Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 03534

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/03534

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3/9-д байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүнбаян-Уул 7-р гудамж, 13 тоотод оршин суух, регистр УД94121304, Анчин овогт Баатарын Оюунчимэгт холбогдох 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад                                                                                                       

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Оюунчимэг нь манай компанитай 2014 оны 11-р сарын 04-ний өдөр 1163467 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээгй байгуулж NP 10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч хэрэглэгч Б.Оюунчимэг нь сүүлийн 5 сарын хугацааны төлбөр болох 100000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 100 000 төгрөг, гэрээний дагуу алданги болох 50 000 төгрөгийг нийт 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Оюунчимэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Жи-Мобайлын нэхэмжилсэн 150 000 төгрөгийг 2 сарын дотор буюу 2016 оны 6-р сарын 25-ны дотор төлж барагдуулна гэжээ.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК нь Б.Оюунчимэгт холбогдуулан 150 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Б.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлага 150 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 6-р сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи-мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 150 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 6-р сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Б.Оюунчимэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 150 төгрөгийн 2 575 төгрөгийг улсын төсвөөс, 2 575 төгрөгийг хариуцагч Б.Оюунчимэг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА