Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 405

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00424/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, “Бэрх” тосгоны 1 дүгээр хороо 61-3-23 тоотод оршин суух, Төмөрийн Ариунболдод (РД:СШ 75120159) холбогдох, 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт орших, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
"халаалтын төлбөр 728 983 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.Ариунболд нь 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сар дуустал хугацаанд халаалтын 263 296 төгрөг, цэвэр бохир усны 299 790 төгрөг, подвал засварын 34 500 төгрөг, суурь хураамжийн 9 900 төгрөг, алданги 121 497 төгрөг, нийт 728 983 төгрөгийг одоог болтол өгөөгүй байна.
Иймд Б.Баярмагнайгаас халаалтын 263 296 төгрөг, цэвэр бохир усны 299 790 төгрөг, подвал засварын 34 500 төгрөг, суурь хураамжийн 9 900 төгрөг, алданги 121 497 төгрөг, нийт 728 983 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

 Хариуцагч Т.Ариунболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Ариунболд би, “Хэнтий-Ус” ХХК-ийн тус шүүхэд гаргасан халаалтын төлбөр 728 983 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 
Би халаалтын төлбөр 728 983 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 10 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК нь, хариуцагч Т.Ариунболдоос "халаалтын төлбөр 728 983  төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Т.Ариунболд нь, нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжилсэн халаалтын төлбөр 728 983 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Т.Ариунболдод холбогдох, “Хэнтий-Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй% “халаалтын төлбөр 728 983 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22 046 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 11 023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11 023 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-д, хариуцагч Т.Ариунболдоос 11 023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий-Ус” ХХК-д тус тус  олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Ариунболд нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ