Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,                             

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарагчин овогт Б-н Уад холбогдох эрүүгийн 1809055050016 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Уланбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Омерта ХХК-нд зохион байгуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 26 байрны 91 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:Х382081317 / Шарагчин овогт Б-н У  нь:

 

- 2018 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер саундс” баарны гадна хохирогч Г.Ганбатыг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Ганбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 03-ний шөнө “Ривер соундс” баарны гадаа өөрийн таньдаг дүүгээ таксинд суулгаж өгөх гээд байж байтал такси олдохгүй байсан. Тэгээд би ажлын газрынхаа гаднах хаалгыг цоожлоогүй тул цоожлоод ирье гээд оффис руу явж байтал араас үл таних залуу тамхи татаж зогсож байгаад шууд над дээр ирээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн гэжээ. / хх 5-6 /

Гэрч Б.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 02:20 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ривэр саундс” баарны гадаа ганцаараа тамхи татаад зогсож байхад цаана 3 хүн хоорондоо маргалдаад байсан. Нэг залуу над дээр ирээд туслаарай гээд ирсэн. Тэгээд би очоод “Та нар боль” гээд салгасан. Гэтэл нэг залуу намайг “Чи юу юм” гээд хажуу талаас цохьсон. Гэтэл нэг залуу бас хажуу талаас зуураад байхаар нь би татаад 1 удаа өшиглөсөн. ...Би Ганбатын толгой болон нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн гэжээ. / хх 4, 7 /

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14455 дугаар дүгнэлтэнд:  

1. Г.Ганбатын биед духанд няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 10 /

 

Яллагдагч Б.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 12 дугаар сарын 03-ний шөнө “Ривэр соунд” баарны гадаа тамхи татаад зогсож байтал 2 хүн нэг хүн рүү дайраад маргалдаад байсан. Тэгэхээр нь би нэг хүнд нь туслах гээд нэг залуутай нь маргалдаад тухайн залуугийн нүүр хэсэг 2-3 удаа өшиглөсөн гэжээ. / хх 15-16 /

 

Шүүгдэгч Б.Уыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 15-16 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 600.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер саундс” баарны гадна хохирогч Г.Ганбатыг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Оффис руу явж байтал араас үл таних залуу тамхи татаж зогсож байгаад шууд над дээр ирээд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Ганбатын мэдүүлэг / хх 5-6 /, ...Баарны гадаа ганцаараа тамхи татаад зогсож байхад цаана 3 хүн хоорондоо маргалдаад байсан. Нэг залуу над дээр ирээд “Туслаарай” гээд ирсэн. Тэгээд би очоод “Та нар боль” гээд салгасан. Гэтэл нэг залуу намайг “Чи юу юм” гээд хажуу талаас цохьсон. Би Ганбатын толгой болон нүүр хэсэг рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Уын мэдүүлэг / хх 4, 7 /, ...Г.Ганбатын биед духанд няцарсан шарх, зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт, хамар, уруулд зулгалат гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14455 дугаар дүгнэлт / хх 10 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.У нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.У нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Уыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Шарагчин овогт Б-н Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Б-н Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

5. Б.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ