Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 03690

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 5 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/03690

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,Бага тойруу 3/9-д байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Сансар 10-р гудамж 6 тоотод оршин суух, Бумбын Даваацэрэнд холбогдох 90 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи Мобайл” компанийн нэхэмжлэлтэй Б.Даваацэрэнд холбогдох төхөөрөмжийн үнэ 90 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Гэвч хариуцагч Б.Даваацэрэн нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Даваацэрэнд холбогдох 90 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Даваацэрэн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Даваацэрэнгээс 90 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийн 2 275 төгрөгийг улсын төсвөөс, 2 275 төгрөгийг хариуцагч Б.Даваацэрэнгээс тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА