| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0019/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/19 |
| Огноо | 2019-02-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Байгалмаа би, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******, Б.******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001840003 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд:
******* бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Д.Аянагүл
Шүүгдэгч Г.*******, Б.*******
нарын өмгөөлөгч Д.Цолмон
Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгч Г.*******, Г.*******, Б.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр аймагт төрсөн, урианхай, 31 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, 5-13 насны 2 хүүхдийн хамт аймгийн сумын 13 дугаар баг, ******* ******* 4 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, овгийн *******ийн ******* /РД:/,
Монгол улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 24-ний өдөр аймгийн суманд төрсөн, урианхай, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр Б.*******, 2 настай 1 хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 32 дугаар гудамжны 7 тоот хашаанд оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:/,
Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 8-ны өдөр аймгийн суманд төрсөн, халх, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ******* дүүрэг дэх гийн хэлтсийн дотоодын цэргийн тусгай салаанд харуулчнаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр Г.*******, 2 настай 1 хүүхдийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, *******ы 32 дугаар гудамжны 7 тоот хашаанд оршин суух овгийн ийн ******* /РД:/,
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Г.******* нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн урд талын автобусны буудлын хажууд байрлах АТМ-ээс хохирогч Ч.гийн “” банкны дугаарын данснаас гүйлгээ хийн, авалгүй мартаж явсан, гээгдэл 400.000 төгрөгийг бусдын өмлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ч.д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь эрүүгийн 180400184 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 8 дугаар сарын 24, 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд Нийслэлийн ******* дүүрэг дэх гийн хэлтсийн 2 давхрын мэдүүлэг авах өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа гэрчээр “2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр “” худалдааны төвийн урд хүргүүлсэн хүнийг танихгүй” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би аймгаас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр *******т ирж хүүхдээ аваад буцсан. Тухайн үед би гэр орноо үерт алдаад ядарч явсан. Тэр өдөр хөдөө явах гээд картнаасаа бензиний мөнгө авахаар худалдааны төвийн дэргэхэд банкны АТМ дээр очтол тэнд мөнгө байхаар нь аваад хүүхдийнхээ эм тарианд зарцуулсан. Хохирлыг барагдуулсан, хүний мөнгийг авсан миний буруу...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* эгчийг хөдөө хүргэж өгөхөөр нөхрийнхөө хамт явсан. Эгч худалдааны төвийн дэргэхэд банкны АТМ-ээс мөнгө авна гээд буусан. Ингээд эгчийгээ худалдааны төвийн зогсоол дээрээс өөрсдийнхөө улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулгаад хөдөө явсан. ******* эгч замдаа мөнгө олсон талаар ярьж байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө эгчийгээ хэрэгт холбогдуулахгүйн тулд тэр хүнийг танихгүй гэж худлаа мэдүүлэг өгсөн нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... дугаартай машин бол миний машин байгаа юм. ******* эгч “” худалдааны төвийн АТМ-ээс мөнгө авна гэж буугаад буцаж орж ирэхдээ мөнгө олчихлоо гэж хэлсэн. Би тухайн үед “энд олон камер байгаа, хүний мөнгийг буцааж өгөөрэй” гэж хэлж байсан. ******* эгч эхнэрийн минь эгч учраас би хэрэгт холбогдуулахгүй гээд “танихгүй” гэж цагдаагийн байгуулагад худал мэдүүлэг өгсөн нь үнэн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ч.гийн мэдүүлсэн: “...Би ******* дүүргийн 1 дүгээр хороо, худалдааны төвийн урд талын автобусны буудлын АТМ-ээс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13 цаг 30 минутын орчим өөрийн тоот данснаас 400.000 төгрөгийг аваад тухайн АТМ дээр мартаж алдсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өглөө банкинд ирж асуутал “та цагдаагийн байгууллагад хандана уу, таны дараагийн үйлчлүүлэгч авсан байна” гэж хэлэхээр нь цагдаад өргөдөл гаргасан. Миний алдсан мөнгө нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр банкинд өгөх байрны лизингийн мөнгө байсан. Би хохирлын мөнгө болох 400.000 төгрөгийг хүлээж авсан болохоор одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ын мэдүүлсэн: “...Тухайн мөнгө авсан хүн болох ******* нь миний эхнэр *******н төрсөн эгч нь байгаа юм. Тухайн үед “д хандвал яасан юм бэ гэсэн чинь” “гайгүй байлгүй дээ, би урьд нь АТМ дээрээс мөнгө олж байсан” гэж хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаагүй. Би хадам эгчийгээ хэрэгт холбогдуулаад яахав гэсэн бодлоор худлаа мэдүүлэг өгсөн асуудалдаа маш их гэмшиж байна. Тухайн үед миний машинд манай эхнэр *******, түүний эгч *******, түүний дүү бид нар болон манай хүүхэд 2 настай Амарболд нар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.*******н мэдүүлсэн: “...Уг мөнгийг миний төрсөн эгч ******* АТМ дээрээс олсон бөгөөд тухайн үед би цагдаагаас эгчийг маань эрэн сурвалжлаад бөөн юм болоод байхаар нь эгчийгээ хэрэгт оруулчих байх гэж бодоод худлаа хэлчихсэн. Тухайн өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би нөхөр *******, эгч *******, дүү , хүү Амарболд нарын хамтаар Хэнтий аймгийн баянулаан сум явах гээд нөхөр *******ын эзэмшлийн БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замдаа худалдааны төвийн урд талын бэлэн мөнгөний машинаас манай эгч ******* мөнгө авахаар ганцаараа буусан. Тэгснээ буцаж машинд орж ирэхдээ “картаа уншуулах гээд АТМ дээр очсон чинь 400.000 төгрөг гараад ирчихсэн байхаар нь авчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Мөрдөн байцаалтад гэрч Г.гийн мэдүүлсэн: “...2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр би 13 цагийн үед хүргэн ах *******ын БРА улсын дугаартай авто машинд суугаад хүргэн ах *******, төрсөн эгч *******, *******, ******* ахын хүү Амарболд нарын хамтаар Хэнтий аймгийн баянулаан сум орохоор явсан. Тэгээд бид нар гарах замдаа худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр зогсож, ******* эгч банкны АТМ-ээс мөнгө авах гэж буусан. Тэгтэл түүний дараагаар буюу 2018 оны 12 дугаар сард аймгаас мөнгө авсан гээд ******* эгчийг дуудагдах үед нь би тухайн үед АТМ-ээс гарсан байсан бэлэн мөнгийг авсан гэдийг мэдсэн. Тухайн үед машин дотор сууж байхдаа бол мөнгө төгрөг авсан гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
ы гийн банкны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 26 минутад АТМ345-Baga-ээс 400.000 төгрөгийн зарлага гарсан” гэжээ. /хх-ийн 82/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай “Уг сиди нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 15 минутаас 14 цаг 00 минут хүртэл банкны ******* дүүрэг дэх худалдааны төвийн урд талын билетийн кассны гаднах АТМ-ийн хяналтын камерийн бичлэг байв. ...Эмэгтэй цүнхнээсээ бор эрээн түрийвч гарган ирж виза картаа гарган АТМ-рүү хийж АТМ-ын товчлуур дээр дарж байна. Тухайн эмэгтэй түрийвчээ цүнхэндээ хийн ардаас нь АТМ-ээс виза картаа авч цүнхэндээ хийн ямар нэг мөнгө авалгүй явав. Түүнтэй зөрж ягаан өнгийн судалтай биеийн тамирын хослол өмссөн, бор хүрэн өнгийн тайрмал богино үстэй, хүрэн өнгийн нүдний шил зүүсэн, саарал өнгийн гутал өмссөн, хүрэн өнгийн түрийвч барьсан 35-40 орчим насны эмэгтэй АТМ дээр ирж байна. Уг эмэгтэй ямар нэгэн виза карт АТМ-д хийлгүйгээр АТМ-ээс мөнгө авч түрийвчиндээ хийж, өөр ямар нэгэн үйлдэл хийлгүйгээр буцаад явж байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 12/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай “Уг сиди нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 22 минутаас 13 цаг 28 минут хүртэл ******* дүүргийн худалдааны төвийн урд талын билетийн кассны гаднах автомашины зогсоол хэсгийг харуулсан хяналтын камерийн бичлэг байв. ...13 цаг 24 минут 22 секундэд БРА улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн автомашин зогсоол хэсэг рүү орж ирэн зогсоолын гол хэсэгт зогсоход автомашины баруун хойд талын хаалгаар улаан өнгийн цамц өмссөн залуу бууж түүний дараа ягаан өнгийн судалтай биеийн тамирын хослол өмссөн, бор хүрэн өнгийн тайрмал үстэй, хүрэн өнгийн нүдний шил зүүсэн, саарал өнгийн гутал өмссөн, хүрэн өнгийн түрийвч барьсан 35-40 орчим насны эмэгтэй хүн бууж байна. Дээрх эмэгтэйг буусны дараа улаан цамцтай залуу буцаж машиндаа сууж нөгөө эмэгтэй билетийн касс чиглэн алхаж байхад БРА улсын дугаартай Соната-5 маркийн автомашин Наран рестораны ертөнцийн зүгээр зүүн талын хаалганы урд талын зам дээр очиж зогсов. Дээрх эмэгтэй 13:25:33 цагт буцаж Наран рестораны хажууд зогссон машин дээрээ очиж сууж ертөнцийн зүгээр хойд зүгт зам дагуу явж байгаа бичлэг байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 17/
Шүүгдэгч Г.*******, Г.*******, Б.******* нар нь “гийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55, 69, 73/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 81, 70, 74/ оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 67, 71, 75/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахи дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “” худалдааны төвийн урд талын автобусны буудлын хажууд байрлах банкны АТМ-ээс хохирогч Ч.гийн “” банкны дугаарын данснаас гүйлгээ хийгээд авалгүй мартаж явсан 400.000 төгрөгийг бусдын өмлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Ч.д бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.******* нь эрүүгийн 180400184 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн ******* дүүрэг дэх гийн хэлтсийн 2 давхрын мэдүүлэг авах өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа гэрчээр “2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр “” худалдааны төвийн урд хүргүүлсэн хүнийг танихгүй” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн,
Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн 180400184 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн ******* дүүрэг дэх гийн хэлтсийн 2 давхрын мэдүүлэг авах өрөөнд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа гэрчээр “2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр “” худалдааны төвийн урд хүргүүлсэн хүнийг танихгүй” хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.*******ын мэдүүлсэн “Тухайн өдөр хөдөө явах гээд картнаасаа бензиний мөнгө авах гээд АТМ дээр очоод мөнгө байхаар нь авчихсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.*******н мэдүүлсэн “...Би эгчийгээ бодоод худал мэдүүлэг өгсөн нь үнэн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.*******ын мэдүүлсэн “...эхнэрийнхээ эгчийг хэрэгт холбогдуулахгүй гээд ******* эгчийг танихгүй гэж цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн нь үнэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч., гэрч Г. нарын мэдүүлэг, банкны депозит дансны хуулга, камерийн бичлэг болон уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан ба Г.*******ын үйлдлийн улмаас бусдад бага бус хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй ба тэдгээрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Ч., гэрч Г.гийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Г.******* нь шунахайн сэдэлтээр бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэлдээ санаатай хандсан байна. Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Г.*******, Б.******* нар нь “эгч *******ыг хэрэгт оруулахгүй байх” зорилгоор зориуд худал мэдүүлэг өгснийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ.
Иймд Г.*******ын үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших”, Г.*******, Б.******* нарын үйлдэл нь “зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийн улмаас хохирогч Ч.д 400.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан хохирогчийн “хохирлын мөнгө болох 400.000 төгрөгийг хүлээж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ,
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагчаас Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял, Г.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас ялын төрөлтэй маргаагүй ба “хамгийн бага хэмжээгээр торгуулийн ялыг оногдуулж, 6 сараас 1 жилийн хугацаа тогтоож өгнө үү” гэсэн саналыг гаргасан.
Г.*******, Г.*******, Б.******* нарт “гийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдүүдтэй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Мөн шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тэдгээрийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан үзэж, уг ялыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй ба эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг сидиг уг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт хавсарган архивт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА