Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
Хэргийн индекс | 156/2016/00344/И |
Дугаар | 389 |
Огноо | 2016-05-25 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 389
2016 оны 05 сарын 25 өдөр Дугаар 156/ШЗ2016/01165
Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00344/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Т-166-04 тоотод оршин суух Дамдингийн Алтанхуягийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Отгонжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Долгормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь шүүхэд өгсөн хүсэлтдээ: Эрхэлсэн тодорхой ажилгүй Хэнтий аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суух Дамдингийн Алтанхуяг согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Отгонжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хэнтий аймгийн 1 дүгээр багт оршин суух Дамдингийн Алтанхуяг нь согтуурах мансуурах, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй хүнд хэлбэртэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн архины хамаарлын талаарх тест, шүүхэд өгсөн тайлбар, эхнэр Б.Дарьжавын тайлбар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч С.Энхбатын тодорхойлолт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг дарга Г.Бадамцэцэгийн тодорхойлолт зэргээс архинаас хамааралтай болох нь харагдаж байна. Д.Алтанхуяг нь нийт 7 удаа согтуугаар саатуулагдаж 3 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж 1 удаа баривчлагдаж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 04 сарын 18-ны өдөр согтуугаар саатуулагдсан зөрчил гаргасан. Сүүлийн 3 жилийн байдлаар нийт 7 удаа саатуулагдсан. Албадан саатуулах байранд солиорлын байдалтай орж ирж чанга дуугардаг.
Иймд Д.Алтанхуягийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Алтанхуяг нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би архи уудаг нь үнэн. Одоо архи уухгүй. Миний буруу гэдгийг ойлгож байгаа. Дахиж архи уухгүй. Охинтойгоо цуг байдаг тул би архины албадан эмчилгээнд явмааргүй байна гэв.
Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь Дамдины Алтанхуягт архины албадан эмчилгээ хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хэдийгээр Д. Алтанхуяг нь архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч тэрбээр Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангид сурдаг охины хамт 2- уул амьдардаг байдлыг харгалзан үзэж энэ удаад түүнийг албадан эмчилгээнд хамруулах шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хэнтий аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Дамдингийн Алтанхуягыг архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР