Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2016/00426/И |
Дугаар | 396 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00426/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "А" танхимд хийсэн хуралдаанаар: Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хүсэлттэй, иргэн Л.Мягмарсүрэнг “архины албадан эмчилгээнд явуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Алтансувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Эрхэлсэн тодорхой ажилгүй Л.Мягмарсүрэн нь согтуурах, мансуурах донтой өвчтэй болох нь мэргэжлийн эмчийн үзлэг болон сэтгэцийн эмчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул захиргааны журмаар албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, А.Отгонжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Л.Мягмарсүрэн нь мэргэжлийн болон сэтгэцийн эмч нарын дүгнэлтээр архинд донтох өвчний 2 дугаар зэрэгтэй гэдэг нь тогтоогдсон байна. Мөн архины хамааралтай эсэхийг тогтоох тестээр архины хамааралтай гэдэг нь тогтоогдсон юм. Хэнтий аймгийн Батширээт сумын “Барх” багийн засаг дарга М.Мөнхчимэгийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Батширээт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Мөнхдөлийн тодорхойлолт, Л.Мягмарсүрэнгийн өөрийнх нь тайлбар зэргээр Л.Мягмарсүрэн нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг, архины хамааралтай гэдэг нь тогтоогдож байна. Мөн Л.Мягмарсүрэн нь 2016 оны 05 дугаар сард захиргааны журмаар албадан саатуулагдаж байсан. Иймд Л.Мягмарсүрэнг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 18 тал)
Гуравдагч этгээд Л.Мягмарсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Мягмарсүрэн би цагдаагийн газрын албадан архины эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би архины албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна. Учир нь би өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг юм. Ээжийг маань асран халамжлах хүн байхгүй.
Энэ хэрэгтэй холбоотойгоор өмгөөлөгч авахгүй, шинээр бичгийн нотлох баримт гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 21 тал)
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\албадан эмчилгээ\396-Ш-И Л.Мягмарсүрэн.docx
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн цагдаагийн газар нь иргэн Л.Мягмарсүрэнг архины албадан эмчилгээнд явуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хүсэлт гаргагч Хэнтий аймгийн цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэн Лхаасүрэнгийн Мягмарсүрэн нь байнга архидан согтуурч, удаа дараа эрүүлжүүлэгдэж, захиргааны арга хэмжээ авагдаж, нийгмийн хэв журмыг зөрчсөн болох нь Л.Мягмарсүрэнгийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд өгсөн тайлбарт: Би 2007 оноос хойш архи ууж байна... 3-4 хоног үргэлжлүүлэн архи уудаг... би өөрөө архинаас гарна... архины эмчилгээнд явахгүй гэжээ (хх-ийн 9, 21 тал) Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн засаг даргын 79 дугаартай тодорхойлолтод: Л.Мягмарсүрэн нь ам бүл 2... эрхэлсэн тодорхой ажилгүй... архи уухаараа бусдын болон ээжийнхээ үгэнд ордоггүй нь үнэн болно гэжээ (хх-ийн 7 тал) иргэн Б.Цэрэндолгорын: Л.Мягмарсүрэн нь манай хүү байгаа юм... архи согтууруулах ундааны зүйл байнга шахуу хэрэглэдэг....манай хүү олон жил архи ууж байгаа...шөнө оройн цагаар ирээд намайг унтуулдаггүй...архинаас гарч байвал архины албадан эмчилгээнд явуулахаас татгалзах зүйлгүй гэсэн тайлбарт, (хх-ийн 10 тал) 2016 оны зөрчил гаргасан этгээдийг захиргааны журмаар албадан саатуулах тухай тэмдэглэл, (хх-ийн 11 тал) архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргасан зөрчлийн тодорхойлолт, (хх-ийн 12 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гуравдагч этгээд Л.Мягмарсүрэн нь архинд донтох өвчтэй болох нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын дүгнэлт, эмчийн үзлэг, шинжилгээгээр тогтоогдож байна. (хх-ийн 4 тал)
Иймд Л.Мягмарсүрэнг архины албадан эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг баримтлан Л.Мягмарсүрэнг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, иргэн Л.Мягмарсүрэнгээс 70200 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
3. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан Л.Мягмарсүрэнг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг Хэнтий аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар албадан эмчилгээнд хамрагдаж буй Л.Мягмарсүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ