Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2016/00423/И |
Дугаар | 404 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 404
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00423/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, “Бэрх” тосгоны дүгээр хороо 107-2-16 тоотод оршин суух, Баасангийн Баярмагнайд (РД:СФ 79091210) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт орших, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
"халаалтын төлбөр 1 066 068 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Баярмагнай нь 2013 оны 10 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар дуустал хугацаанд халаалтын 353 696 төгрөг, цэвэр бохир усны 464 794 төгрөг, подвал засварын 60 000 төгрөг, суурь хураамжийн 9 900 төгрөг, алданги 177 678 төгрөг, нийт 1 066 068 төгрөгийг одоог болтол өгөөгүй байгаа юм.
Иймд Б.Баярмагнайгаас халаалтын 353 696 төгрөг, цэвэр бохир усны 464 794 төгрөг, подвал засварын 60 000 төгрөг, суурь хураамжийн 9 900 төгрөг, ноогдуулсан алданги 177 678 төгрөг, нийт 1 066 068 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Б.Баярмагнай нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Баярмагнай би, “Хэнтий-Ус” ХХК-гийн тус шүүхэд гаргасан халаалтын төлбөр 1 066 068 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Би халаалтын төлбөр 1 066 068 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 10 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь, хариуцагч Б.Баярмагнайгаас "халаалтын төлбөр 1 066 068 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Баярмагнай нь, нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн халаалтын төлбөр 1 066 068 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан
ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Б.Баярмагнайд холбогдох, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “халаалтын төлбөр 1 066 068 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30 140 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 15 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15 070 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-д, хариуцагч Б.Баярмагнайгаас 15 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-д тус тус олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Баярмагнай нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ