Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 01955

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 3 сарын 04 өдөр

Дугаар 102/ШЗ2016/01955

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,Бага тойруу 3/9-д байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 30-р хороо, 5-02 тоотод оршин суух, Самбуугийн Хүрэлбаатарт холбогдох 146 500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрахаас шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус компанийн нэхэмжлэлтэй 98377875 дугаарын хэрэглэгч болох С.Хүрэлбаатар нь нэхэмжилсэн 146 500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 2 250 төгрөгийн хамт бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч С.Хүрэлбаатарт холбогдох 146 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.Хүрэлбаатар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч С.Хүрэлбаатараас 146 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 045 төгрөгийн 2 522.5 төгрөгийг улсын төсвөөс, 2 522.5 төгрөгийг хариуцагч С.Хүрэлбаатараас тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА