Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 1623

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 2 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2016/01623

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5- р багт байрлах, “Дархан талын шанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат Шинэ-Өглөө хотхон, 23-р байр, 25 тоотод байрлах “Жав констракшн” ХХК,

 

          Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум 16-р баг, 10-р байр, 15 тоотод оршин суух, регистр ТЕ63120771, Буян овогт Уранчимэгийн Ирээдүйд холбогдох 16 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Дархан талын шанд” ХХК-ийн захирал Ш.Баттөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагч У.Ирээдүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.                                                                                                       

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Хариуцагч У.Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан талын шанд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Жав констракшн ХХК, У.Ирээдүй нарт холбогдох 16 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг У.Ирээдүй миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг барагдуулах болно. Төлбөрийг 2016 оны 10 сарын 20-ны өдрийн дотор төлбөрийг ямар ч хэлбэрээр төлж барагдуулах болно гэв.

 

  Нэхэмжлэгч “Дархан талын шанд” ХХК-ийн захирал Ш.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч У.Ирээдүй нь нэхэмжлэлийн шаардлага болох 16 500 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны өдрийн дотор мөнгө болон бараа материалаар бүрэн төлж барагдуулах тухай саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Дархан талын шанд” ХХК нь “Жав констракшн” ХХК болон У.Ирээдүй нарт холбогдуулан 16 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны шатанд У.Ирээдүй нь нэхэмжлэлийн шаардлага 16 500 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 10 сарын 20-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Харин хариуцагч  “Жав констракшн” ХХК нь нэхэмжлэлд дурьдсан Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 120 мянгат Шинэ-Өглөө хотхон, 23-р байр, 25 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байна.  Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Дархан талын шанд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 16 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 сарын 20-ны дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч У.Ирээдүйн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дархан талын шанд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.Ирээдүйгээс 120 225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дархан талын шанд” ХХК-д олгосугай.

 

            3.Хариуцагч “Жав констракшн” ХХК-д холбогдох “Дархан талын шанд” ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА