаад байж байсан. Тэгээд би очоод дүү *******ийг тэврээд машиндаа авчирч суулгасан. Намайг харж байхад *******ийг цохиж зодож байгаа харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48/

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Хохирогч О.*******г 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор 8 дугаар сарын 25-ны өдөр үзэхэд дээд уруулын гадна талын дунд хэсэгт ташуу чиглэлтэй 3х0,3 см хэмжээтэй мэс заслын оёдолтой шарх байсан. Шархны харалдаа дээд 1, доод 1 үүдэн шүд тус бүр хугараад унасан байсан. Уг шүдний хугарал нь шинэ гэмтэл байсан бөгөөд уруулын гадна талын дунд хэсэгт үүссэн ташуу шархтай нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. Дээрх шүдний хугарал, уруулын язарсан оёдолтой шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь амь насанд аюулгүй, хэрэв 2 болон түүнээс дээш шүд буйланд цус хурж угаараа булгарч унасан тохиолдолд гэмтлийн зэрэг өөрчлөгдөх боломжтой. Дээрх хохирогчийн шүд нь булгарч унаагүй, зөвхөн хугарсан байсан. О.Оюударийн биед 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр үзлэг хийхэд хохирогчийн яриагаар 8 дугаар сарын 24-ний шөнө бусдад зодуулсан гэх ба толгой өвднө гэсэн зовиур хэлж байсан. Үзлэгээр дээрх дүгнэлтэд дурдагдсан цус хуралт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй байсан ба дээрх хавирга, нуруу, чихний ясны гэмтэл зэрэг зовиурыг хэлээгүй. Эдгээр хавирга, нуруу чихний ясны гэмтэл зэргийг нарийн мэргэжлийн эмчийн багажийн шинжилгээгээр оношлох боломжтой. Үзүүлэгч П.*******ийн биед тархины доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг дүгнэлтийг гаргахдаа мэс заслын эмчийн онош, үзлэг, зовиур зэргийг үндэслэж гаргасан болно. Харин П.*******ийн дух, зүүн гуя, ар нурууны хэсэгт зулгаралт үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 95/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №09шэ/305 дугаартай дүгнэлтэд: “О.*******н биед дээд уруулын зүсэгдсэн шарх, дээд болон доод шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Үүссэн гэмтэл нь ир, ирмэгтэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 81/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №09шэ/312 дугаартай дүгнэлтэд: “П.*******ийн биед тархины доргилт, дух, зүүн гуя, ар нурууны хэсэгт зулгаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Үүссэн гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 83/,

Шүүгдэгч П.*******, О.******* нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 119, 124/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 118, 123/ оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 121/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахи дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч П.******* нь согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 24-ний шөнө 3 цагийн үед Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” бааранд үйлчлүүлж байхдаа О.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний үснээс зулгаах, уруул орчимд нь пивоны шилээр цохих зэргээр зодож О.*******н биед дээд уруулын зүсэгдсэн шарх, дээд болон доод шүдний хугарал бүхий гэмтэл учруулсан,

Шүүгдэгч О.******* нь согтуугаар уг бааранд үйлчлүүлж байхдаа П.*******тэй таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний толгойн тус газарт гараараа 1 удаа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож П.*******ийн биед тархины доргилт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч П.*******ийн мэдүүлсэн “Миний хувьд гэм буруугийн тал дээр маргахгүй” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч О.*******н мэдүүлсэн “...******* бид хоёр харилцан зодолдож хэн нэгнийхээ биед хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, гэрч М., Э., Ж., О., П., Б., А., Х. нарын мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №09шэ/305 дугаартай дүгнэлт, шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн №09шэ/312 дугаартай дүгнэлтүүд /хх-н 81, 83/, дээрх дүгнэлтүүдийг гаргасан шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг /хх-н 95/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.*******, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч П.*******, О.******* нар нь гэм буруугийн талаар маргаагүй, тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэрч М., Э., Ж., О., П., Б., А., Х. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч П.*******, О.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж бааранд үйлчлүүлж байхдаа мөрлөх, шүргэлцэх, хардалт зэрэг хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар бие биедээ хүч хэрэглэсэн үйлдэлдээ санаатай ханджээ.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь П.*******, О.******* нар нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн нь нөлөөлсөн гэж үзэв.  

Иймд П.*******, О.******* нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, П.*******, О.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.*******, П.******* нарын биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нар эвлэрч нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэжээ.  Иймд шүүгдэгч нарыг харилцан бие биедээ төлөх төлбөргүй гэж үзлээ. 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах нь зүйтэй. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.*******, О.******* нарт “урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдүүдтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр, О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал гаргасан. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас ялын төрөлтэй маргаагүй ба “1 жилийн хугацаанд төлөх боломжтойгоор хамгийн бага хэмжээгээр торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Иймд шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзаж торгох ялыг оногдуулах нь зохимжтой гэж үзсэн ба тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэв.

Ø¿¿ãäýã÷ нарт õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч нар íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áа эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг сидиã эрүүгийн хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******, овгийн ын ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасíààð шүүгдэгч П.*******ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ÿëаар øèéòãýñ¿ãýé.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасíààð шүүгдэгч О.*******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ÿëаар øèéòãýñ¿ãýé.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2019  оны 9 дүгээр сарын 20-ны дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан П.*******, О.******* нарт мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол П.*******, О.******* нарт óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.*******, О.******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсарган архивт шилжүүлсүгэй.
  8. П.*******, О.******* нарт õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА