Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2016/00428/И |
Дугаар | 393 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 393
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00428/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хүсэлттэй, "Я.Чулуунбаатарыг албадан эмчилгээнд явуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Эрхэлсэн тодорхой ажилгүй Я.Чулуунбаатар нь согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хэнтий аймгийн цагдаагийн газар нь тус шүүхэд Я.Чулуунбаатарыг албадан эмчилгээнд явуулахаар нэхэмжлэл гаргасан юм.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Чулуунбаатар нь оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олохоор барилга дээр ажиллаж байгаа бөгөөд архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад өөрийн хүсэлтээр архины эмчилгээнд явна гэсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 37 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газар нь “Я.Чулуунбаатарыг албадан эмчилгээнд явуулах”-аар шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал нь “Я.Чулуунбаатарыг албадан эмчилгээнд явуулах”-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\албадан эмчилгээ\393-Ш-И Я.Чулуунбаатар.docx
1. Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын, “Я.Чулуунбаатарыг албадан эмчилгээнд явуулах”-ыг хүссэн хэрэгт хүсэлт гаргагч байгууллага нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ