Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 03010

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/03010

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,Бага тойруу 3/9-д байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 22-р гудамж 23 тоотод оршин суух, Борижгон овогт Алтанбаганын Дэлгэрт холбогдох 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компанийн нэхэмжлэлтэй А.Дэлгэрт холбогдох 120 000 төгрөг гаргуулахыг хүсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч А.Дэлгэр нь төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэг санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч А.Дэлгэрт холбогдох 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч А.Дэлгэр нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А.Дэлгэрээс 120 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийн 2 275 төгрөгийг улсын төсвөөс, 2 275 төгрөгийг хариуцагч А.Дэлгэрээс тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА